Дээшээ

Судалгаа


Мэдээлэл, харилцааны менежментийн сургуулийн судалгааны чиглэлүүд

Мэдээллийн систем

Зорилго

  • Мэдээллийн системийн чиглэлээр үндэсний хэмжээнд судалгааны ажлыг өргөжүүлэх
  • Мэдээллийн системийн чиглэлээр судалгааны төсөл хэрэгжүүлэх баг бүрдүүлэх, профессорын багийг төлөвшүүлэх

Судалгааны ажлын чиглэлүүд

Мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт

Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан мэдээллийн сүлжээний хөгжлийн чиг хандлага, загвар ба мэдээллийн сангийн удирдлага, Бизнесийн байгууллага болон хуулийн этгээдийн удирдлагын мэдээллийн систем, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт. Компьютерийн сүлжээ: Сүлжээний аюулгүй байдал хамгаалалт, утасгүй сүлжээ, түүний хуваарилалт, өгөгдөл дамжуулалт, хяналт, өргөтгөл

Мэдээлэл харилцааны суурь сүлжээ байгуулах

Төрийн болон бизнесийн мэдээллийн системийн бүрдүүлэгч дэд системүүдийн харилцан уялдааг хангахад чиглэгдсэн мэдээлэл харилцааны суурь сүлжээ байгуулах, Мэдээлэл харилцааны суурь сүлжээний найдвартай ажиллагааг хангах дизайн архитектур түүний хөгжлийн үе шат, Өргөн зурвасын өндөр хурдны сүлжээ, түүний хэрэгцээ, хэрэглэгдэхүүн, Өргөн зурвасын өндөр хурдны сүлжээний хөгжлийн өнөөгийн болон хэтийн чиг хандлага, Монгол Улсад 1G, 3G, 5G үелзэлийн газар сансрын хосолсон өргөн зурвасын, өндөр хурдны сүлжээ байгуулах, түүний хөгжлийн түвшинг тодорхойлох техник эдийн засгийн үндэслэл

Мэдээллийн системийн загварчлал боловсруулах

Мэдээллийн системийн загварчлал боловсруулах арга зүйн асуудлууд, бүртгэл боловсруулалтын систем, ажлын байрны автоматжуулалтын систем, мэдлэг бүтээх систем, удирдлагын мэдээллийн систем, Мэдээлэл, харилцааны технологийн хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх арга зам, Мэдээллийн тогтолцооны хэл зүйн зохимжтой хангамжийг бүрдүүлэх асуудал, Бизнесийн байгууллага болон хуулийн этгээдийн удирдлагын мэдээллийн систем, Үйлдвэрийн стратегийн удирдлагын мэдээллийн систем, Анхдагч өгөгдлийг автоматаар бүртгэх, алгоритмчлах ба дизайны онол, практикийн асуудал, Төрийн болон бизнесийн бүртгэл, мэдээллийн харилцан уялдааг тестлэх ба үнэлэх арга механизм, Бизнесийн байгууллага болон хуулийн этгээдийн удирдлагын мэдээллийн систем, програм хангамжийг хөгжүүлэх арга зүйн асуудал, Үйлдвэрлэлийн процессын өгөгдлийн сангийн загварчлал, Мэдээллийн системийн дизайн, архитектурын төслийн баримт бичиг бэлтгэх арга хэрэгсэл, Монгол Улсын мэдээлэл харилцаа технологийн хөгжлийн хэтийн төлөв, Бизнесийн байгууллагын мэдээллийн системийн загвар боловсруулах, Санхүүгийн бүртгэлийн мэдээлэл боловсруулах програм хангамж

 

Хэрэгжүүлэх хэлбэр

  • Тухайн чиглэлээр судалгаа хийж буй судалгааны багт орж ажиллах
  • Мэдээллийн системийн чиглэлээр судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй судалгааны төвүүдтэй хамтран ажиллах
  • Олон улсын судалгааны нийгэмлэгүүдэд гишүүнээр элсэн хамтран ажиллах
  • Бизнесийн байгууллагууд болон төсөл хөтөлбөрийн захиалгат судалгааг гүйцэтгэх замаар хамтран ажиллах

 

