Дээшээ

"БҮС" илтгэл мэтгэлцээний клуб


Бидний тухай
 

2010 оны 10-р сарын 02-нд Affirmative Action нэртэйгээр 9 гишүүнтэй байгуулагдажбайсан. Парламентийн мэтгэлцээн ба илтгэх урлаг. Мөн үүгээр дамжуулан хувь хүнийг хөгжүүлэх зорилготой. 2013онд эхлэн одоогийн Б.Ү.С хэмээх нэрээ өгсөн.

Нэрийн утга :

  • Б- Бусдыг хүндлэх
  • Ү- Үнэнийг эрхэмлэх
  • С- Суралцах

Клубын гишүүн болох шаардлага

Намар болон хавар шинэ гишүүд элсүүлж авдаг бөгөөд та ямар ч анги байсан хамаагүй элсэн орох боломжтой. Орох шаардлага:

  • Анкет бөглөх
  • Эсээ бичих

Клубын гишүүдийн давуу тал

Манай клуб-т элсэн орсноор гэр бүл шиг хамт олонтой болж өөрийгөө бусдын өмнө чөлөөтэй илэрхийлэх чадварыг эзэмших бөгөөд хамгийн сайн найзаа ч олох боломжтой. Мөн бусдаас үргэлж түрүүнд алхах бөгөөд олон талын мэдлэгийг олгож өгдөг.

 
Клубын бүтэц
 

Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсаар байгаа бөгөөд одоогийн байдлаар 50 гишүүнтэй байна. Клубийн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 5.

УЗ нийт 5 гишүүнтэй: Тэргүүн, Дэд тэргүүн, Нарийн бичиг, Академик чадвар хариуцсан дарга, Идэвхижүүлэлт хариуцсан дарга

Үйл ажиллагаа
 

Б.Ү.С клуб нь долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт уулзадаг тухайн өдөрөө илтгэл тавих мэтгэлцэх гэх мэт оюутаныг хөгжүүлсэн үйл ажиллагааг явуулдаг ба жил бүр Шихи-хутаг сургуулийн Гэргэ клубтэй хамтран бүх Их дээд Сургуулиудын дунд "Анхлан Мэтгэлцээны" тэмцээныг зохион байгуулдаг мөн нийт гишүүдээ зориулан"Мэдлэгийг мэдээлэлтэй хослуулая" "Б.Ү.С бүсийн аварга" "Багштай мэтгэлцэе" "Надад хэлэх үг байна" "Өндөр түвшнийг өсгөе" (бүх их дээд сургуулиудын дунд) гэх мэт тэмцээныг зохион байгуулдаг. Үүний зэрэгцээ намар хаврын аялал гишүүдийн уур амьсгалыг сайжруулах гэх мэт олон хөгжилтэй үйл ажиллагааг гишүүдээ зориулан хийдэг. Сургууль дотороо олон тэмцээн уралдааныг зохион байгуулдаг мөн сайн дурын үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг.

Клубын амжилтууд
 

  • Нийслэлийн шилдэг илтгэл, мэтгэлцээний клубуудын нэг болж чадсан.
  • 2013 он мөн 2016 оны ХИС-ийн шилдэг клуб
  • 2014 оны нийслэлийн мэтгэлцээний клубуудын шилжин явах цомын эзэн
  • 2014 оны парламентийн мэтгэлцээний нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч клуб.
  • Клубын гишүүд болон төгсөгчид парламентийн мэтгэлцээний болон илтгэх урлагын тэмцээн уралдаанд өндөр амжилтуудыг үзүүлж байсан.

Холбоо барих
Тэргүүн: Б.Золжаргал /Хятад хэлний багш, орчуулагч III түвшин/
Утас: 96020241
Дэд тэргүүн: Б.Шугар /Англи хэлний багш орчуулагч II түвшин/
Утас: 88980271