Дээшээ

Санхүү, эдийн засгийн тэнхим



Санхүү эдийн засгийн тэнхим нь анх 1998 онд тухайн үеийн гадаад хэлтэй мэргэжилтэн бэлтгэх нийгмийн шаардлагад үндэслэн Бизнесийн Удирдлагын тэнхимийн харьяанд “Санхүүгийн менежмент” (англи, орос хэлтэй) бэлтгэх бакалаврын хөтөлбөрийг нээснээр үндэслэгдсэн. Тухайн үеийн Бизнесийн Удирдлагын тэнхим 2007 онд Бизнесийн сургууль болон өргөжих үед “Санхүү менежментийн тэнхим” анх байгуулагдсан байна.

Харин Эдийн Засгийн Онолын тэнхим 2009 онд ХИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимээс бие даан тусгаарлагдан байгуулагдсан ба тус тэнхимээс нийт ХИС-ийн оюутнуудад эдийн засаг, математик, статистикийн төрлийн бүх хичээлүүдийг заадаг. 2016 он хүртэл “Олон улсын эдийн засаг” хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байв.

2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн тус хоёр тэнхим нэгдэн тэнхмийн нэрийг “Санхүү, Эдийн Засгийн тэнхим” болгон өөрчилж, одоогийн байдлаар нийт 16 багшийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Уг тэнхмийн төгсөгчид томоохон бизнесийн байгууллагууд, банз санхүүгийн салбар, Сангийн яам, Монгол банк гэх мэт төрийн байгууллагуудад ажилладаг. Мөн зарим төгсөгчид өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байна.

Санхүү, Эдийн Засгийн тэнхим нь сургалт болон судалгааны ажлуудыг явуулдаг бөгөөд өөрсдийн үйл ажиллагаандаа “Эрдэм, шинжилгээ, судалгаа-хөрвөх чадвартай мэргэжилтэн” гэсэн зарчмыг баримтлан ажилладаг.