Дээшээ

Оюутны байр


ХИС-ийн оюутны дотуур байр нь гадаад дотоодын 400 хүртэл оюутан хүлээн авах хүчин чадалтай. Оюутан суралцах хугацаандаа тав тухтай, аюулгүй амьдрах стандартад нийцүүлж тохижуулсан байр юм.

ХИС-ийн ҮААА-д шууд харьяалагдаж, зохицуулагч багш, үйлчлэгч, 24 цагийн гэрээт харуул хамгаалалт өдөр тутмын үйлчилгээ үзүүлдэг.

Камерийн хяналт, галын нэгдсэн дохиолол, агааржуулалтын систем, зарлан мэдээлэх системээр тоноглогдсон.

Давхар бүрт 170-400 литрийн багтаамжтай хөлдөөгч, цахилгаан зуух бүхий нийтийн гал тогоо, нийтийн халуун усны газар, бүрэн автомат угаалгын машин бүхий ариун цэврийн өрөөтэй.

Оюутнууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, хичээлээ давтах, хурал цуглаан хийхэд зориулсан уншлагын танхим давхар бүрт байрладаг. ХИС-ийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ны 405 тоот тушаалаар "Оюутны байрны дотоод журам"-ыг шинэчлэн баталж мөрдүүлэн ажиллаж байна.