Дээшээ

"MCM" маркетингын клуб


Бидний тухай
 

ХИС-ийн “MCM” маркетингийн сургалт судалгааны төвийг анх доктор, профессор Г. Болдбаатар, доктор профессор Э. Эрдэнэчимэг БС-ийн маркетингийн удирдлагын ангийн оюутнууд хамтран санаачилсаны үндсэн дээр 2002 оны 04 сарын 12-ны өдөр байгуулсан. МСМ гэдэг нь Marketing Classmate буюу “Маркетингийн нэг ангийхан” гэсэн үгийн товчлол юм.

“MCM” маркетингийн сургалт судалгааны төвийг жил бүрийн     маркетинг менежментийн 3-р ангийн оюутнууд удирдан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд маркетингийн удирдлагаар суралцаж буй оюутан залуусын хичээлээр олж авсан онолын мэдээллийг практиктай холбож, дадлага туршлагаар баяжуулж, мэргэжлийнх нь онцлог болон бодит амьдрал дээрх мөн чанарыг мэдрүүлж, кооператив сургалтын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.

“MCM” нь 10 жилийн хугацаанд Мобиком корпорацийн гар утасны судалгаа, Дани улс болон Монгол улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн хамтарсан “Хөдөлмөр” сонины маркетингийн төлөвлөгөө, “Sky International” болон бусад компаниудын судалгаа шинжилгээ ажил болон бизнес төлөвлөгөөг амжилттай хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар Монголын Маркетингийн Холбоо “Бурхан Халдун” групп, “UFC” групп, “Монголын Стандарт” ХХК гэх мэт олон бизнесийн байгууллагуудтай байнга хамтран ажилладаг.

Клубын гишүүн хэрхэн болох вэ?

“МСМ” нь мэргэжлийн ангийн клуб учир Маркетинг менежмент мэргэжилээр суралцдаг 1-4-р ангийн бүх оюутан хамрагдах боломжтой.

Клубын гишүүний давуу талууд

Маркетингийн менежментээр суралцаж буй оюутан залуусын хичээлээр олж авсан онолын мэдээллийг практиктай холбож, дадлага туршлагаар баяжуулж, мэргэжлийнх нь онцлог болон бодит амьдрал дээрх мөн чанарыг мэдрүүлэх, оюутнуудын нийгмийн идэвхи болон өөрийгөө нээх чадварыг нэмэгдүүлэх давуу талтай.

Бүтэц
 

Үйл ажиллагаа
 

  • Маркетингийн 1-4 курсынхэд зориулсан мэргэжлийн талаарх лекц
  • Дотоод албанаас жил бүр зохион байгуулагддаг “Намрын зугаалга”
  • 2017 оны 11 сарын 30нд “Онол кейс практикийн тэмцээн”
  • MCM сургалт судалгааны төвийн шинэ жилийн үйл ажиллагаа
  • Оюутнуудын дундах ханийн сонингийн тэмцээн
  • 2018 оны 4 сарын 27 “Маркетингийн өдөрлөг”
  • 2018 оны 4 сарын 28 “Маркетингийн форум”
  • МСМ сургалт судалгааны төвөөс уламжлал болгон зохион байгуулагддаг “Сайн үйлсийн аян” 2018 оны 5 сарын 2 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувиллын 10-р цэцэрлэг дээр зохион байгуулагдана.
Клубын амжилтууд
 

Жил бүр зохион байгуулагддаг “Маркетингийн Улсын Олимпиад”-д амжилттай оролцдог.

  • 2014-2015 онд “Маркетингийн Улсын Олимпиад”-д 3-р байр
  • 2015-2016 онд “Маркетингийн Улсын Олимпиад”-д 1,2-р байр
  • 2016-2017 онд “Маркетингийн Улсын Олимпиад”-д 3-р байр
  • Сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд амжилттай оролцдог.