Оюутнууд сургалтын төлбөрийн тэтгэлэг гардан авлаа


2019-08-30 15:08:50

БНСУ-ын "Нам Ян Жү" Монгол боловсролыг дэмжих сангаас 2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын их, дээд сургуулийн нийт 17 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгов. Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас Хятад хэлний 2-р түвшний оюутан М.Төгөлдөр, Солонгос хэлний 2-р түвшний оюутан О.Намуун, Ц.Мөнхболор, Аялал жуулчлалын менежментийн 2-р түвшний оюутан Ч.Цэрэндолгор нар шалгарч, тус тэтгэлгийн эзэд боллоо. Оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

ХИС-ийн захиргаа
2019.08.21