Дээшээ

Сэтгэл судлалын хөтөлбөр


Хөтөлбөрийн тухай
 

Сэтгэл судлалын хөтөлбөрийн зорилго нь хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн харилцаанд  нийгэм - сэтгэл зүй, биологийн хандлагад суурилан судалгаа шинжилгээ хийж, дүгнэлт, үнэлгээ өгөх, зан үйлийг тайлбарлах, урьдчилан тооцоолох, хянах, өөрчлөх, засах, зөвлөмж зөвлөгөө өгөх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх болон сэтгэл судлал, холбогдох шинжлэх ухааны салбараар өндөр эрэмбийн (магистр, доктор) сургалтанд хамрагдахад шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.  

Анх 2007 онд сэтгэл судлалын бакалаврын мэргэжлийн хөтөлбөрийг шинээр нээн сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор сэтгэл судлалын мэргэжлээр нийт 120 гаруй оюутан суралцаж байна.

2016-2017 оны хичээлийн жилд Сэтгэл судлалын мэргэжлээр 17 оюутан суралцаж төгссөн бөгөөд төгссөн оюутны голч дүн 2.3, 6 сарын дотор ажлын байртай болсон төгсөгчдийн тоог өмнөх жилийн төгсөгчидтэй харьцуулбал 2016 онд төгсөгчдийн 91 хувь нь ажлын байртай болсон байна.