Дээшээ

Оюутны төлбөрийн тэтгэлэг, хөтөлбөр



Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн 2017 оны 06 сарын 21-ний А/207 тоот тушаалаар батлагдсан "Сургалтын төлбөр тооцооны журам"-д зааснаар суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн доорх хөнгөлөлтийг үзүүлнэ.

  • ЭЕШ-ийн өндөр оноотой элсэгчид суурь шалгалтын хэмжээст оноо 800 бол 30 хувийн, 750-799 бол 20 хувийн
  • 700-749 бол 10 хувийн хөнгөлөлт тус тус үзүүлнэ. ЭЕШ-ийн өндөр оноотой элсэгч нь тухайн хөнгөлөлтийг эдлэхийн тулд улирал бүр 3.0 буюу түүнээс дээш голч үнэлгээтэй суралцах ёстой. Аль нэг улиралд 3.0-аас доош үнэлгээтэй суралцах, элсэлтийн суурь шалгалт өөр хөтөлбөрт шилжин суралцсан зэрэг тохиолдол тухайн улирлаар тасалбар болгож дээрх хөнгөлөлтийг эдлэх эрхгүй болно.
  • Бакалаврын өдрийн хэлбэрээр чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутан дараагийн улиралд сонгосон үндсэн мэргэжлийн хичээлүүдийн сургалтын төлбөр төлөхдөө хуримтлуулсан голч дүн нь 3.9-4.0 бол 10 хувийн; 3.8-3.89 бол 8 хувийн; 3.7-3.79 бол 6 хувийн ; 3.6-3.69 бол 4 хувийн хөнгөлөлтийг тус тус эдэлнэ. /Үндсэн мэргэжлийн хичээлээс гадна өөр мэргэжлийн хичээл нэмэлтээр сонгосон тохиолдолд нэмэлт хичээлүүдэд хөнгөлөлт үзүүлэхгүй. /
  • Өдрийн бакалаврын сургалтын оюутан сургуулийн урилгаар магистрантурт суралцсан тохиолдолд магистрын хөтөлбөрийн хичээлүүдийн кредитийн үнэлгээг 10 хувиар бууруулж тооцно.
  • Оюутан ЭЕШ-ийн өндөр оноотой элсэгч, чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг давхар эдлэхгүй.

Хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг "Сургалтын төлбөр тооцооны журам"-аас харна уу

Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжид хамрагдах нөхцөл:

  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийг нь

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж/шинээр элсэгч/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг
  • Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг их, дээд сургуульд суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

Оюутны зээлд хамрагдахын давуу талууд

  • Зээлийн хүүгүй
  • Урт хугацаатай төлөгдөнө
  • Хамтран зээлдэгч шаардахгүй
  • Барьцаа шаардахгүй
  • Бүх шатны суралцагчид /Оройн анги хамаарахгүй/
  • Банкаар дамжихгүй

Бүрдүүлэх материал

  • Зээл хүссэн өргөдөл
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссе /Зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаар/ бичнэ.
  • Иргэний үнэмлэхний лавлагаа
  • ЭЕШ-ын онооны хуудас /Шинээр элсэгч- ЭЕШ-ийн оноо 600-с дээш байх/
  • Суралцаж байгаа оюутны сүүлийн улирлын голч 2.8 болон түүнээс дээш байх /Оюутны дүнгийн хуулбар/
  • Сургуулийн тодорхойлолт /Сургалтын албанаас/
  • Төлбөрийн нэхэмжлэх /Санхүүгийн албанаас/
  • Судлах хичээлүүдийн жагсаалт /Ганцаарчилсан төлөвлөгөө-Зөвлөх багшаар гарын үсэг зуруулсан байх/

"Оюутны хөгжлийн зээл"-д хамрагдах оюутан дараах шаардлага хангасан байна:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг байх
  • Элсэгчийн ЭЕШ-ын оноо 600 болон түүнээс дээш байх
  • Бакалаврт суралцаж байгаа оюутны сүүлийн улирлын голч оноо 2.8 болон түүнээс дээш, магистр, докторын шатлалаар суралцаж байгаа суралцагчийн сүүлийн улирлын голч оноо 3.2 болон түүнээс дээш
  • Энэхүү журам нь сургуульд анх удаа бакалавр, магистр, докторын шатлалаар суралцаж байгаа оюутнууд хамрагдана.
  • Улиралд 10 болон түүнээс дээш кредитийн хичээл сонгосон байх
  • Ирээдүйн зорилготой, өөртөө итгэлтэй оюутан байх

"Оюутны хөгжлийн зээл"-д хамрагдах оюутан дараах эрх, үүрэгтэй.

