Дээшээ

"HRM" клуб


Танилцуулга
 

“HRM” клубыг анх Бизнесийн удирдлагийн тэнхимийн эрхлэгч доктор профессор С.Эрдэнэтуул, багш Г.Зэс-Эрдэнэ болон хүний нөөцийн мэргэжлээр суралцагч оюутнууд санаачлан 2012 оны 4 сарын 17-ны өдөр зохион байгуулсан юм. HRM гэдэг нь Human Resource Managemet гэсэн үг буюу “Хүний нөөцийн менежмемт” гэсэн утгатай юм.

HRM клубыг Бизнес удирдлага мэргэжлийн I-IV түвшний оюутнууд удирдан зохион байгуулж, хүний нөөцийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг мэргэжилийнх нь талаар илүү мэдээлэлтэй болгох мөн өөрсдийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг. Энэ нь оюутан залуусыг чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрөөх бусад курсын оюутнуудтайгаа ойр дотно байж бие биенээсээ суралцах том боломжийг олгодогоороо онцлогтой билээ.

Өнөөдөр тус клубын зөвлөх багшаар Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Г.Зэс-Эрдэнэ, Э.Энхмаа багш нар ажиллаж байна.

Xэрхэн гишүүн болох болон давуу талууд:

Манай клуб нь мэргэжлийн клуб бөгөөд бизнес удирдлагаар суралцаж буй оюутан бүр гишүүн гэж явдаг. Клубийн үйл ажиллагаа бүр бизнес удрирдлагаар суралцаж буй оюутан залуусруугаа чиглүүлсэн мөн тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг юм. Ингэснээр та өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Бүтэц зохион байгуулалт
 

Албан тушаал Нэр Курс
Тэргүүн А.Хосбаяр Бизнесийн удирдлага 2 курс
Дэд тэргүүн Н.Билэгдэмбэрэл Бизнесийн удирдлага 2 курс
Нарийн бичиг Г.Энхгэрэл Бизнесийн удирдлага 2 курс
Үйл ажиллагаа
 

Он Үйл ажиллагаа нэр
2017он Бид хүний нөөцийн менежерүүд лекц сургалт зохион байгуулсан
2018 он Мэргэжил сурталчилах өдөрлөг зохион байгуулж ЕБС-аар мэргэжил болон сургуулиа сурталчилсан