Дээшээ

Орчин судлалын лаборатори


"Орчин судлал"-ын лаборатори нь анх 2008 онд Байгаль орчны яамнаас зарлагдсан "Сургалт судалгааны ажлыг боловсронгуй болгох нь" төслийн хүрээнд үүсгэн байгуулагдсан. Олон улсын чанарын өндөр түвшинд мэргэжлийн лабораторийн орчинд сургалтыг явуулж, зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд, мөн хүний эрүүл мэнд, байгаль орчин, экологийн асуудал хурцаар тавигдаж буй өнөө үед улсын хэмжээнд орчны бохирдолтонд хяналт тавих, түүнийг нэгдсэн сүлжээнд оруулах, судалгаа шинжилгээний ажлыг дэлхийн нийтийн жишигт хүргэж ажиллахын тулд нарийн мэргэжлийн дэвшилтэт технологийн дагуу найдвартай, аюулгүй ажиллагаатай тоног төхөөрөмжөөр хангагдаж байхыг нэн тэргүүнд тавьж ажилладаг. Байгалийн унаган төрх байдал хэрхэн хадгалагдаж буй, орчны тэнцвэрт байдлын алдагдал, бохирдуулагч бодисуудын агууламж гарал үүсэл, шалтгаан, эвдэрсэн газар нутгийн ургамал, хөрсний нөхөн сэргэлтийн байдлыг үнэлэхэд агаар, ус, хөрсний сорилт, шинжилгээг хийж байна. Сургалт, судалгааны ажлыг магистр, докторын зэрэгтэй мэргэжлийн ур чадвартай багш, судлаачид удирдан явуулж байна. Судалгааны ажлыг лабораторийн болон хээрийн нөхцөлд явуулж, сургалтанд хамрагдаж буй оюутнууд багаар болон бие даан судалгаа шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Хүрээлэн буй орчин судлалын мэргэжлийн ангийн оюутан нь байгаль орчинтой харицах зөв хандлага, мэргэжлийн ёс зүй, ёс суртахуунд төлөвшин суралцаж, эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ болгох судалгааны арга туршилагад суралцдаг.