Дээшээ

Ганцаарчилсан төлөвлөгөө, хичээл сонголт



  • ХИС-ийн бүх түвшний сургалтад хамрагдах суралцагчид өөрийн суралцах хичээлийн жил, улирлуудад судлах хичээлүүдийн жагсаалтыг тэнхимээс өгсөн санал болгох төлөвлөгөөний дагуу зөвлөх багштай хамтран хийнэ. Энэхүү төлөвлөгөө нь тухайн суралцагчийн цаашид суралцах хугацааны турш баримтлах хамгийн чухал бичиг баримт болно.
  • Бакалаврын зэрэг олгох сургалтын дан мэргэжлийн оюутнуудын нэг улирлын норматив хэмжээ нь 15 багц цаг, доод хэмжээ нь 12 багц цаг, дээд хэмжээ нь 18 багц цаг байна.
  • Давхар мэргэжлийн хөтөлбөрийн оюутнуудын хувьд нэг улирлын дээд хэмжээ нь 27 багц цаг байна.
  • Ямар нэг хичээл дээр хангалтгүй үнэлгээ авсан, судлаагүй орхисон хичээлийг нөхөн судлах зэрэг шалтгаанаар зөвлөх багштай хамтран "Ганцаарчилсан төлөвлөгөө"-д өөрчлөлт оруулна.
  • Тухайн суралцагчийн "Ганцаарчилсан төлөвлөгөө"-г зөвлөх багш сайтар хянаж, дахин боловсруулж, удирдлагын мэдээллийн системд баталгаажуулна.
  • Бүх түвшний сургалтад суралцагч, шинээр элсэгч болон шилжин суралцагч "Ганцаарчилсан төлөвлөгөө"-г намрын улиралд 8-р сарын 15-30-ны өдрүүдэд, хавар, намрын улирлын хичээл дууссанаас хойш 4 долоо хонгот багтаан шинэчилж, зөвлөх багшаар баталгаажуулж, түүнийгээ 1 хувь хэвлэж, зөвлөх багш болон суралцагч гарын үсэг зурж, харьяалагдах сургалтын албаны ажилтанд албан ёсоор хүлээлгэн өгнө. 

  • Хичээлийн хуваарь сонголтыг "Ганцаарчилсан төлөвлөгөө"-нд оруулсан хичээлийн дагуу сонгож хийнэ.
  • "Хичээлийн хуваарь сонголт" хийх эрх нь тухайн улирлын хичээл эхлэх өдрөөс долоо хоногийн өмнө нээгдэнэ. Тухайн улирлын хичээл эхлэх, дуусах хугацаа хичээлийн жилийн "Сургалтын нэгдсэн хуанли"-ийн дагуу зохицуулагдана.
  • "Хичээлийн ерөнхий хуваарь"-ийн дагуу суралцагч тухайн улиралд судлах хичээл, заах багш, хичээлийн төрөл, хуваариа сонгоно. "Хичээлийн хуваарь сонголт"-ыг оюутны цахим хуудсаар хийнэ. Жич: "Ганцаарчилсан төлөвлөгөө" нь баталгаажаагүй тохиолдолд суралцагчийн хуваарь сонголт хийх эрх нээгдэхгүй.
  • Суралцагч шилжиж ирсэн болон бусад шалтгаанаар нөхөн судалж байгаа тохиолдолд СА-д судлах хүсэлтээ гарган эрхээ авсан суралцагч хичээлийн хуваарь сонголт хийж болно.
  • Заасан хугацаанд "Ганцаарчилсан төлөвлөгөө" болон "Хичээлийн хуваарь сонголт"-оо хийгээгүй суралцагч үргэлжлүүлэн суралцах боломжгүй болно.
  • Сонголт хийх хугацаанд хүндэтгэх шалтгаантай /өвчилсөн, өвчтөн сахисан, хорио цээрийн дэглэмд өртсөн, байгалийн аюултай үзэгдэлээр саатсан/ байсан суралцагч СА-д хүсэлтээ гарган нөхөн сонголт хийх эрх үүснэ. Хүндэтгэх шалтгаанаар заасан хугацаанд хичээл сонголтоо хийж амжаагүй суралцагч тухайн улирлын эхний 2 долоо хоногт багтаан хичээл сонголтоо бүртгүүлнэ.