Дээшээ

Бакалавр


Програм хангамж
 

Хөтөлбөрийн үндэслэл

Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжихийн хирээр түүний хэрэглээ нийгэм эдийн засгийн бүхий л салбарт эрчимтэй нэвтэрч буй өнөөгийн нийгэмд энэ чиглэлээр ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргах зайлшгүй шаардлага урган гарч байна. Мэргэжлийн мэдлэг ур чадвартай, гадаад хэлний мэдлэгээр шаардлага хангахуйц програмист, програм хөгжүүлэгч, шалгагч зэрэг албан тушаалд ажиллах боловсон хүчний эрэлт их байна.

Хөтөлбөрийн онцлог, давуу тал

Компьютерийн програм хангамжийн сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн болон ахисан түвшний програмчлалын хэлнүүдийг эзэмшсэн, өгөгдлийн сан зохион байгуулж хэрэглээний болон системийн програм зохиох чадвартай, өндөр түвшний инженер бэлтгэхэд оршино.

  • Мэргэжлийн англи хэл
  • Програм хангамжийн мэргэжлийн хөрвөх ур чадвар
  • Мэдлэг, туршлагатай багш нар
  • Цаг үеийг даган хөгжих сургалтын хөтөлбөр
  • Цогц сургалтын систем, шинэлэг тоног төхөөрөмж
График дизайн
 

Хөтөлбөрийн үндэслэл

Мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан дуу, дүрс боловсруулах, хэвлэлийн эх бэлтгэлийн үйл ажиллагаа улам боловсронгуй болсноор телевиз, рекламны болон хэвлэлийн агентлагууд олноор байгуулагдах болсон. Тэдгээрт ажиллах мэдлэг ур чадвартай, гадаад хэлний мэдлэгээр шаардлага хангахуйц чадварлаг дизайнер, монтаж эх бэлтгэгч зэрэг албан тушаалд ажиллах боловсон хүчний эрэлт их байна.

ХИС-тэй хамтын ажиллагаатай сургуулиудад тухайлбал Korea University of the Media Arts сургуульд график дизайн,реклам зар сурталчилгаа, анимейшны чиглэлээр хамтарсан хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн онцлог, давуу тал

Компьютер график дизайны хөтөлбөр нь нийгмийн амьдралын янз бүрийн салбарт мультимедиа график дизайн, компьютерийн график, анимаци, 2D, 3D, хэвлэлийн дизайнер, реклам, дизайны автомат системийг нэвтрүүлэх чиглэлээр мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

  • 2+2=2 диплом хамтарсан хөтөлбөр
  • Мэргэжлийн англи хэл
  • График дизайны мэргэжлийн хөрвөх ур чадвар
  • Мэдлэг, туршлагатай багш нар
  • Цаг үеийг даган хөгжих сургалтын хөтөлбөр
  • Цогц сургалтын систем, шинэлэг тоног төхөөрөмж
Компьютерийн сүлжээ
 

Хөтөлбөрийн онцлог, давуу тал

Мэдээлэл зүй (компьютерийн сүлжээ) сургалтын хөтөлбөр нь компьютерийн сүлжээний техник, тоног төхөөрөмж болон сүлжээний сервер програм хангамжийг эзэмшсэн, компьютерийн сүлжээг зохион байгуулах, сүлжээний удирдлага, хамгаалалтыг өндөр түвшинд эзэмших чадварлаг инженер бэлтгэхэд оршино.

  • Олон улсын жишиг сургалтын төлөвлөгөө
  • Мэргэжлийн англи хэл
  • Компьютерийн сүлжээний мэргэжлийн хөрвөх ур чадвар
  • Cisco сертификаттай багш нар
  • Цаг үеийг даган хөгжих сургалтын хөтөлбөр
  • Цогц сургалтын систем, шинэлэг тоног төхөөрөмж
Мэдээллийн систем
 

Хөтөлбөрийн үндэслэл

Мэдээллийн технологийн хөгжил дэвшил хурдасч, компьютерийн техник хэрэгсэл боловсронгуй болж, түүний хэрэглээ аль түвшний байгууллагуудад маш чухал байр суурь эзэлж буй билээ. Үүнтэй зэрэгцэн мэдээллийн даяарчлагдсан, бүсчлэгдсэн, улс орныг хамарсан сүлжээний тоо хэмжээ, цар хүрээ нэмэгдсэн нь мэдээллийн систем бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх нийгмийн тулгамдсан хэрэгцээ, уг хөтөлбөрийн үндэслэл болно.

Хөтөлбөрийн онцлог, давуу тал

Менежмент, мэдээллийн системийн бакалаврын хөтөлбөрийн зорилго нь Менежмент, мэдээллийн системийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг дэмжих, сургалт олон хувилбартай байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

  • Олон улсын жишиг сургалтын төлөвлөгөө
  • Мэргэжлийн англи хэл
  • Мэдээллийн системийн удирдлагын мэргэжлийн ур чадвар
  • Цаг үеийг даган хөгжих сургалтын хөтөлбөр
  • Цогц сургалтын систем, шинэлэг тоног төхөөрөмж
Сэтгүүл зүй
 

Хөтөлбөрийн үндэслэл

Мэдээллийн энэ зуунд олон түмний мэдээлэл авах хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Тэр хэрээр олон улс орныг хамарсан, үндэсний, бүлгийн, хүйн ХМХ-ийн тоо хэмжээ өсч байгаа нь сэтгүүл зүйн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэнг ихээр шаардах боллоо. Энэхүү мэргэжлээр тус сургууль бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж зохих туршлага хуримтлуулсан болно. Зөвхөн дотоодод суралцах төдийгүй ХИС-тэй хамтын ажиллагаатай сургуулиудад сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны чиглэлээр хамтарсан хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн онцлог, давуу тал

Сэтгүүл зүйн хөтөлбөр нь мультмедиа, зар сурталчилгаа, теле сэтгүүлчийн чиглэлээр мэргэшсэн, гадаад хэл, хэвлэл мэдээллийн технологийн өндөр мэдлэгтэй, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ОНМХ, төрийн болон төрийн бус байгууллагуудад хөдөлмөр эрхлэн мөн зохих журмын дагуу сургалтын болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

  • Мэргэжлийн англи хэл
  • Сэтгүүл зүйн мэргэжлийн ур чадвар
  • Мэдлэг, туршлагатай салбартаа тэргүүлэгч багш нар
  • Цаг үеийг даган хөгжих сургалтын хөтөлбөр
  • Цогц сургалтын систем, шинэлэг тоног төхөөрөмж