Дээшээ

Бакалаврын сургалт (өдөр)



Хөтөлбөрийн нэр: Маркетинг

Индекс: 041401

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ

Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн харилцааны өргөн чадамжийг олгохын зэрэгцээ маркетингийн мэргэжлийн өндөр ур чадвар, мэргэжлийн гадаад хэлний зохих түвшинг эзэмшүүлэх.

Олгох мэдлэг
 

  • Зах зээлийн нөхцөлийг үнэлж, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох болон шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулах, үнэлгээний хэмжүүрүүдийг тодорхойлох, оновчтой төлөвлөх, зохион байгуулах
  • Маркетингийн судалгаа явуулах, судалгааны тайлан бэлтгэх, үр дүнг шийдвэр гаргалтад ашиглах
  • Маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах
  • Бизнесийн баримт бичгийг боловсруулах, бизнесийн харилцаанд оролцох
  • Соёлын ялгааны тухай мэдлэгийг эзэмшиж, тухайн ялгаатай шинж байдлууд нь маркетингийн шийдвэрт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох
Олгох чадвар
 

  • Зах зээлийн нөхцөлийг үнэлж, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох болон шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулах, үнэлгээний хэмжүүрүүдийг тодорхойлох, оновчтой төлөвлөх, зохион байгуулах
  • Маркетингийн судалгаа явуулах, судалгааны тайлан бэлтгэх, үр дүнг шийдвэр гаргалтад ашиглах
  • Маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах
  • Бизнесийн баримт бичгийг боловсруулах, бизнесийн харилцаанд оролцох
  • Соёлын ялгааны тухай мэдлэгийг эзэмшиж, тухайн ялгаатай шинж байдлууд нь маркетингийн шийдвэрт хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох
Онцлог, давуу тал
 

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэнэ
  • Онол практик хослуулсан судалгаа шинжилгээ хийдэг
  • Зах зээлд манлайлах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэдэг
  • Төгсөөд маркетингийн чиглэлээр МУ-ын томоохон байгууллагад мэргэжлээрээ ажилладаг
  • Багийн болон хувийн гүйцэтгэлд тулгуурласан сургалттай
  • Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой
  • Оюутны бие даан гүйцэтгэх даалгавруудыг тэдний бүтээлч сэтгэлгээ, аналитик чадварыг хөгжүүлэхэд чиглүүлж нэгдсэн байдлаар боловсруулдаг.

Хөтөлбөрийн нэр: Бизнес удирдлага

Индекс: 041301

Хөтөлбөрийн зорилго
 

Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн харилцааны өргөн чадамжтай хүний нөөц, уул уурхайн менежментийн мэргэжлийн өндөр ур чадвар, мэргэжлийн гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.

Хамрах хүрээ
 

Энэхүү хөтөлбөрөөр суралцагч нь хүний нөөцийн менежмент, уул уурхайн менежментээр мэргэших боломжтой бөгөөд мэргэшлийн шаардлагыг сургалтын төлөвлөгөөнд тусгасан болно.

Олгох мэдлэг
 

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй эзэмшвэл зохих ерөнхий суурь мэдлэг
  • Зохион байгуулалтын болон бизнесийн мэдлэг
  • Эдийн засгийн онол
  • Бизнесийн орчин болон бизнесийн эрх зүй
  • Бизнесийн удирдлага, зохион байгуулалт
  • Менежмент ба стратегийн шийдвэр гаргалт
  • Мөнгөний онол
  • Санхүүгийн зах зээл
  • Тоон болон статистик шинжилгээний аргууд
  • Маркетинг
  • Олон улсын бизнес ба глобалчлал
  • Нягтлан бодох бүртгэл, санхүү ба бусад холбогдох мэдлэг
  • Санхүүгийн нятлан бодох бүртгэл ба тайлагнал: Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, санхүүгийн тайланг бэлтгэх, гүйцэтгэлийг хэмжих арга зүй
  • Удирдлагын нягтлан бодох бүртгэл ба хяналт
  • Татвар
  • Бизнесийн ба арилжааны хууль тогтоомж
  • Аудит ба баталгаажуулалт
  • Санхүү ба санхүүгийн менежмент
  • Мэргэжлийн үнэ цэнэ ба ёс зүй
  • Мэдээллийн технологи
  • Мэдээллийн технологийн талаарх ерөнхий мэдлэг
  • Мэдээллийн технологийн хяналтын талаарх мэдлэг
Олгох чадвар
 

  • Зах зээлийн нөхцөлийг үнэлж, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох болон шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулах, үнэлгээний хэмжүүрүүдийг тодорхойлох, оновчтой төлөвлөх, зохион байгуулах
  • Байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, сургалтын хэрэгцээг тодорхойлох
  • Байгууллагын хүний нөөцийн төлөвлөгөө, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах
  • Байгууллагад сургалт зохион байгуулах, сургалтын үр дүнг үнэлэх, ажиллагсдын карьер төлөвлөлт хийх
  • Бизнесийн баримт бичгийг боловсруулах, бизнесийн харилцаанд оролцох
Онцлог, давуу тал
 

  • Үндэсний стандартыг хангасан хөтөлбөртэй
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэнэ.
  • Зах зээлд манлайлах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэдэг
  • Төгсөөд маркетингийн чиглэлээр МУ-ын томоохон байгууллагад мэргэжлээрээ ажилладаг
  • Багийн болон хувийн гүйцэтгэлд тулгуурласан сургалттай
  • Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэг, нийгмийн халамжид хамрагдах боломжтой

Хөтөлбөрийн нэр: Аялал жуулчлал

Индекс: 041304

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ
 

Аялал жуулчлалын бизнесийн болон үйлчилгээний үйл ажиллагааг өндөр чанартайгаар бүх талаар гардан зохион байгуулах, биечлэн гүйцэтгэж чадахуйц мэдлэг чадвар дадалтай, мэргэжлийн зохих ёс зүйтэй, гүйцэтгэж буй ажил үүрэг, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицож өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино.

Олгох мэдлэг:
 

  • Зохион байгуулалтын болон бизнесийн мэдлэг
  • Эдийн засгийн онолын хэрэглээ
  • Аялал жуулчлалын бизнесийн орчин болон бизнесийн эрх зүйн мэдлэг
  • Аялал жуулчлалын бизнесийн удирдлага, зохион байгуулалтын талаарх мэдлэг
  • Аялал жуулчлалын менежмент ба стратегийн шийдвэр гаргалтын хэрэглээний мэдлэг
  • Мөнгө, санхүүгийн онолын шинжилгээ
  • Тоон болон статистик шинжилгээний аргууд
  • Аялал жуулчлалын маркетингийн аргазүйн асуудлууд
  • Олон улсын аялал жуулчлал ба глобалчлалын асуудал
  • Аялал жуулчлалын үйлчилгээний салбарын ба бусад холбогдох мэдлэг
Олгох чадвар:
 

  • Орчин үеийн мэдээллийн технологи ашиглан аялал жуулчлал, зочид буудлын салбарын бизнес төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх
  • Аялал жуулчлал, зочид буудлын менежмент, маркетингийн онол, зарчмыг амьдралд хэрэглэж чаддаг байх
  • Харилцааны ёс зүйг сайтар эзэмшсэн байх
  • Аялал жуулчлал, зочид буудлын салбарын бизнесийн үйл ажиллагааны бичиг баримтыг боловсруулах чадварыг зохих түвшинд эзэмшсэн байх
  • Аялал жуулчлал, зочид буудлын бизнесийн үг хэллэгийг судалж, эзэмшсэн, эх хэл болон олон улсын бизнесийн харилцаанд өргөн хэрэглэгддэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд сайтар эзэмшсэн байх
  • Монгол улсын болон олон улсын мэргэжлийн байгууллагад ажиллах шаардлагыг хангасан байх
Онцлог давуу тал:
 

  • Мэргэжлийн хувьд хөрвөх чадвар сайтай мэргэжилтэн бэлтгэдэг хөтөлбөртэй
  • 2 курсээс эхлэн мэргэжлийн зарим хичээлүүд англи хэл дээр явагддаг
  • Танилцах дадлага, үйлдвэрлэлийн дадлагыг гэрээт байгууллагуудад хийж практик туршлага олж авах, цаашид тухайн байгууллагад ажиллах боломжтой.
  • Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэг, нийгмийн халамжид хамрагдах боломжтой
  • Олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах

Хөтөлбөрийн нэр: Менежмент

Индекс: 041302

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ:
 

Удирдахуйн ухааны суурь мэдлэг, бизнесийн харилцааны өргөн чадамжийг олгохын зэрэгцээ төрийн болон бизнесийн байгууллагын менежментийн мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн гадаад хэлний зохих түвшинг төгсгөлд хүрэх үр дүн (оюутан эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж)эзэмшүүлэх.

Олгох мэдлэг:
 

  • Эдийн засаг, менежмент, санхүү, маркетинг, статистик, бизнесийн эрх зүй, мэдээллийн технологийн онолын суурь
  • Хүний нөөцийн, санхүүгийн, маркетингийн менежментийн онолын суурь
  • Төрийн болон бизнесийн байгууллагын бүхий л шатны төлөвлөгөө боловсруулах онол, арга зүй
  • Компанийн засаглал, байгууллагын соёл, түүнийг бүрдүүлэгч элементүүдийн талаарх цогц мэдлэг
  • Бизнесийн байгууллагад ашиглагдах удирдлагын мэдээллийн системийн онол, арга зүй
  • Багаар ажиллах /Баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх/
  • Харилцааны чадвар /Харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлээр болон яриа, бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх/
  • Гадаад хэлээр харилцах /Англи хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай байх/
Олгох чадвар:
 

  • Зах зээлийн нөхцөлийг үнэлж, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох болон шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулах, үнэлгээний хэмжүүрүүдийг тодорхойлох, оновчтой төлөвлөх, зохион байгуулах
  • Байгууллагын бүхий л шатны төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг үнэлэх, дүгнэх
  • Компанийн засаглалыг бий болгох, байгууллагын соёлыг бүрдүүлэх
  • Бизнесийн баримт бичгийг боловсруулах, бизнесийн харилцаанд оролцох
  • Байгууллагын үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг илрүүлэх, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, даван туулах арга замыг боловсруулах
  • Шинжлэх ухааны аргуудыг удирдлагын шийдвэр гаргалтад ашиглах
Онцлог давуу тал:
 

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэнэ
  • Онол практик хослуулсан судалгаа шинжилгээ хийдэг
  • Зах зээлд манлайлах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэдэг
  • Төгсөөд маркетингийн чиглэлээр МУ-ын томоохон байгууллагад мэргэжлээрээ ажилладаг
  • Багийн болон хувийн гүйцэтгэлд тулгуурласан сургалттай
  • Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой

Хөтөлбөрийн нэр: Олон улсын худалдааны менежмент

Индекс: 041601

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ:
 

Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн харилцааны өргөн чадамжтай бизнесийн болон худалдааны эрх зүйн мэдлэг сайтай, худалдааны мэргэжлийн онолын болон практик дадал, мэргэжлийн гадаад хэлний чадвартай мэргэжилтэнг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Олгох мэдлэг:
 

  • Эдийн засаг, менежмент, маркетинг, статистик, худалдааны онолын суурь
  • Бизнесийн байгууллагын борлуулалтын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийх, борлуулалтын төлөвлөгөө болон хөтөлбөр боловсруулах онол арга зүй.
  • Худалдааны болон бизнесийн эрх зүй, бараа бүтээгдэхүүний хадгалалт болон тээвэрлэлтийн нөхцөл, ОУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнийг байршуулах онол арга зүй.
  • Бизнесийн байгууллагад ашиглагдах өргөн хэрэглээний програм хангамж.
Олгох чадвар:
 

