Дээшээ

Гадаад хэлний лаборатори (Sanako Lab100, Sanako AnyWhere)


Гадаад хэлний Sanako Lab100 лабораторийн төхөөрөмжийг Финланд улсын Тандберг компанийн бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн 100 гаруй орон Sanako төхөөрөмжийг хэлний сургалтандаа үр дүнтэй ашиглаж байна. Гадаад хэлний сургалтын сонсох, ярих чадварыг сайжруулж, олон улсын хуралд илтгэл тавих болон синхрон орчуулга хийх байдлаар тооцож тохижуулсан.


Багш нэгдсэн удирдлагаар бүх төхөөрөмж, оюутныг хянах боломжтой. Аудио бичлэг хадгалах төхөөрөмжид хадгалагдсан бичлэгээ эргүүлэн сонсож, төрөл бүрээр ашиглах боломжтойгоороо давуу талтай. Гадаад хэл сурах давуу боломжуудыг олгож өгсөн энэхүү төхөөрөмжийг сургалтын хөтөлбөрийн дагуу англи, франц, герман, хятад, солонгос, япон, орос хэлний багш, орчуулагчийн ангийн оюутнууд хам (синхрон) болон цуваа цагийн орчуулгын хичээлд ашиглаж байна.

Техникийн үзүүлэлт
1 LAB100 SYSTEM CONNECTION, SCU032
2 LAB100 MEDIA STORAGE UNIT, MSU642
3 LAB100 UAP039, plastic, with PC Connection Teacher Module
4 LAB100 UAP038, plastic Student module
5 LAB100 HEADSET SLH07
6 Projector screen 120“
7 Epson Projector LCD
Лабораторын архитектур
 

Лабораторын план зураг
 

Sanako AnyWhere
 

Sanako AnyWhere хувилбарын хувьд цахимаар гадаад хэлийг 24 цагаар сурах боломжийг олгосон хувилбар. Суралцагч интернэт ашиглах багшийн бие даалт сонсголын материал, видео бичлэг зэргийг дурын байдлаар сонсож ажиллах боломжтой.