Дээшээ

Мэндчилгээ


Монголын дээд боловсролын салбарт тэргүүлэгчдийн нэг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хүний нөөцийн албаны цахим хуудаст тавтай морилно уу.

Багш, ажилтнууд маань манай байгууллагын хамгийн чухал баялаг юм. Ийм учраас өндөр чадвартай, хариуцлагатай, бүтээмжтэй эрдэмтэн багш нараараа дамжуулан бид хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар өндөртэй, шилдэг төгсөгчдийг бэлтгэн гаргасаар ирсэн билээ.

Байгууллагын алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд ажилтан бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр чухал гэдгийг бид гүнээ ойлгодог бөгөөд ажилтнууддаа амжилттай ажиллаж хөдөлмөрлөх, өсөж, хөгжих таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхээр хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд ажилтнуудын нийгмийн халамжийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил эрчимтэй хэрэгжиж байна.

Монголын дээд боловсролын салбарын түүчээ болсон Хүмүүнлэгчүүдийн нэг болж яваагаараа бид бүгд бахархдаг.

Ингээд Хүмүүнлэгчүүд бидний нэг болохоор сонирхож буй танд болон үе үеийн ажилтнууддаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Таныг хүндэтгэсэн
Хүний нөөцийн албаны дарга Б.Номин-Эрдэнэ