  • Зах зээлийн нөхцөлийг үнэлж, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох болон шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулах, үнэлгээний хэмжүүрүүдийг тодорхойлох, оновчтой төлөвлөх, зохион байгуулах
  • Худалдааны үйл ажиллагааны үр ашгийг гэрээ тус бүрээр, барааны нэр төрлөөр болон хугацааны үечлэлээр тооцон дүгнэлт хийхээс гадна цаашдын үйл ажиллагааны оновчтой төлөвлөлтийг хийх
  • Гэрээ хэлэлцээрийн урьдчилсан нөхцөлийг тохиролцох, барааг агуулах, тээвэрлэх, борлуулахтай холбоотой бүхий л шатны гэрээ хэлцлийг бие даан зохион байгуулах
  • Бизнесийн баримт бичгийг боловсруулах, бизнесийн харилцаанд оролцох
  • Улс орнуудын хооронд ялгаатай байдаг бизнесийн орчны бүрэлдэхүүн хэсгүүдийг илрүүлж, энэхүү ялгаатай шинж чанарууд нь бизнесийн өмнө ямар сорилтуудыг болон боломжуудыг авчирч буйг тодорхойлох
Онцлог давуу тал:
 

  • Хэрэв оюутан хүсвэл хоёр дахь гадаад хэл ( Хятад, Солонгос, Япон, Герман, Франц)-ийг сонгон суралцах боломжтой
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэнэ
  • Онол практик хослуулсан судалгаа шинжилгээ хийдэг
  • Зах зээлд манлайлах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэдэг
  • Төгсөөд маркетингийн чиглэлээр МУ-ын томоохон байгууллагад мэргэжлээрээ ажилладаг
  • Багийн болон хувийн гүйцэтгэлд тулгуурласан сургалттай
  • Үндэсний болон сургуулийн бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой

Хөтөлбөрийн нэр: Хүрээлэн буй орчин судлал
Индекс: 052102

Эрхзүйн зохицуулалт:
 

Энэхүү стандарт нь "Боловсролын тухай хууль", "Дээд боловсролын тухай" хуулийн хүрээнд дээд боловсролын "Хүрээлэн буй орчин судлал" бакалаврын боловсролын агуулга, сургалтын орчны нийтлэг шаардлагуудыг хангана.

Хөтөлбөрийн тодорхойлолт:
 

Хүрээлэн буй орчны өөрчлөлтийг техник технологи сайжрахын хирээр орчны хувьслын чиг хандлагыг танин мэдэж судлахад чиглэгдэж байгалийн баялгийн хоорондын харилцаа, хэлхээ холбоо, зүй тогтол, амьтан, ургамлын популяцийн хөдлөл зүйн шалтгааныг танин мэдэх, тэдгээрийг мэдсэнээр эдгээр баялгийг улам өсгөн нэмэгдүүлэх, амьтан, ургамлын зүйлийг хамгаалах, хүрээлэн буй орчны менежментийг боловсруулах чадвар эзэмшинэ.

Хөтөлбөрийн үндэслэл:
 

ХИС нь 2003 оноос Байгаль хамгаалал экологийн менежментийн хөтөлбөрийн дагуу элсэлтээ авч 2007 онд анхны төгсөлтөө хийсэн. 2014 онд 11 дэх элсэлтээ авч Экологи хөтөлбөрийн дагуу элсэлтээ авах шаардлагатай байна.

Зорилго:
 

Хүрээлэн буй орчны судлагдахуун экологийн хүчин зүйлсийн шинж чанар, тэдгээрийн амьд биед үзүүлэх нөлөө, үйлчилгээний шинж чанар, түүнд амьд биеийн дасан зохицох онцлог, орон зай цаг хугацаанд амьтдын оршин амьдрах төлөв байдал, орчны судалгааны чиглэлд үндэслэн суурь судалгааг хийж, тоо чанарын өөрчлөлтийн түгээмэл зүй тогтол, шүтэлцээг танин мэдэх талаар суурь мэдлэг олгоно.

