Дээшээ

Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхим



  Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

ХИС 1994 оноос Англи хэлний орчуулагч-сэтгүүлчийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ба Сэтгүүл зүйн тэнхим харин 2000 онд байгуулагдсан юм. Өнөөдрийн байдлаар 4 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. 500 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргаснаас манай төгсөгчид Монголын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагад амжилттай ажиллаж байна. Тус тэнхимд МУСГЗ, доктор, профессор Д.Цэмбэл тэнхимийн эрхлэгчээр,  МУСГЗ, доктор, профессор До.Цэнджав  багшаар ажиллаж тэнхимийн сургалтыг чанаржуулах, суралцагчид өөрсдөө мэдлэг бүтээхэд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байв.

Тус тэнхимээс Сэтгүүлч, Сэтгүүлч-англи хэлний орчуулагч мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог. Манай төгсөгчид бусад их, дээд сургуулийн сэтгүүлчийн ангиудтай харьцуулахад мэргэжлийн англи хэлтэй, мөн мэдээллийн технологийн мэдлэгтэй төгсдөгөөрөө давуу талтай. 

Сэтгүүлч-орчуулагчийн ангийг төгссөнөөрөө сэтгүүлч, орчуулагч гэсэн хос мэргэжлээр, хоер дипломтой төгсөнө. Ингэснээр орчуулагч - редактороор ажиллах боломж бүрдэж байгаа юм Сэтгүүл зүйн магистр, докторын шаталсан сургалтыг явуулж байна. Сэтгүүл зүйн хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

  Ангид хичээллэхдээ бие даалтын ажил, бүлгээрээ хамтран судалгаа хийх зэрэг уламжлалт аргуудаас гадна цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа бүс нутгуудаар эко-аялал жил бүр хийж, байгаль – экологит тулгамдаж буй асуудалд мэргэжлийн үүднээс бүтээлчээр хэрхэн хандахыг оюутнуудад сургаж байна. Мөн онлайн хуудас тогтмол хөтлөх, мэргэжлийн уралдаан зохиож өөрийгөө хөгжүүлэх боломжоор бүрэн хангадаг. Дадлага. Танилцах болон үйлдвэрлэлийн, дипломын өмнөх дадлагыг суралцах хугацаандаа гурван удаа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түшиглэн хийдэг.

Манай төгсөгчид дараах ажлын байр, албан тушаалд ажиллана:

• Телевиз, радиогийн сэтгүүлч, хөтлөгч, тайлбарлагч

• Сонин, сэтгүүл, сайтын сэтгүүлч

• Мультимедиа сэтгүүлч

• Дижитал сэтгүүлч

• Төрийн болон бизнесийн байгууллагын олон нийттэй харилцах албаны ажилтан

• PR, рекламын уран бүтээлч

• Олон нийтийн сүлжээний редактор

• Хэвлэл мэдээллийн хэрэгслийн судлаач

• Гадаад мэдээний редактор