Дээшээ

"Хүмүүн" урлагийн клуб


Бидний тухай
 

"Хүмүүн" урлагийн клуб нь анх 2016 оны 9-р сарын 10-ны өдөр байгуулагдсан бөгөөд өдгөө үйл ажиллагаагаа явуулаад 2 дахь жилдээ орж байна. "Хүмүүн" клуб нь ХИС-ийн хамгийн анхны урлаг соёлын клуб бөгөөд сургууль дээр болж буй бүхий л урлаг соёлын үйл ажиллагаанд оролцож мөн зохион байгуулдаг юм. "Хүмүүн" клубийн анхны элсэлтээр 150 оюутан бүртгүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 25 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Зорилго

ХИС-ийн бүх түвшний оюутнуудад урлаг соёлын үйл ажиллагааг таниулах, урлагаар дамжуулж хувь хүний хөгжлийг дэмжих, авьяаслаг, чадварлаг олон талт чадвартай оюутныг бий болгох, сургуулиа олон нийтэд таниулах сурталчилахад оршино.

Үйл ажиллагааны чиглэл

ХИС-ийн хэмжээнд зохион байгуулагдаж буй урлаг соёлын үйл ажиллагааг дэмжин оролцож, уг үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилладаг.

"Хүмүүн" урлагийн клуб
 

"Хүмүүн" урлагийн клуб нь сургуулийн шинэ жил, танилцах үдэшлэг, багш нарын баяр, оюутан, багш нарын шинэ жил гэх мэт үйл ажиллагаануудад үргэлж оролцдог бөгөөд хамгийн анх ХИС-ийн хэмжээнд "Авьяаслаг Хүмүүнлэгчүүд" төслийг хэрэгжүүлж амжилттай зохион байгуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд цаашид жил болгон уламжлал болгон явагдахаар болсон билээ. Дан ганц урлагийн үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна сайн үйлсийн аянг олон удаа зохион байгуулсан бөгөөд үүгээрээ дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг эрмэлздэг.

Манай "Pandeo" хэмээх видео бичлэгийн багийн хамт олон сургууль дээрх шүүмжлэлтэй зүйлийг бичлэгээр хошин хэлбэрээр хүргэдэг бөгөөд үүгээрээ оюутан, багш ажилчдад зөв үлгэр дуурайлал өгөх зорилготой юм.

"Хүмүүн" урлагийн клуб нь 25 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж 2017-2018 оны хичээлийн жилийн сургуулийн "Шилдэг клуб"-ээр шалгарсан.

"Хүмүүн" урлагийн клубийн бүтэц
 

Албан тушаал

Хариуцагч

Суралцаж буй мэргэжил

1. Тэргүүн А.Балдандорж Худалдаа (хос) IV түвшин
2. Дэд тэргүүн Б.Идэр
3. Нарийн бичиг Г.Мөнгөншагай Худалдаа II түвшин
4. Pandeo бичлэгийн багийн дарга Б.Эрдэнэбулга Худалдаа (хос) IV түвшин
5. Үйл ажиллагаа хариуцсан дарга Г.Дэлгэрбаяр Худалдаа III түвшин
Зохион байгуулсан ажлууд
 

Үйл ажиллагааны нэр Зорилго Хугацаа Тайлбар
1 Явган аялал Клубын гишүүд хоорондоо танилцах, клуб доторх уур амьсгалыг бүрдүүлэх 2016.09.25 Хамрах хүрээ:Хүмүүн урлагийн клубын гишүүд болон шинээр элсэгчид
2 Лувсандаш овогтой Саруул-төгс охины хандивын аян Саруул-төгс охины эмчилгээний зардалд хувь нэмэр оруулж, охины амьдралыг аврах 2016.10.03 Энэхүү сайн үйлсийн аянаараа дамжуулан хөрөнгө босгож Саруул-Төгс охинд хандив өгсөн
3 Багш нарын баярын үйл ажиллагаа Багш нарыг баярлуулах, багш нарт баяр дээр нь баяр нэмэх 2016.10.07 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, ажилчид
4 Volunteer challenge "Цэвэрлэгч эгч нартаа туслаж Цэвэр цэмцгэр сургуулийг хамтдаа бүрдүүлцгээе" ХИС-ын оюутан залуусд сайн үйлсийн аяныг уриалах, Оюутан залуусын цэвэрлэгч үйлчилэгч нарт хандах сөрөг хандлагыг өөрчилж эерэг хандлагатай болгох, бусад оюутан залуусд зөв үлгэр дуурайлал үзүүлж хүнлэг энэрэнгүй занг төлөвшүүлэх 2016.10.13 Хамрах хүрээ: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
5 "Аяга цайгаар Аз жаргалыг бэлэглье" хандивын аян Нийгмийн эмзэг давхаргийн хэсэг бүлэг хүмүүст бага ч гэсэн сэтгэлийн дэм өгөх, Оюутан залуусд үлгэр дуурайлал үзүүлэх мөн хандивын аянаар дамжуулан оюутан залуусыг үнэлэх нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх. 2016.11.05 Амьдралын түвшин доогуур нийгмийн эмзэг давхрагийн нэн ядуу иргэд
6 Сургууль сурталчилах болон хандивын аян Номин охины эмчилгээний төлбөрд туслах хандивын аян болон Хүмүүнлэгийн Ухааны  Их Сургуулийг сурталчилах олон нийтэд сургуулийнхаа оюутнуудыг эерэгээр 2017.04.22 Улаанбаатар хот