Зорилт:
 

Хүрээлэн буй орчинд бодгаль биесийн хоорондын холбоо абиотик хүчин зүйлийн нөлөө тэдгээрийн харилцан холбоо нийгэм, орчинд нөлөөлөх нөлөөг танин мэдэх

Хөтөлбөрийн танилцуулга
 

Аж ахуйн нэгж байгууллага, эдийн засгийн салбарууд, дэлхийг хамарсан бүртгэл, тооцоог нягтлан хянаж, бодитойгоор харж, үнэн зөв тооцон чиглүүлэх арга зүйг зохих түвшинд эзэмшсэн, хөрвөх чадвар бүхий нягтлан бодогчид тун чухал байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт өндөртэй ажлын байрны жагсаалтад олон жил нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн ажлын байрууд орж байгаа бөгөөд энэ эрэлт цаашид ч буурах болоогүй дүр зураг харагдаж байна. Энэхүү эрэлтийг хангах, Монголын болоод дэлхийн эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж чадахуйц, гадаад хэлний өндөр мэдлэг бүхий, мэргэжлийн ур чадвар сайтай, ёс зүйтэй нягтлан бодогчдыг бэлтгэх хэрэгцээнд тулгуурлан тус хөтөлбөр боловсруулагдсан.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ
 

Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг өндөр чанартайгаар бүх талаар гардан зохион байгуулах, биечлэн гүйцэтгэж чадахуйц мэдлэг чадвар дадалтай, мэргэжлийн зохих ёс зүйтэй, гүйцэтгэж буй ажил үүрэг, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицож өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргахад оршино.

Төгсөгч нь хувь хүний болон төлөвшлийн хувьд дор дурдсан мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшсэн байна:

  • Хүмүүнлэгийн болон нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны үндсэн сургаалиудтай танилцсан, нийгмийн шинжтэй үйл явдал, асуудлыг шинжлэх ухаанчаар задлан шинжлэх чадвартай, эдгээр шинжлэх ухааны аргуудыг мэргэжлийн болон нийгмийн янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг байх
  • Байгаль, нийгэм, хүний хоорондын харьцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа харгалзах чадвартай байх
  • Амьд болон амьгүй байгаль дахь үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх
  • Хамгийн багадаа нэг гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх
  • Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон, өөрийн бие бялдрыг хөгжүүлэх чадвар, дадлыг эзэмшсэн байх
  • Иргэний ардчилсан ёсны суурийн бүрдүүлэгч үнэ цэнэт зүйлсийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх, соёлын өвийг олон ургальч агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх
  • Багаар хоршин ажиллахад бэлэн, өөрийн хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулдаг, харилцааны соёлтой, Монгол утга зохиолын хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж, удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх
  • Шинжлэх ухааны хөгжил, нийгмийн практик хурдацтай, өөрчлөгдөж байгаа нөхцөлд өөрийн боломждоо анализ хийх чадвартай, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах чадвартай байх
  • Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилгыг тавих, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг байх
Мэдлэг
 

