Дээшээ

Компьютерийн ухааны тэнхим



Компьютерийн ухааны тэнхим

Мэдээллийн технологийн хөгжлийн хурдцыг даган энэ зах зээлд ажиллах мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор 2000 онд сургалтын цар хүрээгээ өргөтгөх явцад компьютер програм хангамжийн тэнхимийг шинээр байгуулж, харьяанд нь “Компьютерийн програм хангамж”-ийн чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.  Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан:

2000 онд “Компьютерийн програм хангамж”,

2002 онд “Мэдээллийн системийн удирдлага”,

2004 онд “Компьютерийн график дизайн”,

2018 онд “Компьютерийн сүлжээ”

зэрэг мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөөр элсэлт авч эхэлсэн байна. Төгсөн гарч буй мэргэжилтний гадаад хэлний боловсролыг ажлын байрны шаардлагад нийцүүлэх үүднээс бүх мэргэжлийн хөтөлбөрийг мэргэжлийн англи хэлтэй байхаар боловсруулсан нь ХИС-ийн бусад их, дээд сургуулиас ялгарах онцлог юм.

Сургалтын уялдаа холбоог бэхжүүлэх, залгамж чанарыг хадгалах, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд шинжлэх ухааны багтаамжийг өргөжүүлэх, шинжлэх ухаан  хоорондын интеграцид түшиглэн прагматик чиглэлийг түлхүү хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж ирлээ. Мэдээллийн технологийн салбарт сургалтын үйл ажиллагаа явуулж  эхэлснээс хойш нийт 500 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргасан.