Дээшээ

Ерөнхий суурь хичээлийн хөтөлбөр


Ерөнхий суурь хичээлийн хөтөлбөрийн багш нар нь ХИС-ийн хэмжээнд нийт оюутнуудад Монголын түүх, Философи, Улс төр судлал, Социологи, Хүний хөгжил, Бичих илтгэх ур чадвар зэрэг хичээлүүд заадаг. Дээрх хичээлүүдийг судалснаар эх хэлээрээ логик дэс дараалалтай, үндэслэлтэй товч тодорхой, үнэн зөв амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болох, Монголын түүхийн нэгдсэн сурвалж бичгүүдийг тоймлон дүгнэж, хөгжилд нөлөөлсөн дотоод гадаад хүчин зүйлсийн талаар шүүмжит дүгнэлт хийх түүнийгээ нотлон мэтгэлцэх, бүтээлч сэтгэлгээ, хувийн зохион байгуулалт, өөрийгөө хянах чадвар, багаар ажиллах чадварт суралцана.