Дээшээ

Олон улсын харилцааны хөтөлбөр


Хөтөлбөрийн зорилго
 

ОУХ-ны хөтөлбөрийн зорилго нь даяаршиж буй өнөөгийн түвшинд технологи болон судалгаанд суурилсан сургалт явуулж, олон улсын харилцаа, дэлхийн бодлого, бүс нутаг, мэдээллийн технологийн шинэ орчинд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцад дүн шинжилгээ хийж, түүний үндсэн дээр Монгол Улсын болон олон улсын харилцааны бусад оролцогчдын гадаад бодлогыг тандан судалж, тэдгээрт зохицохуйц бодлого, стратегийн шийдвэрийг боловсруулан гаргах чадвар эзэмшсэн дотоод, гадаадын  өмчийн аль ч хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагад ажиллах, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Бусад
 

2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын түвшний сургалтад 600 гаруй оюутан,  магистрын түвшний сургалтад 30 гаруй суралцагч, олон улс судлалын докторын түвшний сургалтад 7 судлаач экстернат хэлбэрээр, 1 доктор, 2 магистрант онлайнаар суралцаж байна.

Мэргэжлийн зарим хичээлүүд англи хэл дээр заагдаж байгаа бөгөөд Коrea foundation-ы санхүүжилтаар БНСУ-ын Chung-Ang их сургуулийн олон улсын харилцааны профессор багш нар “Солонгосын гадаад бодлого ба даяаршил” хичээлийг англиар online хэлбэрээр ордог.

2016-2017 оны хичээлийн жилд ОУХНСС-ийг олон улсын харилцаа, олон улсын харилцаа-эдийн засаг, олон улсын харилцаа-орчуулагч хос мэргэжлээр нийт 100 гаруй оюутан төгссөн. Төгссөн оюутнуудын голч дүн 2.4, түүнчлэн 6 сарын дотор ажлын байртай болсон төгсөгчийн тоо 2016-2017 оны хичээлийн жилд төгссөн  нийт төгсөгчдийн 47.6 хувь нь ажлын байртай болсон бол 14.3 хувь нь цаашид магистрын түвшинд үргэлжлүүлэн суралцаж байна.

ОУХ-ны мэргэжлээр сүүлийн 5 жилд төгссөн нийт амжилттай төгсөгчдийн 12 хувь нь магистрын түвшинд гадаад, дотоодод үргэлжлүүлэн суралцаж байна.

ХИС нь өндөр зэрэглэлийн боловсрол, нарийн мэргэжил эзэмшиж, нийгмийн дунд ажиллаж амьдрах чадвар бүхий хүмүүнлэг ёс суртахуун, мэдлэг, чадвар, дадал туршлага сайтар эзэмшсэн бүтээлч мэрэгжилтэнг бэлтгэх эрхэм зорилгыг үндэслэл болгон ОУХНСС олон улсын харилцаа, олон улсын харилцаа, эдийн засгийн  магистр, олон улс судлалын докторын сургалтын хамтарсан хөтөлбөр зохион байгуулан ажиллаж байна.