Дээшээ

Double S клуб


Танилцуулга
 

ХИСОХ-ны дэргэдэх Санхүү менежментийн DOUBLE S клуб нь 2017 оны хавар үүсгэн байгуулагдаж, 9-р сард албан ёсны нээлтээ хийж санхүүгийн чиглэлийн лекцүүдийг оюутан залуучууддаа хэлэлцүүлээд байна.

Энэхүү клуб нь санхүү менежментийн мэргэжлийн чиглэлийн клуб бөгөөд зөвхөн санхүү банкны бүх түвшний оюутнууд хамрагдана.Энэхүү клубээр дамжуулан санхүүгийн мэргэжлийн оюутнуудад мэргэжлийн чиглэлийн мэдээллээр тасралтгүй хангаж, мэдлэг чадварыг хөгжүүлж, нийгэмд оролцох орлоцоог дээшлүүлж улмаар чадварлаг боловсон хүчинг олноор нь бий болгох явдал юм. Зөвхөн санхүү менежментийн оюутнууд ч гэлтгүй бусад мэргэжлийн оюутнуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүнийг хөгжүүлэх зорилготой бөгөөд сар бүр лекц сургалтуудыг зохион байгуулдаг. Мөн тус клубын зөвлөх багшаар Д.Цэрэнханд, Э.Мөнх-Уянга, С.Ахмед багш нар ажиллаж байна.

Хэрхэн гишүүнээр элсэх вэ?

Санхүү менежментийн мэргэжлийн 1-4 р курсын бүх оюутнууд гишүүнчлэлийн эрхтэй.

Клубын гишүүдийн давуу талууд

Санхүү менежментийн мэргэжлийн талаар илүү мэргэших боломжтой. Клубээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор өөрийн мэргэжлийн талаар өргөн мэдлэгтэй болно.

Клубын бүтэц
 

Албан тушаал Хариуцагч Холбоо барих
1. Тэргүүн Б.Одонтуяа /Банк санхүү 2-р курс/ 99949693
2. Дэд тэргүүн Э.Отгонтуяа Банк санхүү 2-р курс/ 96020241
3. Нарийн бичиг Б.Нямдэлгэр /Банк санхүү 2-р курс/ 95409542
4. Маркетинг, идэвхжүүлэлт хариуцсан дарга Анхныбаяр /Банк санхүү 2-р курс/ 89008464
5. Ёс зүй хариуцсан дарга Б.Ганбаяр. /Банк санхүү 1-р курс/  
6. Зохион байгуулалт дарга Э.Мөнх-Эрдэнэ. /Банк санхүү 2-р курс/ 86560323