  • Өөрийн талаарх үнэн зөв, бодит байдалд нийцсэн бүрэн мэдээлэл өгнө. Хувийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулсан тохиолдолд нэн даруй сургалтын албанд мэдэгдэнэ.
  • Шилжсэн, хасагдсан, суралцах боломжгүй тохиолдолд 14 хоногийн дотор сургуулийнхаа сургалтын албанд мэдэгдэнэ.
  • Оюутан сургууль төгссөний дараа ажил эрхэлсний болон ирээдүйн бусад орлогоосоо зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцна.
  • Зээлийн гэрээний хугацааг дуусах хүртэлх хугацаанд зээлээ төлөх, ажилд орсон, ажлаа өөрчилсөн тохиолдолд энэ талаар мэдээллийг тухай бүр зээлийн санд мэдэгдэнэ.

Жич: Энэхүү журам нь 2018.05.01-с эхлэж мөрдөгдөнө. Зээлийн санд сонгон шалгаруулахдаа амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн оюутан, суралцагчийг зээлд тэргүүн ээлжинд хамруулах чиглэл баримтална.

Монгол улсын хэмжээнд оюутан, суралцагчдад зориулсан гадаадын болон дотоодын, цаг үеийн холбогдолтой тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагддаг ба тэтгэлэгүүдэд оюутан суралцагч та бүхэн идэвхтэй оролцож байна уу. Тогтмол зарлагддаг хөтөлбөрүүдээс доор дурдвал:

  • МУ-ын ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг: Сурлага, урлаг, спортын онцгой амжилт үзүүлсэн /ЗГ-ын 2008 оны 46 тогтоол, журмын дагуу/ болзол хангасан тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа 6 сар-д
  • Голомт болон Хаан банкны тэтгэлэг: Сурлага, нийгмийн идэвх, оролцоо сайтай суралцагч /байгууллагын шалгуураар/ болзол хангасан тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа- Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
  • Зориг сангийн тэтгэлэг: Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа- 10-11 сард
  • Оюу толгойн тэтгэлэг: Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа -2 сар /намрын улирлын дүн гарсны дараа/
  • Дэлхийн зөн ОУБ-ын тэтгэлэг: Сурлага болон нийгмийн идэвх оролцоо сайтай бакалавр, магистр, докторын түвшний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа-7-10 сар
  • Аймгуудын ЗДТГ, ИТХ-ын нэрэмжит тэтгэлэг: Сурлага болон нийгмийн идэвх сайтай бакалаврын суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа-4-10 сард зарлагдана.

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулдаг. Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, сурах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцөлийг шалгалт эхлэхээс өмнө яамны вэб хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг бөгөөд сонгон шалгаруулалттай холбогдох зарлал мэдээллийг шалгуулагчид хариуцдаг.

Тэтгэлэг зарлагддаг орнууд:

  • Чех - Зарлагдах хугацаа: 11-12 сард
  • Энэтхэг- Зарлагдах хугацаа: 1-2 сард
  • ОХУ- Зарлагдах хугацаа: 3 сард
  • Польш Унгар, Болгар Румын,Хорват- Зарлагдах хугацаа: 2-4 сард
  • БНХАУ, ӨМӨЗО-Зарлагдах хугацаа: 3-4 сард
  • Турк, Украин, Казакстан, Вьетнам, Лаос-Зарлагдах хугацаа: 4-5 сард
  • Куба, БНАСАУ-Зарлагдах хугацаа: 5-6 сард

Жич: Дээрх тэтгэлгүүдэд магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутнууд хамрагдана.