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй эзэмшвэл зохих ерөнхий суурь мэдлэг
  • Зохион байгуулалтын болон бизнесийн мэдлэг
    • Эдийн засгийн онол
    • Бизнесийн орчин болон бизнесийн эрх зүй
    • Бизнесийн удирдлага, зохион байгуулалт
    • Менежмент ба стратегийн шийдвэр гаргалт
    • Мөнгөний онол
    • Санхүүгийн зах зээл
    • Тоон болон статистик шинжилгээний аргууд
    • Маркетинг
    • Олон улсын бизнес ба глобалчлал
  • Нягтлан бодох бүртгэл, санхүү ба бусад холбогдох мэдлэг
    • Санхүүгийн нягтлан бодох бүртгэл ба тайлагнал: Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, санхүүгийн тайланг бэлтгэх, гүйцэтгэлийг хэмжих арга зүй
    • Удирдлагын нягтлан бодох бүртгэл ба хяналт
    • Татвар
    • Бизнесийн ба арилжааны хууль тогтоомж
    • Аудит ба баталгаажуулалт
    • Санхүү ба санхүүгийн менежмент
    • Мэргэжлийн үнэ цэнэ ба ёс зүй
  • Мэдээллийн технологи
    • Мэдээллийн технологийн талаарх ерөнхий мэдлэг
    • Мэдээллийн технологийн хяналтын талаарх мэдлэг
Чадвар
 

  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах
  • Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах
  • Санхүү, банк, татварын болон бусад харилцагч байгууллага, хүмүүстэй тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулах
  • Үйлдвэрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа, дүгнэлт, мэдээ тайлан гаргах
  • Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах, тайлангийн үзүүлэлтүүдийн хэлбэлзлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх
Дадал
 

  • Нягтлан бодох бүртгэлийн салбарт гарч буй үзэгдэл, хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлдэг байх
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах загварыг өөрийн мэдлэгт тулгуурлан харьцуулах, тайлбарлах зохих дадалтай байх
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг иж бүрэн боловсруулах, үндэслэлийг байнга сайжруулдаг байх
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж, түүнийг мөрдүүлж чаддаг байх
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж иж бүрэн санхүүгийн тайлан бэлтгэхэд мэргэжлийн ёс зүйг баримталдаг байх
  • Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж байнга өгдөг байх
  • Хамт олон, ажлын багтай зөв зохистой, ёс зүйтэй, хүмүүнлэг харьцаж чаддаг байх
Хөтөлбөрийн танилцуулга
 

Аж ахуйн нэгж байгууллага, эдийн засгийн салбарууд, дэлхийг хамарсан хөрөнгө, мөнгөний урсгалыг бодитойгоор харж, үнэн зөв тооцон төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэл уншиж судлах, санал дүгнэлт боловсруулах, санхүүгийн хяналт, шалгалт хийх чадвартай, судалгаа шинжилгээний арга зүйг зохих түвшинд эзэмшсэн, хөрвөх чадвар бүхий санхүү, банкны мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт өндөртэй байгаа бөгөөд энэ эрэлт цаашид ч буурах болоогүй дүр зураг харагдаж байна. Энэхүү эрэлтийг хангах, Монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж чадахуйц гадаад хэлний өндөр мэдлэг бүхий, мэргэжлийн ур чадвар сайтай, ёс зүйтэй санхүү, банкны менежерүүдийг бэлтгэх хэрэгцээнд тулгуурлан тус хөтөлбөр боловсруулагдсан.

Хөтөлбөрийн зорилго хамрах хүрээ
 

Төрийн болон хувийн аж ахуй нэгж, байгууллагад санхүүгийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлж, санхүүгийн оновчтой төлөвлөлт хийж эрсдэлийг удирдах, тайлан тэнцлийг судалж шинжилгээ хийн дүгнэлт боловсруулах мэдлэг, чадвар дадалтай, мэргэжлийн зохих ёс зүйтэй, өөрчлөгдөн буй орчин нөхцөлд дасан зохицож, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэл бүхий дунд болон дээд түвшний менежерүүдийг бэлтгэхэд оршино.

