Дээшээ

Бакалаврын сургалт



Хөтөлбөрийн тухай
 

Хөтөлбөрийн нэр, индекс: Багш, гадаад хэлний боловсрол (Англи, Герман, Франц, Хятад, Япон, Солонгос хэл), D 011409.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ : нь олон улсын гадаад хэлний CEFR (A Common European Framework of Reference for languages) стандартын B2 буюу түүнээс дээш түвшинийг хангахуйц хэлний мэдлэгтэй, судалгаа шинжилгээний ажил хийх арга барилтай, хэл соёлын өргөн мэдлэгтэй, багаар ажиллах болон хөрвөх чадвартай, мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй, багшлах ур чадварыг эзэмшсэн боловсон хүчин бэлтгэхэд оршино.


Эзэмших мэдлэг
 

   Гадаад хэлний стандарт В2-оос дээш түвшний мэдлэг, эх хэлний мэдлэг

   Гадаад хэл заах арга зүйн мэдлэг

   Судалгаа, шинжилгээ хийх онол арга зүйн мэдлэг

   Дэлхийн түүх, судалж буй хэлний соёл, сэтгэлгээний талаарх ерөнхий мэдлэг

   Багшийн мэргэжлийн болон харилцааны ёс зүйн мэдлэг.

Эзэмших ур чадвар
 

   Гадаад хэлний B2 түвшнээс дээш болон эх хэлний чадвар

   Гадаад хэлний сургалтыг үр дүнтэй бүтээлчээр зохион байгуулах чадвар

   Орчин үеийн сургалтын арга зүй, техник, технологи ашиглах чадвар

   Зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагаас хамааран хөрвөх чадвар

   Хэл шинжлэл, Боловсрол судлал, Сэтгэл судлал, Гадаад хэл заах аргазүйн судалгаа хийх чадвар

   Сургалтын үйл ажиллагаанд холбогдох баримт бичгийг эх хэл болон гадаад хэл дээр боловсруулах чадвар

   Багаар ажиллах чадвар

Эзэмших хандлага
 

   Эзэмшсэн мэргэжилдээ дур сонирхолтой, шинийг эрэлхийлэх, бүтээлч

   Мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээг баримтлах, хариуцлагатай

   Өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг

   Өөрийн санааг илэрхийлэхдээ бусдын санаа бодлыг хүндэтгэх, хүнлэг энэрэнгүй

   Манлайлдаг

   Ногоон технологийг дэмждэг

Онцлог, давуу тал
 

   Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш нар олон улсын их, дээд сургуульд магистр, доктор хамгаалсан, мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай. Орчин үеийн дэвшилтэт технологи, заах арга барилыг сургалтад өргөн ашигладаг

   Европын олон хэлний суурь хөтөлбөр (CEFR[1],) –ийн стандартыг баримталдаг.

   Олон улсын түвшний TOEFL iBT, IELTS, TESTDaF, TCF, ТРКИ, HSK, JLPT, TOPIK-ийн шалгалтад бэлтгэх сургалт явуулдаг

   2 дипломтой төгсөх боломжтой.

   Гадаад хэлний олон улсын түвшний шалгалтын хүчинтэй сертификатаар кредит дүйцүүлэн тооцуулж, суралцах хугацааг хэмнэх буюу бусад хичээл сонгох боломжтой.

   Гадаад хэлний мэдлэгийн түвшин өндөр оюутнууд суралцах кредитийн агуулгыг шууд тооцох шалгалт өгч үнэлүүлэх боломжтой.

   Солонгос, Хятад улсын их, дээд сургуулиудын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.