Дээшээ

Докторын сургалт


Мэргэжлийн чиглэл: Нийтийн удирдлага

Индекс: F04130301

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ

Нийтийн удирдлагын чиглэлээр бие даан бүтээлчээр судалгаа шинжилгээ хийх чадвартай судлаачдыг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Олгох мэдлэг чадвар
 

  • Менежментийн болон нийтийн удирдлагын онол, арга зүйн гүнзгий, системтэй мэдлэг
  • Эдийн засаг, статистик, эконометрикийн судалгааны аргуудыг ашиглах дадал
  • Бие даан эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх чадвар, дадал
  • Тухайн мэргэжлийн салбарт судалгаа, шинжилгээ хийх соёл, ёс зүй
  • Судалгаанд суурилсан болон эрдэм шинжилгээний ном зохиол, өгүүлэлд шүүмжлэлтэй үнэлгээ хийх, нэгтгэх чадвар
  • Судалгааны үр дүн болон шинэ мэдлэгийг хэрэглэгчдийн түвшинд тохируулан амаар болон бичгээр түгээн дэлгэрүүлэх чадвар
Онцлог давуу тал
 

  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өндөр чадавхтайгаар гүйцэтгэх арга барилыг эзэмшинэ
  • Ахисан түвшний шинэ мэдлэгийг хамгийн түрүүнд авна
  • Бизнесээ зөв удирдах, бизнесийн байгууллагад амжилт гаргахад нөлөөлөх практик болон онолын мэдлэг олж авна
  • Өөрийн эрхэлдэг ажил бизнесийн хажуугаар цаг алдалгүй зэрэг ахиулах хамгийн том боломж
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэнэ.

 

Мэргэжлийн чиглэл: Бизнесийн удирдлага

Индекс: F04130101

Хөтөлбөрийн зорилго:

Бизнесийн удирдлагын онол, арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшүүлж, бизнесийн удирдлагын чиглэлээр бие даан бүтээлчээр судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах чадвартай судлаачдыг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрөөр төгсөгчийн загвар:

Бизнесийн удирдлагын онол, арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшүүлж, бизнесийн удирдлагын чиглэлээр бие даан бүтээлчээр судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах чадвартай судлаачдыг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Академик мэдлэг:
 

  • Менежментийн болон бизнесийн удирдлагын онол, арга зүйн гүнзгий мэдлэг
  • Эдийн засаг, статистик, эконометрикс, бизнесийн удирдлагын судалгаа, шинжилгээний онол, арга зүйн цогц мэдлэг
Судалгааны чадамж:
 

  • Судалгааны арга зүйн мэдлэгт тулгуурлан өөрийн судалгааны оновчтой арга зүйг сонгох, судалгаа шинжилгээний аргуудыг хослуулан хэрэглэх
  • Бизнесийн удирдлагын салбарт өндөр ач холбогдол бүхий асуудлаар судалгаа хийх, салбар дундын судалгааны төсөл хэрэгжүүлэх
  • Судалгаанд суурилсан болон эрдэм шинжилгээний ном зохиол, өгүүллүүдэд үнэлгээ хийх, шүүмжлэлт байр сууринаас хандах
  • Гадаад, дотоодын судалгааны сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлэх, академик бичвэр болон аман харилцааны ур чадварын шаардлагыг биелүүлэх
  • Өөрийн судалгааны бүтээлийг олон нийтэд түгээх, судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
Хандлага:
 

  • Бизнесийн удирдлагын салбарын болон ерөнхий академик орчны ёс зүйн хэм хэмжээг сахих
  • Өөрийн салбарын болон бусад салбарын хүмүүстэй үр ашигтайгаар хамтран ажиллах, удирдагч болон зөвлөх багийн гишүүдтэй мэргэжлийн түвшинд хамтран ажиллах, судалгааны ажилд бүтээлчээр хандах