Дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв


2019-09-02 10:18:13

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал др.проф Д.Уламбаяр 2019 оны 8 дугаар сарын 14-15-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо АНУ-ын "Global Peace Foundation"-аас зохион байгуулагдсан "One Korea" олон улсын форум,"Нэгдсэн Солонгосын эдийн засгийн сорилт, боломж" сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Тэрбээр Европын Холбоо нь Төв Ази, Монгол Улсад техникийн туслалцааны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ чиглэлд Монгол Улс хуримтлуулсан зохих туршлагаа хуваалцаж, хоёр Солонгостой сайн харилцаатай орны хувьд Азийн хөгжлийн банк эсвэл Европын холбооны техникийн хамтын ажиллагааны туслалцааны хүрээнд төслийн санхүүжилтаар Улаанбаатар хотод БНАСАУ-ын жижиг бизнес эрхлэгчдэд зориулан зах зээлийн эдийн засгийн үндэс, бизнесийн сургалтыг зохион байгуулах боломжтой бөгөөд энэхүү бизнес сургалт нь БНАСАУ-ыг аажмаар үе шаттай социалист зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг идэвхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн байна

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль
2019.09.02