Дээшээ

"ITBA" Бизнесийн удирдлага


Бидний тухай
 

ITBA club 2012 онд Н.Ариунжаргал багшийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор 200 гаруй гишүүнтэй. Бид "Олон улсын худалдаа бизнес удирдлага" ангийн нийт оюутнуудад мэргэжлийнхээ талаар чиг баримжаа олгох, чөлөөт цагийг нь үр дүнтэй өнгөрөөх, хоорондоо танилцан нөхөрлөх, дээд ангийн оюутнуудаас мэдлэг туршлагаасаа хуваалцах, шинээр элсэгчдэд тулгардаг асуудлуудад туслах гэх мэт зорилготой байгуулагдсан билээ.

Тус клубын зорилго нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын худалдаа бизнесийн менежмент мэргэжлийн оюутнуудыг нэгтгэн, хамтран хичээл давтах, бие биенээсээ суралцахад туслах зорилготой.

Хэрхэн клубын гишүүн болох вэ?

ITBA нь мэргэжлийн ангийн клуб тул ОУХБУ-ийн ангид суралцаж буй 1-4 түвшний бүх оюутнууд бүгд хамрагдах боломжтой.

Үйл ажиллагаа
 

  1. Танилцах аялал
  2. Сайн үйлсийн аян
  3. Цасны баяр
  4. Спорт өдөрлөг
  5. Эрдэм шинжилгээний хурал
Үйл ажиллагааны чиглэл
 

  • Мэргэжлийн оюутнуудад Кабинетын номын сангаар үйлчлэх
  • Хичээл хамтран хийхэд нь туслах, холбох
  • Мэргэжлийн оюутнууд хамтран судалгаа шинжилгээ хийх
  • Суралцагсад болон төгсөгчдийг хооронд холбох
  • Суралцагсадыг дадлагын баазаар хангах 

Холбоо барих
Багш Н.Ариунжаргал 99994072
Тэргүүн Ө.Оюусондор 88199907
Дэд тэргүүн Ц.Мөнхтулга 80021524