Дээшээ

Бидний тухай


Бидний тухай
 

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгсөгчдийн холбоог анх 1998 оны 12 дугаар сард тус сургуулийн төгсөгчид, багш нарын санал санаачилгаар зохион байгуулж хурлаа хийж олонхийн саналаар холбооны даргаар БСШУЯ-ны ШУ-ны газрын мэргэжилтэн Тогтох, орлогч даргаар "Хийморь" шашин соёлын төвийн захирал доктор Л.Дамдинсүрэн, холбооны зохион байгуулах зөвлөлийн гишүүдээр Улсын Их Хурлын парламентын харилцааны ажилтан Батболд, Орос-Монголын хамтын нийгэмлэгийн ажилтан Батбаатар, Эрүүгийн Цагдаагийн Газрын ахлах офицер Баяраа, "Эрэл" компанийн Гадаад хэлтсийн ажилтан Бат-Амгалан нар сонгогдон ажиллаж эхэлсэн.

Төгсөгчдийн холбоо нь өнгөрсөн хугацаанд сургуулийн ойн арга хэмжээг сургуультай хамтран зохион байгуулах, ойн арга хэмжээний хүрээнд төгсөгчдийг сургууль багш нартай холбож, сургуультайгаа холбоотой ажиллахад туслах, сургуулийн сүлд дууг зохиох, сурталчлах зэрэг ажлыг хийж ирлээ.

Мөн төгсөгч Тогтох, Л.Дамдинсүрэн нар сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдээр сонгогдон ажиллаж, сургуулийн ажил, амьдралтай холбоотой асуудлыг шийдэхэд биечлэн оролцож ирлээ.

Өдгөө ХИС нь 35 жилийн замналтай 8 салбар сургуультай болсны хувьд сургууль, тэнхим бүр өөрийн Төгсөгчдийн холбоотой болж найрсаг харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ тухайн мэргэжлийн чиглэлээр сургуултайгаа эргэн хамтран ажиллах, багш төгсөгчдийн бүтээлч эргэх холбоог идэвхжүүлэх зэргээр үйл ажиллагааны хувьд өргөжин, үр дүнтэй болж байгааг дурьдахад таатай байна.

ХИС-ийн салбар сургууль, тэнхимийн төгсөгчдийн холбоод:

  • Орос хэлний багшийн багшийн дээд сургууль төгсөгчдийн холбоо
  • ХИС-ийн Бизнесийн Сургуулийн Бизнесийн Удирдлагын тэнхимийн Төгсөгчдийн холбоо
  • ХИС-ийн Экологи-Аялал жуулчлалын менежментийн тэнхимийн төгсөгчдийн холбоо
  • ХИС-ийн Сэтгүүл зүйн салбарыг төгсөгчдийн холбоо
  • ХИС-ийн Олон Улсын Харилцааны тэнхимийн дэргэдэх "Залгамж-Элч" төгсөгчдийн холбоо
  • ХИС-ийн харьяа "Далайван" дээд сургуулийн "Төгсөгчдийн холбоо"

Эрхэм төгсөгч та Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн их сургуулийн Төгсөгчдийн холбооны гишүүн болсноор төрөлх сургуультайгаа холбоотой байж, тэнхим, багш нартайгаа бүтээлч эргэх холбоог үүсгэх, оюутан насны нөхөдтэйгээ нөхөрсөг харилцаагаа хадгалах, хамтран ажиллах боломжтой билээ.

Түүнчлэн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Төгсөгчдийн холбоо нь аливаа  олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран зохион байгуулж та бүхний харилцаа, холбоог тэлэхэд анхаарч ажиллаж ирсэн туршлагатай. Холбоо нь ХИС байгуулагдсаны 20, 25, 30, 35 жилийн ойг зохион байгуулах ажилд идэвх, санаачилгатай оролцож хамтдаа бичилцсэн түүхийн хуудсаа эргэн цэгнэж, ХИС-иас төрөн гарсан төгсөгчдөө сургууль, багш нартайгаа холбох ажлыг гардан гүйцэтгэж ирлээ.

ХИС-ийн төгсөгч хамт олон нь одоо байгаа оюутнуудаа ажил, мэргэжлийн хувьд дэмжих тэдний дадлага туршлага, ур чадварыг баяжуулахад нягт хамтран ажиллаж шинэ төгсөгчдөө ажлын байртай болоход дэмжин ажилладаг юм.

Түүнчлэн Төгсөгчдийн холбоо нь ХИС-ийн мянга мянган төгсөгчийг холбохоос гадна анд нөхөр, аав ээж, хамт олон, ажилтан, албан хаагчид ба одоогийн оюутнууд гэхчлэн ХИС-иар овоглосон хүн бүрийг нэгтгэж ажил, амьдралын талбарт Хүмүүнлэгчүүд ямагт манлайлагч байх нөхцөлийг хэзээд бий болгосоор ирлээ.

Төгсөгчдийн холбоонд элсэх
 

Та Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Төгсөгчдийн Холбоонд элсэхийг хүсвэл салбар сургууль, тэнхимтэйгээ холбогдоно уу.

  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Орос Хэлний Багшийн Дээд Сургууль төгсөгчдийн холбоо: Тэргүүн - Л.Дамдинсүрэн
  • ХИС-ийн Олон Улсын Харилцааны тэнхимийн "Залгамж Элч" төгсөгчдийн холбоо: Тэргүүн - Б.Батчимэг
  • ХИС-ийн Сэтгүүл зүйн салбарын төгсөгчдийн холбоо: Тэргүүн - В.Баттулга
  • ХИС-ийн Бизнесийн Сургуулийн Бизнесийн Удирдлагын тэнхимийн Төгсөгчдийн холбоо ТББ: М.Цолмон
  • ХИС-ийн Экологи-Аялал жуулчлалын менежментийн тэнхим: Тэргүүн - Б.Мягмарсүрэн
  • ХИС-ийн харьяа "Далайван" дээд сургуулийн төгсөгчдийн холбоо: Тэргүүн - О.Отгончимэг