Хөтөлбөрийн танилцуулга
Хөтөлбөрийн нэр: Гадаад Хэл шинжлэл
Индекс: F02320202
Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ:
Хэл шинжлэлийн чиглэлээр онолыг мэдлэгийг гүнзгийрүүлж, тухайн салбарт нэг сэдвээр судалгаа хийх, асуудал шийдвэрлэх мэдлэг, чадвар, чадамжийг төгсөгчдөд олгоно.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн /төгсөгчийн эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж/
Хэл шинжлэлийн магистр нь тухайн салбартаа тодорхой чиглэлээр судалгаа хийхэд хангалттай мэдлэг, чадвар, аргыг эзэмшсэн, бие даасан, сэтгэлгээний өндөр хөгжилтэй, ёс суртахууны өндөр соёлтой байна.
Эзэмших чадвар
- Хэл шинжлэлийн тодорхой чиглэлээр судалгааны зохиол, бүтээлийг мэргэжлийн түвшинд хэрэглэх өндөр чадвар
- Хэл шинжлэлийн онол, судалгааны аргыг гүнзгий эзэмших
- Судалгааны ажлыг төлөвлөх өндөр чадвар эзэмших
- Уламжлалт болон орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан,шаардлагатай мэдээллийн хайж олох, боловсруулж, задлан шинжлэх чадвар
- Судалгааны төсөл хэрэгжүүлэхэд оролцох чадвар;
- Судалгааны ажлын үр дүнг илтгэл, анализ, реферат, өгүүлэл, цахим презентац хэлбэрээр танилцуулах чадвар;
- Мэргэжлийн гүнзгий мэдлэг шаардсан зорилтуудыг бие даан томьёолж, шийдвэрийн хувилбар хайх чадвар;
- Бие даан үндсэн мэргэжлээрээ болон төстэй чиглэлээр хөгжих, боловсрох чадвар;