  • Дээд боловсролтой мэргэжилтний эзэмшвэл зохих ерөнхий суурь мэдлэгийг олгох
  • Санхүү, банкны менежментийн мэргэжлийн суурь мэдлэгийг эзэмшүүлэх ба аж ахуй нэгж байгууллага, санхүүгийн байгууллагуудын тайлан тэнцлийг судалж шинжилгээ хийн дүгнэлт боловсруулах, санхүүгийн төлөвлөлт хийх, эрсдэлийг удирдах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувилбарыг боловсруулж, үнэлэлт хийх үйл ажиллагааг гүйцэтгэх аргазүйг эзэмшүүлэх,
  • Санхүү, банкны менежментийн мэргэжил эзэмшихэд зайлшгүй судлах болон сонгон судлах төлөвлөгөөт кредитээс авч биелүүлэн ирээдүйд ажил, үйлчилгээ, судалгааны чиглэлд мэргэших боломжоор хангах.
Мэдлэг
 

  • Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй эзэмшвэл зохих ерөнхий суурь мэдлэг
  • Бизнесийн менежмент болон эдийн засгийн онолын мэдлэг
    • Макро болон микро эдийн засгийн онол
    • Бизнесийн орчин болон бизнесийн эрх зүй
    • Менежмент ба стратегийн шийдвэр гаргалт
    • Эконометрик болон судалгааны арга зүй
    • Бизнесийн статистик
    • Маркетинг
  • Санхүү, банкны менежмент, нягтлан бодох бүртгэл болон бусад холбогдох мэдлэг
    • Нягтлан бодох бүртгэл
    • Төрийн, даатгалын болон банкны менежмент
    • Санхүүгийн менежмент
    • Мэргэжлийн ёс зүй ба санхүүгийн хяналт шалгалт
    • Үнэт цаасны зах зээл ба хөрөнгө оруулалтын шинжилгээ
    • Санхүүгийн эконометрик
    • Олон улсын валют, санхүүгийн менежмент
  • Мэдээллийн технологи
    • Мэдээллийн технологийн талаарх ерөнхий мэдлэг
    • Судалгаа, шинжилгээний програм хангамжийн хэрэглээ
Чадвар
 

  • Аж ахуй нэгж байгууллага дээр санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлж, төсөв төлөвлөгөө боловсруулах
  • Эрсдэлийн удирдлагын бодлого боловсруулж, эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах
  • Санхүүгийн тайлан тэнцлийг судалж, шинжилгээ хийн, үнэлэлт дүгнэлт гаргах
  • Санхүүгийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр боловсруулж, дүн шинжилгээ хийх
  • Судалгаа шинжилгээний програм дээр ажиллаж, эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан шаардлагатай арга хэмжээг авах
Дадал
 

  • Санхүү, банкны салбарт гарч буй шинэчлэл өөрчлөлт, өсөлт хөгжлийн талаар судалж, шинжлэн өөрийн байр суурийг илэрхийлэх
  • Аж ахуй нэгжийн онцлогт тохируулан санхүүгийн удирдлагыг боловсруулж, мөрдүүлэн, цаашид авч хэрэгжүүлэх боломжит арга хэрэгслүүдийг тодорхойлдог байх
  • Санхүүгийн хөрөнгө оруулалтын бодлого боловсруулж, учирч болох эрсдэлийг тодорхойлон, эрсдэлээс хамгаалах шинэлэг арга хэрэгслүүдийг судлан нэвтрүүлдэг байх
  • Байгууллагын одоогийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал зөвлөмж байнга өгдөг байх
  • Хамт олон, хамтран ажиллагсадтайгаа зөв зохистой, соёлч боловсон хандаж, мэргэжлийн ёс зүйг мөрдөн, өөрийгөө тогтмол хөгжүүлэх чиглэлээр санаачлага гарган ажилладаг байх
Хөтөлбөрийн танилцуулга
 

Монгол улсын хөгжлийн түвшин жилээс жил дээшилж байгаатай уялдан бодит өгөгдөл, загварчлал ашиглан судалгаа шинжилгээ хийх эдийн засагчидийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ эрэлт хэрэгцээг хангах, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор тус хөтөлбөр боловсруулагдсан болно.

