Дээшээ

Бизнесийн удирдлагын тэнхим



Бизнесийн удирдлагын тэнхим нь 1998 онд байгуулагдан санхүүгийн менежмент, маркетингийн менежмент, үйлдвэрлэлийн менежмент, аялал жуулчлалын менежмент, эдийн засгийн мэргэжлээр бакалаврын түвшний сургалтыг явуулж эхэлсэн бөгөөд жил ирэх тусам үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, санхүүгийн менежмент, эдийн засгийн онол, экологи аялал жуулчлалын тэнхимүүд салбарлан гарсан.

Одоогийн байдлаар Бизнесийн удирдлагын тэнхим бизнесийн удирдлага, олон улсын худалдааны менежмент, олон улсын худалдааны менежмент-орчуулагч, аялал жуулчлалын менежмент, экологи, хүрээлэн буй орчны судлал-орчуулагч гэсэн мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна. Монгол Улсын Дээд Боловсролын Чанарын шалгуур хэмээн тооцогдож буй Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг анх 2011 онд “Аялал жуулчлалын менежмент”. Бакалаврын хөтөлбөрөөр авсан.

Тэнхимийн нийт багш нарын 40 хувь нь доктор, профессор цолтой, 50 хувь нь гадаадын их дээд сургуульд магистрын болон докторын зэрэг хамгаалсан байна. Багш нар сургалтын чанарт анхаарахын зэрэгцээ мэргэжлийн чиглэлийн дагуу судалгаа шинжилгээний ажлуудыг амжилттай гүйцэтгэдэг төдийгүй сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд хэд хэдэн бүтээлийг хэвлүүлж, олны хүртээл болгоод байна.

Тус тэнхим нь 20 удаагийн төгсөлтөөр жилд дунджаар 180-210 оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргасан байна. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг төгсөлтөөс хойших 6 сарын дунджаар авч үзэхэд, 70 хувьтай байгаагаас гадна үргэлжлүүлэн магистрын болон докторын түвшний сургалтад хамрагдагсдын тоо жил ирэх бүр өсөж байна.