ХИС-ийн удирдах зөвлөлийн 2014 оны 2-р сарын 24-ны өдрийн 02 тоот тогтоолоор сургуулийн бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэж "Эдийн засаг маркетингийн алба"-ыг “Санхүүгийн алба” нэртэй болгож өөрчилсөн. Манай алба нь сургуулийн эдийн засгийн хувьд тогтвортой хөгжих, сургалтын орчныг өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, сургуулийн дотоод, гадаад төлбөр тооцоо, сургалтын төлбөрийн бүртгэл, хөрөнгө бараа материалын хөдөлгөөнийг бүртгэн нэгтгэж мэдээ, тайланг холбогдох газруудад цаг тухай бүрд нь тайлагнах ажлыг хариуцан ажилладаг.
Санхүүгийн менежментийг хөгжүүлэн, нөөцийг оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай хуваарилах.
ХИС-ийн эдийн засгийн үр өгөөж, ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, орлогын хүрээнд зардлыг үр ашигтай зарцуулахад оршино.