Дээшээ

Номын сангийн програм


BSLibrary програм
 

ХИС-ийн номын сан 2010 оноос эхлэн өөрсдийн хөгжүүлсэн “BSLibrary програм”-ыг ашиглаж байна. Энэхүү програм нь ном, сэтгүүл болон бусад материалуудын талаарх мэдээлэл /зохиогч, нэр төрөл, хэвлэгсэн огноо, үнэ, хуудас г.м./, номын санд бүртгэлтэй уншигчдын мэдээлэл зэргийг агуулж, ном олгох, авахтай холбоотой мэдээллийг бүртгэж байна. Номын тооллогыг цахимаар хийж, ашиглалтын явцыг хянах, номын хайлтыг цаг алдалгүй хийх боломжтой.

Хэвлэл захиалга
 

Боловсрол, эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл, гадаад хэвлэлийг тогтмол захиалгад хамруулдаг. /Вопросы философий, Вопросы психологии, Harvard Business Review, Entrepreneur, Серия 14. Психология,  Иммунология, Российский психологический журнал сэтгүүлүүд/, дотоодын эрдэм шинжилгээ, боловсролын өдөр тутмын сонин, сэтгүүлийн захиалгыг тогтмол хийдэг. /Зууны мэдээ, төрийн мэдээлэл, Өнөөдөр+UB post, Өнөөдөр, Монгол элч, Өдрийн сонин/

Номын сангийн үйлчилгээ
 

ХИС-ийн номын сан хичээлийн жилд дунджаар 4000 гаруй үйлчлүүлэгчид давхардсан тоогоор 40110 гаруй ном сурах бичиг, судалгааны материал, эрдэм шинжилгээний бүтээл олгох үйлчилгээ үзүүлж, сүүлийн 4 жилийн байдлаар нийт 163450 хүнд 30450 номын үйлчилгээ үзүүлж, 2400 ширхэг номонд засвар үйлчилгээ хийж, албан бичиг, захидал, урилга мэндчилгээ хүргэлтийн 1506 үйлчилгээг үзүүлсэн байна.

Шинэ номын сангийн давуу тал
 

2016 оны 9-р сард шинээр ашиглалтанд орсон номын сангийн орчин нөхцөл, үйлчилгээнд гарсан ахиц, өөрчлөлтүүдийг дурьдвал:

  • Шинэ байрны номын сангийн орчин нөхцөл сайжирч, магистр, докторуудын сургалт, судалгаа шинжилгээний ажил хийх боломжоор хангагдсан орчны дуу, чимээ, интернетийн холболттой тохилог 8 суудалтай өрөөтэй болсон.
  • Хуучин нийгмийн ухааны номын сан 3-р байрны B1 давхарт 110 суудалтай байсан бол одоо 122 суудал бүхий тохилог сандал, таславчтай ширээтэй, интернет, WiFi сүлжээ, агаар нар салхитай цэвэр цэмцгэр орчин үеийн уншлагын танхимтай болсон.
  • Шинэ номын сангийн хяналтын системийн сайжруулсан.
  • Номын сангийн фондын тавиурууд шинэчлэгдсэн нь байршуулалт, хайлт, үйлчилгээ үзүүлэхэд маш эвтэйхэн болсон.
  • Номын фондын номын ангиллыг оновчтой болгож, ангилж хэлээр нь салгасан нь үйлчилгээнд том ахиц гарсан төдийгүй фонд хоорондын зай, ном хадгалах орчны нөхцөл стандартын шаардлагад нилээд дөхсөн үзүүлэлт болсон.
  • Уншлагын танхимын гэрэлтүүлэг ба агааржуулалтын нөхцөл байдал, стандартын түвшинд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан.