Мэдээллийн технологийн алба нь 2014 оны 9-р сарын 09-ний 513 тоот тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тус алба нь сургалтын үйл ажиллагаанд технологи нэвтрүүлж, мэдээллийн системийг тасралтгүй хөгжүүлж, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулдаг.
ХИС-ийн салбар нэгжүүдтэй хамтран удирдлага, сургалтын орчинд мэдээллийн технологи нэвтрүүлж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны их сургуулийг төлөвшүүлэхэд оршино.
Сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж, мэдээлэл боловсруулалтын хурдыг нэмэгдүүлж, багш, ажилтан бүрийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.