Дээшээ

Мэдээллийн технологийг сургалтын орчинд нэвтрүүлсэн байдал


Интернэтийн хурд
 

Интернэтийн хурд, хэрэглэгчийн тоо

Интернэтийг 2 ISP компаниас авдаг.

  • Mobinet - 40 mbps
  • Unitel    - 40 mbps Нийт хурд: 80 mbps хурдтай.

Уг хурд нь идэвхитэй 1000 хэрэглэгчид 60kbps хурдтай байхаар тооцогдсон. Харилцагч ISP компани тус бүр дотооддоо 1Gbps-ийн хурдаар холбогдож байна.

Active Directory Controller –д бүртгэлтэй (2017.12.31-ны байдлаар) хэрэглэгчийн тоо:

  1. Багшийн тоо:             114
  2. Албан хаагчдын тоо:  45
  3. Оюутны тоо:              4701 

       Нийт тоо: 4860 хэрэглэгч бүртгэлтэй байна.

Сүлжээг багш ажилтан, оюутны гэсэн урсгалаар салгаж, байгууллагын дотоод сүлжээ болон WiFi-д бүх хэрэглэгчид өөрийн логин эрхээр нэвтрэх боломжтой. Хичээлийн 3 байруудад техникийн өрөө тохижуулж, хичээлийн байр хооронд 10Gb-ийн хурдтай шилэн кабелаар холбогдсон нь мэдээллийн урсгалын хурдыг 10 дахин нэмэгдүүлсэн. ADC-ийн хэрэглэгч бүр файл серверт 5Gb-ийн багтаамжтай Z:\disk -тэй болж, алба нэгжүүд дундын хавтас үүсгэж нэгдсэн архив үүсгэсэн. Цахим архивын фонтыг үүсгэж, түүхэн зургууд, цаг үеийн үйл явдлыг зургийн сан үүсгэж файлын санд хадгалсан. /180Gb/

Нэвтрүүлсэн технологиуд
 

Active Directory Controller нэвтрүүлсэн байдал. (User Rolly, Policy, Firewall)

Сургалтын үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд Active Directory Controller –ийг 2016 оны 9-р сард нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар 4860 хэрэглэгч бүртгэж, тэдгээрийн системд нэвтрэх эрхийн дагуу User Rolly, Policy, Firewall-ийн тохируулга хийсэн болно. 

SSL-ийн талаарх мэдээлэл /Thawte/

Thawte компанийн SSL-ийн лицейнзийн 2015 оны 12-р сараас эхлэн *.humanities.mn домайндаа нэвтрүүлсэн.

Антивирусны програм Sophos-ийн хэрэглээний талаар

Sophos програмын лицейнзийн 2015 оны 12-р сараас эхлэн 3 жилийн хугацаагаар худалдан авч хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар Sophos Enterprise Console програмаар 344 компьютерт суулгасан байна.

Хэрэглээний програмын лицейнз /Microsoft MSDN Subscription/

2013 оноос эхлэн Microsoft-ийн IT-ийн академийн гүшүүнчлэл болж, үйлдлийн системүүд болон сургалтын програмуудыг албан ёсны эрхтэйгээр сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэж байна.

Байгууллагын дотоод мессенжер

2014 оны 4-р сараас эхлэн мэдээллийн аюугүй байдлыг хангах, байгууллагын дотоод мэдээллийн усргалыг сайжруулах зорилгоор Spark messenger –ийг нэвтрүүлсэн. Одоогоор 240 гаруй хэрэглэгчийн бүртгэлтэй ажиллаж байна.

Google Education

2014 оны 5-р сард Google Education- ийн 6000 хэрэглэгчийн эрх авсан. Ингэснээр Google Apps-ийг сургалтандаа ашиглах боломжтой болсон.