Европын Холбооны Ерасмус+ Хөтөлбөрийн “АРРОУ” төслийн сургалтанд хамрагдаж буй ХИС-ийн багш, докторантуудын уулзалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа.


2018-11-27 18:35:31

Европын Холбооны Ерасмус+ Хөтөлбөрийн "АРРОУ" төслийн хүрээнд хэрэгжиж буй анхны сургалтанд (шинжлэх ухааны өгөгдлийн сангийн зайн сургалт) хамрагдаж буй ХИС-ийн 14 багш, докторантууд оролцсон уулзалт, семинарыг 2018 оны 11 сарын 16-ны өдөр ХИС-ийн 4-702 тоотод зохион байгууллаа.

Төсөл нь Европын 4 Их сургууль (Португалийн 1, Польшийн 1, Испанийн 2 их сургууль) болон Монголын 11 их дээд сургуулиудын Консорциумаас бүрдэж байгаа бөгөөд төслийн үндсэн зорилго нь Монголын Их Дээд Сургуулиудын шинжлэх ухааны судалгааны ажлын чанарын болон тоон үзүүлэлтийг сайжруулахад оршиж байна.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд төслийн Консорциумын баг дараах сургалтуудыг зохион байгуулна. Үүнд:

  1. Шинжлэх ухааны өгөгдлийн сангийн зайн сургалт.
  2. Шинжлэх ухааны англи хэлний танхимийн сургалт,
  3. Оюуны өмчийн хууль бус ашиглалтын тухай зайн сургалт,
  4. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, асуудал шийдвэрлэх тухай танхимийн сургалт,
  5. Хэрэглээний статистикийн танхимийн сургалт,
  6. Патентийн зайн сургалт. 

Жич: Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй  ХИС-ийн вэб сайтны "түргэн холбоос" хэсэг дээр дарж танилцана уу.

 

Мэдээг бэлтгэсэн ХИС-ийн "АРРОУ" төслийн баг.