ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн Сэтгэл судлалын S-R клуб нь 2010 оны 10 сарын 13 -ны өдөр Б.Жавзан, П.Мягмаржаргал багш нараар удирдуулан Сэтгэл судлалын мэргэжлийн бүх түвншний оюутнуудын оролцоотойгоор үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд “Залуу сэтгэл судлаач”, “Мэргэжил сурталчлах” “ДОХ-ын эсрэг өдөр” өдөрлөгүүдийг уламжлал болгон зохион байгуулан, нийт оюутнуудынхаа мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэрхэн гишүүн болох вэ?
Сэтгэл судлалын мэргэжлийн 1-4 р курсын бүх оюутнууд гишүүнчлэлийн эрхтэй.
Клубын гишүүдийн давуу талууд:
Сэтгэл судлалын мэргэжлийн талаар илүү мэргэших боломжтой ба клубээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор өөрийн мэргэжлийн талаар өргөн мэдлэгтэй болно.
Төлөөлөн удирдах зөвлөл:
2017 оны 04 сарын 14-ний өдөр "Young psychologists 2017" ЭШБХ-г 5дахь удаагаа амжилттай зохион байгуулсан ба нийт 14 бүтээл 5 сургуулиас ирсэнээс анх удаа АШУҮИСургуулиас оролцсон билээ. Young Psychologists 2017 ЭШБХ-д байр эзэлсэн бүтээлүүд:
№ |
Шагналт байр |
Сэдэв |
Илтгэгч |
1 |
1-р байр |
"Дууны бохирдол нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нь" |
Г.Идэр-Оргил АШУҮИС АУС |
2 |
2-р байр |
"Их сургуулиудын оюутнуудын 59% нь стресстэй" |
Х.Урангэрэл, Б.Жавзанпагма, Д.Батзаяа, Г.Ангара-Буян, АШУҮИC |
3 |
3-р байр |
"Чихэвчний хөгжмийн сөрөг нөлөө залуучуудын сэтгэл зүйд нөлөөлөх нь" |
Б.Бямбахүү, ХИС сэтгэл судлал-1 Г.Намуун, СЭЗИС- Санхүү удирдлага-1 |
4 |
Тусгай байр |
"Ганцаардлаас гарах хэрэгсэл нь фэйсбүүкийн хэрэглээ болох нь" |
Б.Чоймаа |