Дээшээ

Бидний тухай


Номын сангийн уриа үг
 

Цаг үетэйгээ нийцсэн, чанарын ахицтай, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ

Зорилго
 

Уншигчдынхаа эрэлт хэрэгцээг хангахын тулд номын сангийн үйлчилгээг өргөжүүлж, цахим сурах бичиг, цахим номын сангийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.  

Танилцуулга
 

Бид 1979 онд Орос хэлний багшийн сургууль байгуулагдахад 1000 гаруй номтойгоор үүд хаалгаа нээснээс хойш өнөөг хүртэл олон жилийн турш уншигч оюутан суралцагчид, багш, судлаачдад үйлчилгээ үзүүлж байна.

ХИС-ийн номын сан 2019 оны 09-р сарын 1-ний өдрийн номын фондын бүртгэлээр 12562 төрлийн 37382 ширхэг ном сурах бичигтэй байна.

Нийгмийн ухааны номын фондод нийгэм болон байгалийн ухааны бүх мэргэжлийн чиглэлийг хамарсан 14563 гаруй ном зохиол, сурах бичиг, судалгааны бүтээл бусад материалууд байна. Гадаад хэлний номын санд 21890 ширхэг англи хэл, 8100 ширхэг орос хэл, 7325 ширхэг герман ба франц хэл, 1470 ширхэг, дорно дахины 4995 ширхэг /япон, хятад, солонгос/ хэл дээрх ном сурах бичиг, CD, бусад материалуудаар үйлчилгээ үзүүүлж байна.

Номын сан нь сургуулийн сургалт, хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөтэй уялдан фондын бүрдүүлэлтийг цаг тухайд нь бүрдүүлэн зохион байгуулж ирсний сацуу ном сурах бичгээ шинжлэх ухааны ангиллын дагуу ангилан байршуулж, уншлага үйлчилгээний ажлыг номын сангийн стандартын дагуу зохион байгуулан ажиллаж байсан байна.

Он Төсөв мөнгөөр авсан ном,
сурах бичиг /ширхгээр/
Бэлэг болон хандиваар авсан ном,
сурах бичиг /ширхгээр/
Нийт тоо
/нэмэгдсэн ном/
1 2011 1046 40 1086
2 2012 1384 214 1598
3 2013 1109 170 1279
4 2014 1114 295 1409
5 2015 848 310 1158
6 2016 188 286 474
7 2017 79 165 244
8 2018 381 3 384
  Бүгд 6149 1483 7632

Номын фонд бүр тохилог уншлагын танхимтай магистр, докторын суралцагчид, судалгаа, шинжилгээний ажил хийхээр зориулагдсан тусгай тоноглол бүхий өрөөтэй. Шинээр гарч буй ном, сурах бичиг, судалгааны бүтээлүүдээр номын фондын баяжилтыг хийж байна.