"Алтан Гэрэгэ" клубын товч танилцуулга
Алтан Гэрэгэ клуб нь анх 2007 оны 03 сарын 29-ний өдөр ОУХ-ны ангийн оюутнуудын санаачлага, тэнхимийн багш Мягмардоржийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш 11 жилийн хугацаанд идэвхитэй, тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Хичээлийн жил бүр "Мини-НҮБ", "Онол, практикийн тэмцээн", "ОУХ-ны олимпиад", "Босоо хүлээн авалт", "Клубын нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал", "Хаврын аялал" зэрэг олон үйл ажиллагаануудыг уламжлал болгон зохион байгуулсаар байна. Мөн эдгээр үйл ажиллагаануудын хамрах хүрээ жил ирэх тусам өргөссөөр байгаа юм. Үүнээс жишээ дурдвал "Онол, практикийн тэмцээн" 2018 оны 03 сарын 24-нд ХИС, МУИС-н нийт 80 гаруй оюутанг хамран зохиогдсон байна. Мөн "ОУХ-ны олимпиад" улсын бүх ОУХ-ны мэргэжилт олгогч их дээд сургуулийг хамран зохион байгуулагдахаар бэлтгэл ажлынхаа шатанд явж байна. Мөн өнгөрсөн жилээс эхлэн МУИС-ийн "Дипломат клуб"-тэй, энэ хичээлийн жилээс эхлэн ГХЯ-ны "Залуу дипломатчидын клуб"-тэй тус, тус хамтран ажиллаж байна.
2017-2018 оны хичээлийн жилд 43 төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
Клубын тэргүүн А.Энхжин 2015 онд нийслэлийн ШУТАС-ийг амжилттай төгсөж, ХИС-д уг оны намар элсэж орсон. Одоо ХИС-ийн ОУХ-ны ангийн 3-р түвшинд суралцдаг. Клубын тэргүүнээр 2017 онд сонгогдон ажиллаж байна.
Клубын нарийн бичиг Б.Энхгэрэл 2015 онд нийслэлийн 2-р бүрэн дунд сургуулийг амжилттай төгсөж, ХИС-д уг оны намраас элсэн суралцсан. Одоо ХИС-ийн ОУХ-ны ангийн 3-р түвшинд суралцдаг. Клубын нарийн бичгээр 2016 оноос эхлэн ажиллаж байна.
Үйл ажиллагаануудын тайлан
№ | Үйл ажиллагааны нэр | Хамрах хүрээ | Хугацаа | Зорилго |
1 | Мини НҮБ загвар хуралдаан | ХИС-ОУХ-ны тэнхимийн 1-4 курсын оюутнууд /Жил бүр 85-120 гаруй оюутнуудыг хамардаг/ | 2011 онд анх зохион байгуулж эхэлсэн ба энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулсан | Мэргэжлийн дагуу ОУХ-нд тулгамдаж буй асуудлыг мэтгэлцэх, гаргалгаа гаргах |
2 | Босоо хүлээн авалт | ОУХ-ны тэнхимийн 1-4-р курсын оюутнууд /Жил бүр 100-150 оюутнуудыг хамардаг/ | 2011 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулсан | Дипломат босоо хүлээн авалтын тухай таниулах, практик дадал олгох |
3 | Онол танин мэдэхүйн тэмцээн | ХИС, МУИС-н ОУХ-ны оюутнууд /Жил бүр 100-120 оюутнуудыг хамардаг/ | 2011 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулсан | ХИС оюутнуудын олон улсын харилцааны онолын мэдлэгийг шалгах, бусад сургуультай жиших |
4 | Хаврын аялал | ХИС-ОУХ-ны тэнхим /Жил бүр 60-80 оюутнуудыг хамардаг/ | 2013 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. | Тэнхимийн нийт оюутнуудын босоо хөндлөн харилцааг тэлэх |
5 | Эрдэм шинжилгээний бага хурал | ХИС, МУИС, Тагнуулын Академиийн ОУХ-ны оюутнууд /Жил бүр 20-25 оюутнуудыг хамардаг/ | 2013-2016 оны хооронд зохион байгуулагдсан | Оюутнуудын эрдэм шинжилгээний ажил бичих чадварыг хөгжүүлэх |
"SR" клубын товч танилцуулга
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн, Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийн Сэтгэл судлалын S-R клубыг нь 2010 оны 10 сарын 13 -ны өдөр Б.Жавзан, П.Мягмаржаргал багш нараар удирдуулан Сэтгэл судлалын ангийн 1, 2, 3, 4-р курсын оюутнууд үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулан 9дэх жилийн нүүрийг үзэж байна. Энэхүү хугацаанд "Залуу сэтгэл судлаач", "Мэргэжил сурталчилах" өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулан, нийт оюутнуудынхаа мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаануудыг явуулсаар ирсэн. Үүнд сүүлийн гурван жилийн үйл ажиллагааг танилцуулбал:
2016 он
2017 он
2018 он