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ
 

Эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлагын онолын ойлголтуудыг бүрэн судалсан, үндэсний болон глобал эдийн засгийн судалгаа шинжилгээ хийх арга зүйг эзэмшсэн, байгууллагын түвшинд бодит үндэслэл бүхий шийдвэр гаргалт хийх чадвартай олон улсын жишигт нийцсэн мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.

Мэдлэг
 

  • Микро, Макро эдийн засаг, Менежментийн эдийн засаг, Хөгжлийн эдийн засаг, Олон улсын эдийн засаг зэргийг багтаасан эдийн засгийн үндсэн онолын ойлголтууд, тэдгээрийн харилцаа хамаарал, арга загварууд
  • Математик, статистикийн онол, үндсэн арга, хэрэгслүүд
  • Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Маркетинг, Менежмент, бизнесийн харилцаа зэргийг багтаасан бизнесийн онолын суурь ойлголтууд
  • Үндэсний эдийн засаг болон бизнесийн байгууллагуудын онцлог шинж чанаруудын тухай зохих түвшний мэдлэгтэй, мэргэжлийн чиглэлээр нийтлэгдсэн акедимик түвшний голлох судалгаа шинжилгээний материалуудыг тодорхой түвшинд судалсан байх
Чадвар
 

  • Микро, макро болон олон улсын түвшин дэх нийгэм, эдийн засгийн үзэгдэл үйл явцад хувь хүний хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийх
  • Эконометрикийн шинжилгээний аргуудыг эзэмшсэн, холбогдох программуудыг ашиглах
  • Эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ойлгох, судлах, ашиглах
  • Бүх төрлийн тоо мэдээг ашиглах, боловсруулалт хийх, асуудалд хариулт өгөх, шинээр хандлагыг нээн илрүүлэх, цаашдын өөрчлөлтийг тооцох
  • Эрдэм шинжилгээний бүтээл бичих арга зүйг эзэмшин, бие даан судалгааны ажил бичих
  • Эдийн засгийн бодлого боловсруулах болон шийдвэр гаргах түвшинд ажиллах
  • Аж ахуй эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг тодорхойлох нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцоход шаардлагатай суурь өгөгдлүүдийг бэлтгэх
Дадал
 

  • Эдийн засгийн салбарт гарч буй үзэгдэл, хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлдэг байx
  • Тавигдсан зорилгодоо нийцүүлэн эдийн засгийн мэдээллүүдийг боловсруулж, үр дүнд анализ хийх, тайлбарлах дадалтай байх
  • Эдийн засаг, бизнесийн шинэ бүтээлүүдийг судалж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг байх
  • Статистик боловсруулалтын шинэ программуудыг бие даан судалж, цаг үетэйгээ нийцсэн судалгаа шинжилгээ хийх
  • Байгууллагын бүх төрлийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилгээ хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж байнга өгдөг байх
  • Хамт олон, ажлын багтай зөв зохистой, ёс зүйтэй, хүмүүнлэг харьцаж чаддаг байх
  • Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар. /Асуудлыг тодорхойлж, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож, илэрхийлэн харуулах/
  • Шинжлэн судлах, шийдэл гаргах /Таамаглал дэвшүүлэн, харьцуулсан судалгаа, анализ хийж, загварчилж, баримт бичиг боловсруулах/
  • Системтэйгээр төлөвлөх /мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг нь ойлгож, ач холбогдлоор нь ангилан, чухал санаан дээр төвлөрч, харилцан хамаарлыг нь шалгах, харьцуулан сонгох/
  • Хувь хүний ур чадвар ба дадал /Шинийг санаачлах эрмэлзэлтэй, уламжлалыг дээдлэн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж, ухамсарладаг, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэг байх/
  • Мэргэжлийн ур чадвар, төлөвшил /Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн хувьд тооцоотой байх, өөрийгөө хөгжүүлэн мэргэжлээ дээшлүүлэх чадвартай байх/
  • Багаар ажиллах /Баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх/
  • Харилцааны чадвар /Харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлээр болон яриа, бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх/
  • Гадаад хэлээр харилцах /Англи хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай байх/