Дээшээ

Бидний тухай


Алсын хараа
 

2023 онд хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарт улсдаа чанараар манлайлагч их сургууль болно.
Тайлбар: Мэдлэгт суурилсан нийгэм-эдийн засгийн шаардлагыг хангах хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалт-судалгаа эрхлэх нөөц, чадамж, удирдлагын жишиг тогтолцоо бүрдсэн байна.

Эрхэм зорилго
 

Бүтээлч оюуныг нийгмийн дэвшилд
Тайлбар: Бүтээлч сэтгэлгээг өндөр түвшинд хөгжүүлэх, нийгмийн бодит хэрэгцээг хангах үйлсэд хувь нэмрээ оруулахад оршино.

Үнэт зүйлс
 

Алсын хараа, эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэх нь эрдэмтэн, багш, суралцагч болон ажилтан, ажилчдаас бүрдсэн манай хамт олны гишүүдийн оролцооноос шууд хамаарна. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хамт олон, гишүүн бүр дараах үнэт зүйлсийг эрхэмлэн мөрдөнө:

  1. Мэргэжлийн хандлага (professionalism): Мэргэжлийн болон хувь хүний өндөр мэдлэг, чадвар, хариуцлага, ёс зүйгээр бусдаас ялгардаг
  2. Бүтээлч сэтгэлгээ (creativity): Шинэ санаа, хандлагыг хөгжүүлэн шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлдэг
  3. Хувь нэмэр (contribution): Оюуны баялаг, үнэт зүйлс бүтээн түүнийгээ хэрэглээнд оруулж, өөрийгөө болон бусдын чадавхийг тасралтгүй хөгжүүлж бодит дэвшилд хүрдэг.
  4. Чанар (quality): Хүлээлтэд нийцсэн буюу түүнээс давсан гүйцэтгэлийг хангаж, чанарыг тасралтгүй сайжруулан нийгмийн хариуцлагыг чухалчилдаг.
Баримтлах зарчмууд
 

  1. Хууль, дүрэм, журам, стандартыг чанд мөрдөн Их сургуулийн шинжлэх ухаан, мэргэжлийн үнэлэмжийг дээдэлсэн бүтээлч академик орчинг бүрдүүлэх
  2. Ажил мэргэжилдээ эзэн нь байж, хариуцлага, итгэл найдвар хүлээж нийтлэг үр дүнгийн төлөө багийн сэтгэлгээгээр үйл ажиллагаанд оролцох
  3. Мэргэжлийн болон хувь хүний ёс зүйг баримтлан бусадтай бүх түвшинд хүндэтгэлтэй хандаж, үнэнч шудрагаар сургуулийн үйл ажиллагаанд оролцох
  4. Өөрийн болон сургуулийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, бусдад үлгэр дууриалал үзүүлэх
Зорилтууд
 

  1. Өрсөлдөх чадвартай сургалтын хөтөлбөр технологид суурилсан суралцахуйн орчинд хэрэгжүүлж сургалтын чансаагаар улсдаа тэргүүлэх
  2. Шинжлэх ухааны салбаруудын солбицол дээр ХИС-ийн тэргүүлэх чиглэлээр судалгаа хийж нийгэм, эдийн засгийн дэвшилд бодит хувь нэмэр оруулах
  3. Стратегийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэн байгууллагын тогтвортой хөгжлийг хангах
Тэргүүлэх чиглэлүүд
 

Хүмүүнлэгийн ба нийгмийн ухааны солбилцол дээр мэдээлэл, харилцааны технологийн дэвшилд тулгуурлан олон улсын стандартын түвшинд хэрэгжүүлэх сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлүүд

  • Менежмент, эдийн засаг, бизнес, мэдээлэл харилцааны хамтарсан чиглэлээр
  • Боловсрол судлал, сэтгэл судлал, нийтийн менежментийн хамтарсан чиглэлээр
  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, хэрэглээний математикийн хамтарсан чиглэлээр
  • Олон улс судлал, эдийн засаг, бизнесийн хамтарсан чиглэлээр
  • Олон улс судлал, соёл, хэл судлалын хамтарсан чиглэлээр
  • Компьютерийн график дизайн, маркетинг, дижитал сэтгүүл зүйн хамтарсан чиглэлээр
  • Хүний нөөцийн менежмент, боловсрол судлал, сэтгэл зүйн хамтарсан чиглэлээр
  • Тархи судлал, хэл шинжлэл, сэтгэл судлалын солбилцол дээрх шинэ чиглэлээр
  • Мэдээллийн менежмент, тархи судлал ба хүний экологийн хамтарсан чиглэлээр