Дээшээ

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн судалгааны чиглэлүүд



Зорилго
 

• Монгол Улсын гадаад бодлого, дипломат ажиллагааны түүх, орчин үеийн зангилаа асуудлын судалгааг өргөжүүлэх
• Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах процессын шинжлэх ухааны үндсийг сайжруулах
• Монгол Улсын олон талт дипломат ажиллагааны шинэ чиглэлийн механизмыг боловсронгуй болгох, үр ашгийг дээшлүүлэх

Судлагдахуун
 

• Олон талт дипломат ажиллагааны онолын үндэслэл, зорилго, мөн чанар
• Хүчний тэнцвэр, ашиг сонирхлын тэнцвэр, тэнцвэртэй харьцах бодлого
• Геополитик, гео-эдийн засгийн байршил, онцлог
• Гурвалсан хөршийн хамтын ажиллагааны туршлага, олон улсын харьцуулалт
• Гурвалсан хөршийн хамтын ажиллагааны үүсэл, төлөвших үйл явц, байнгын механизм
• Гурвалсан хөршийн хамтын ажиллагааны агуулга, хэлбэр, чиглэл
• Хамтын ажиллагааны санал болгож буй төсөл, хөтөлбөр, санхүүжилт
• Нэг бүс-нэг зам, торгоны их зам, талын зам, Евразийн нэгдсэн орон зай
• Азийн дэд бүтцийн хөгжлийн банк ба Монгол Улс
• Гурвалсан хөршийн хамтын ажиллагааны ач холбогдол, хүчин зүйлсийн үнэлгээ

Судалгааны аргазүй
 

• Олон улсын харилцааны онол, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, олон улсын харилцааны ахисан түвшний судалгааны категориуд, рositive буюу descriptive analysis, normative буюу prescriptive analysis, судалгааны диспозитив (dispositif) буюу уян хатан, императив (jus cogens) буюу imperativus буюу хатуу зарчим, swot analysis, macro, micro analysis, benchmarking, эмпирик, харьцуулалт, түүхчлэх, логик аргазүй эдгээр болно.

Хэрэгжүүлэх хэлбэр
 

• Олон улсын индекстэй дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд судалгааны чиглэлүүдээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэн нийтлэх
• Эрдэм шинжилгээний хамтын бүтээл, судалгааны ажлын тайлан гаргах,
• Тодорхой чиглэлээр мэргэшсэн судлаачдыг бэлтгэх, шавь сургалтыг гүнзгийрүүлэх
• Судалгааны үр дүн сургалтад өргөнөөр ашиглах
• Шийдвэр гаргах түвшинд бодлогын зөвлөмж гаргах эдгээр болно.

Гарах үр дүн
 

• Тухайн чиглэлээр судалгаа хийж буй судалгааны багт орж ажиллах
• Мэдээллийн системийн чиглэлээр судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй судалгааны төвүүдтэй хамтран ажиллах
• Олон улсын судалгааны нийгэмлэгүүдэд гишүүнээр элсэн хамтран ажиллах
• Бизнесийн байгууллагууд болон төсөл хөтөлбөрийн захиалгат судалгааг гүйцэтгэх замаар хамтран ажиллах

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүд
 

• Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба төр, шашны харилцаа
• Дотоод аюулгүй байдлын тулгамдсан асуудал
• Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал
• Хүний аюулгүй байдлын асуудал
• Мэдээллийн аюулгүй байдлын асуудал
• Уламжлалт бус аюулгүй байдал
• Бүс нутгийн болон глобал аюулгүй байдал
• Олон улсын харилцааны систем ба Монгол Улс
• Олон улсын хүчний тэнцвэрт гарч буй өөрчлөлтийн судалгаа, дүн шинжилгээ
• Гадаад харилцааг эдийн засагжуулах нь
• Хоёр талт дипломат ажиллагаа
• Олон талт дипломат ажиллагаа
• Гадаад бодлогын дүн шинжилгээ, шийдвэр гаргалт
• Консулын харилцаа
• Дипломат ажиллагаанд гарч буй өөрчлөлт, e-diplomacy
• Монгол Улсын дипломатын түүх, орчин үеийн тулгамдсан асуудал
• Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаа
• Монгол Улс ба Олон улсын байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа
• Парламентын дипломат ажиллагаа
• Цэргийн дипломат ажиллагаа
• Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
• Соёлын дипломат ажиллагаа
• Спортын дипломат ажиллагаа
• Геополитик, гео-эдийн засгийн бодлогын судалгаа
• Олон улсын харилцааны онол, үзэл баримтлалын судалгаа
• Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статус
• Монгол Улсын талаарх Их гүрнүүдийн байр суурь, бодлогын судалгаа,
• Олон улсын эрхзүй,
• Олон улсын тусгай эрхзүй
• Дижитал эдийн засаг
• Ногоон эдийн засаг
• Цэнхэр эдийн засаг
• Глобал эдийн засгийн харилцаа
• Олон улсын худалдаа, таталцлын онол
• Дэлхий дулаарал, цаг уурын өөрчлөлт
• Жижиг, дунд бизнес
• Мөнгөний бодлого
• Олон улсын зээлийн бодлого, өрийн менежмент
• Үнэт цаасны зах зээл, хөрөнгийн бирж, IPO
• Монгол Улсын уул уурхайн хөгжилт: сорилт, боломж
• Монгол Улсын ХАА
• Олон улсын хөрөнгө оруулалт
• Эрчим хүчний шинэ эх сурвалж
• Монгол Улсад цөмийн эрчим хүчийг ашиглах асуудал