Дээшээ

Магистр


Мэдээллийн систем : Магистр (E06130301)
 

Мэргэжлийн тодорхойлолт

Мэдээллийн системийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, мэдээллийн системийн зохион байгуулалтыг аль түвшний байгууллагуудын мэдээллийн системийг удирдан зохион байгуулах, түүнтэй холбоотой шийдвэрүүдийг судалгаа шинжилгээний үндсэн дээр тодорхойлох чадварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Програм хангамж : Магистр (E06130201)

Програм хангамж : Магистр (E06130201)
 

Компьютерийн ахисан түвшний програмчлал, системийн зохион байгуулалт чиглэлээр мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Монгол улсын аль ч шатны төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудад хөдөлмөр эрхлэх, мөн  түүнчлэн зохих журмын дагуу сургалтын болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал  юм.

Сэтгүүл зүй : Магистр (E03210101)
 

Мэргэжлийн тодорхойлолт

Мэдээллийн дэвшилтэт хэрэгслийн нөлөөгөөр сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаарх уламжлалт ойлголт өөрчлөгдөж сэтгүүлчид мультимедиа хэлбэрээр бүтээлээ туурвиж, вэб сайт, таблет, гар утас гэсэн дижитал орчинд мэдээллийн харилцааг өрнүүлж байна. Тиймээс энэ өөрчлөлтийг мэдэрч, технологийн эринд ажиллах практик ур чадвартайгаас гадна тэдгээр нь нийгмийн хөгжил, амьдралд хэрхэн нөлөөлж байгааг онолын үндэслэлтэй харж, мэдэрч, шаардлагатай дэвшилд цаг тухайд нь хөтөлж чадахуйц сэтгүүлчийг бэлтгэх нь гол зорилго юм.