Дээшээ

Докторын сургалт


Хөтөлбөрийн нэр: Олон улс, орон судлал

Индекс: 02220301

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ
 

Нийгмийн бүхий л салбарыг хамарч байгаа даяаршлын үеийн олон улсын харилцаа, дэлхийн бодлогод бий болсон өөрчлөлт шинэчлэлтүүдэд нийцсэн гадаад бодлого боловсруулан хэрэгжүүлэх гадаад албаны ажилтан, бодлого судлаач, олон улсын байгууллага, үндэстэн дамнасан кордораци, дотоод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, мөн төрийн болон төрийн бус байгууллагуудад гадаад харилцааны чиглэлээр ажиллах мэргэжилтэнд шаардагдах мэдлэг боловсрол, ур чадварыг суралцагсдад эзэмшүүлэхэд чиглэгдсэн болно.

Олгох мэдлэг
 

  • Нийгэм, хүмүүнлэг, экологи болон мэдээллийн ухааны хүрээнд үйл явц, шинжлэх ухааны концепт, загваруудын талаар мэдлэг эзэмших
  • Бодлого, практик үйл ажиллагааг үнэлэх, асуудал шийдвэрлэх, суурь болон хавсарга судалгааны арга зүйн мэдлэг эзэмших
  • Магадлалын онол, дескрептив статистик, тархалтын суурь ойлголтууд, корреляци ба регресс, факторын анализ, Олонлогийн болон группийн онол, аргыг нийгмийн шинжлэх ухааны хүрээнд хэрэглэх нөхцөлүүд
Олгох чадвар
 

  • Шинжлэх ухааны судалгааны логик, онол болон судалгаа
  • Туршилтаар урьдчилан таамаглах, сорилын хэмжилт хийх
  • Нийгэм, хүмүүнлэг, экологи болон мэдээллийн ухааны хүрээнд үйл явц, шинжлэх ухааны концепт, загваруудыг задлан шинжлэх,үнэлэх, хэрэглэх
  • Бодлого, практик үйл ажиллагааг үнэлэх, асуудал шийдвэрлэх, суурь болон хавсарга судалгааг хийх
  • Нөхцөл байдалд дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт хийх
  • Гадаад хамтын ажиллагаанд бие даан оролцох
  • Мэдээлэл, баримт бичиг боловсруулах чадвар
  • Манлайлах, багаар ажиллах чадвар
Онцлог, давуу тал
 

  • Удирдагч багшийн судалгааны төсөл хөтөлбөрт оролцох боломжтой