Дээшээ

Хэл, соёлын сургууль


Когнитив судлал
 

Нейро ба когнитив хэл шинжлэлийн чиглэлүүдээр улсын хэмжээнд судалгааны ажлыг өргөжүүлэх, энэ чиглэлээр судалгааны хамтлаг, шавь сургууль бий болгох, хүний когнитив функц, анхаарал, ой тогтоомж, орон зайн мэдрэхүй, когнитив хөгжил, харааны, сонсох болон хүртэхүйн хүлээн авах механизм, учир шалтгааны холбогдолыг үндэслэн тодорхойлох механизм, символик, коннектив ба динамик систем, паралел тархалтын процесс (РДР), боотстраппинг блендинг, кластеринг

Когнитив хэл шинжлэл
 

Хүүхдийн хэл ярианы хөгжил, чадавхи; хэлзүйн концептуал бүтэц, хэлний сэтгэлгээний механизм, дуу авиа ялгах, морфологийн ба синтактик бүтцийг эзэмших, үгсийн сан ба хэлзүйн бүтцийн холбогдол, когнитив семантик, имаже схем, прототип, радиал ба схематик сүлжээ; загваруудаар категоруудыг эрэмблэх, унших үйл явц ба семантик ой санамж, хурдтай сканинг уншлага ба ой тогтоомж, өнгө илэрхийлэх болон ой тогтоомжийн универсал, семантик ой болон ойлголтын холбогдол, ментал дүрслэл, тэдгээрийг илэрхийлэх, мэдээллийг категорчилох загварууд, метафорын когнитив анализ, дискурсын бүтцийн когнитив анализ, соёлын орчин болон хам сэдвийг когнитив загваруудаар илэрхийлэх, когнитив антропологи болон соелын универсал, хэлний сэтгэлгээг математик аргаар загварчлах, корпус судлалд когнитив загварууд хэрэглэх, дижитал имижийг боловсруулах, илэрхийлэхэд гурван хэмжээст системүүдийг хэрэглэх.

Нейро хэл шинжлэл
 

Хэлний сэтгэлгээний тархин дахь биологийн суурь, баруун ба зүүн тархины локализац, тархины функцууд ба сэтгэлгээний хэлбэрүүд, хэл ярианы хөгжлийг оношлох, хэл ярианы согог (афази, дислех, дисграф) семантик интерпретац, метафор сэтгэлгээ, комплекс маппинг, символик болон нейро- тооцооллын харилцан хамаарал, харааны болон хэлбэр дүрсийн перцепци, ерөнхий алгоритмууд, ярих, ойлгох процесийн нейро хэлшинжлэлийн анализ, хоер хэлийг эзэмших вербал стратеги ба хэлний сэтгэлгээ, гадаад хэл сурахад төрөлх хэлний нөлөөлөл, ухамсарт ба ухамсарт биш мэдлэг ба дотоод хэлэхүй, тархины долгионууд, энерги дамжуулах үйл явц ба дотоод хэлэхүйн холбогдол

Боловсрол судлал
 

Боловсролын тулгамдсан асуудлуудын хүрээнд дотоодын болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх судалгааны ажлыг санаачлах, өрнүүлэх, өргөжүүлэх Судалгааны ажлын хамтлаг, шавь сургууль бий болгох, Даяарчлалын үеийн боловсролын тулгамдсан асуудлууд; боловсролын салбарын инноваци, Их, дээд сургуулиудын өрсөлдөх чадвар, шилдэг их, дээд сургуулийн эрэмбэлэх, Тусгай хэрэгцээт болон инклүссив боловсрол, Багшийн мэргэжлийн хөгжил, боловсролын сэтгэл судлал, насан туршийн боловсрол, Онлайн, зайн сургалт болон тэдгээрийн холимог хэлбэр; технологийн шинэлэг хандлагуудыг сургалтад хэрэглэх.

Сургалтын хөтөлбөр судлал
 

Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, Сургалтын хөтөлбөрийн инноваци, Хөтөлбөр боловсруулах аргазүйн шинэлэг хэлбэр, Хөтөлбөрийн үнэлгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд, Сургалтын хөтөлбөр дэх хэрэгцээг тодорхойлох судалгааны ач холбогдол, Сурах бичиг судлал, Суралцагчдын сурах онцлогийг тодорхойлох, Мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөр боловсруулах онол аргазүй, Цогц чадамжийг хөгжүүлэх сургалтын хэлбэр, суралцахуй төвтэй сургалт.

Гадаад хэл заах аргазүй
 

Гадаад хэл заах аргазүйн орчин үеийн шинэлэг болон дэвшилтэд хэлбэрүүд, Монгол хүнд гадаад хэл заах аргазүй, Сурахуйн онцлог, Хэл, сэтгэлгээний онцлог гадаад хэл сурахад нөлөөлөх нь, Билингуализм ба хоёрдах хэл эзэмших асуудал.