Компьютерийн ухаан

Зорилго

  • Компьютерийн програм хангамжийн чиглэлээрх судалгааны ажлыг өргөжүүлэх, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх
  • Компьютерийн програм хангамжийн чиглэлээр судалгааны төсөл хэрэгжүүлэх баг бүрдүүлэх, эрдэмтэд, судлаачдын багийг төлөвшүүлэх

Судалгааны ажлын чиглэлүүд Програм хангамжийн загварчлал

- Орчин үеийн програм хангамжийн загварчлал, түүний хөгжүүлэлт, програм хангамжийн математик загварчлал

- Утасгүй/хөдөлгөөнт төхөөрөмжийн программчлал: JAVA, ASP.NET гэх мэт бусад технологиор mobile төхөөрөмж удирдах, mobile төхөөрөмжөөр бусад төхөөрөмж удирдах, mobile орчны application боловсруулах, embeded system-ийн судалгаа

- Программ хангамжийн хөгжүүлэлт: Системийн шинжилгээ зохиомж, программ хангамжийн инженерчлэл, программ хангамжийн хөгжүүлэлтийн үе шатууд, Мэдээллийн системийн эрсдлийн судалгаа, өөрчлөлтийн судалгаа, програм хангамжийн шаардлагын шинжилгээ

- Өгөгдлийн сангийн программчлал: Өгөгдлийн сангийн зохиомж, шинжилгээ, тархсан өгөгдлийн сан, xml өгөгдлийн сан, өгөгдлийн агуулах, өгөгдлийн уурхай

- Вэб программчлалын судалгаа: Вэбэд суурилсан програмын хөгжүүлэлт, веб загвар үүсгэдэг программчлал

Дуу, дүрс боловсруулалт

- Дуу, дүрс боловсруулалтын аргачлалууд, тэдгээрийн математик загварчлал, дүрсийг тодосгох болон бүдгэрүүлэх аргачлалууд, гурван хэмжээст дүрсийн боловсруулалт, дүрс, дуу боловсруулалтын ойролцоо цэгийн аргууд, түүний математик загварчлал, зургийн боловсруулалтыг сайжруулах арга зам

 

Дижитал сэтгүүл зүй ба олон нийтийн мэдээлэл харилцаа

Зорилго

  • Дижитал сэтгүүл зүй ба олон нийтийн мэдээлэл харилцааны чиглэлүүдээр улсын хэмжээнд судалгааны ажил өргөжүүлэх

Дижитал сэтгүүл зүй

  • Олон нийтийн сүлжээ сайт, мультмедиа, дижитал сэтгүүл зүй, шинэ хэрэгслийн менежмент, дижитал хэрэгслийн хэрэглээ, дижитал хэрэгсэл ба түүний соёлын үр нөлөө, мэдээлэл харилцааны технологи, түүний нийгмийн үр нөлөө, дижитал эрин дэх PR, дижитал хуваагдал, цахим засаглал, онлайн мэдээллийн агуулгын бодит чанар

 

Сэтгүүл зүй ба олон нийтийн мэдээлэл харилцаа

  • Олон нийтийн мэдээлэл харилцаа ба нийгэм хоорондын харилцаа, нийгмийн институтуудэд мэдээлэл харилцааны гүйцэтгэх үүрэг, олон нийтийн мэдээлэл харилцааны үр нөлөө, үр ашиг, Олон нийтийн мэдээлэл харилцаа ба нийгэм, соёлын үнэт зүйлс, шинэ хэрэгслүүд ба ардчилсан нийгэм, арьс өнгө, анги, хүйс ба олон нийтийн мэдээлэл харилцаа. Олон улсын хэвлэл мэдээлэл ба глобал хямрал.

Хэрэгжүүлэх хэлбэр

  • Их, дээд сургуулиудтай хамтран судалгааны баг байгуулж ажиллах

Гарах үр дүн

  • Дижитал сэтгүүл зүй ба олон нийтийн мэдээлэл харилцааны чиглэлээр судалгааны хамтын бүтээлүүд туурвиж, сургалт судалгааны хэрэглээнд оруулах
  • Дээрх чиглэлүүдээр шинэ цагийн судлаачдыг бэлтгэх