Дээшээ

Гадаад хэлний тэнхим


 


Тэнхимийн тухай
 

 

  • 1979 онд Орос хэлний институт /дээд сургууль/ байгуулах шийдвэр гарснаар Орос хэлний тэнхим байгуулагдсан ба улмаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөр 1990 оны 08-р сарын 25-нд ОБДС-ийг Гадаад хэлний дээд сургууль болгон өргөтгөсний дагуу Дорно дахины хэл уран зохиолын тэнхим нэртэйгээр анх байгуулагдан япон, хятад хэлний багш, орчуулагч, орчуулагч-аялал жуулчлалын мэргэжилтэн зэрэг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн.
  • Мөн Герман, Франц хэл-уран зохиол, Орос хэл-уран зохиолын тэнхим тус тус байгуулагдав.
  • 2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүтцийн өөрчлөлтөөр Азийн хэл, соёлын тэнхим,Герман, франц судлалын тэнхим, Орос судлалын тэнхим нэгдэн Европын хэл, соёлын тэнхим тус тус байгуулагдсан.
  • 2016 оноос Азийн хэлний тэнхим,Европын хэлний тэнхим нэрээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2018 оны хичээлийн жилээс Гадаад хэлний тэнхим/ хятад,япон, солонгос, герман, франц/ болон зохион байгуулагдав.

 

Хамт олон
 

 
Манай тэнхим ази болон европ судлал, хэл шинжлэл, уран зохиол, боловсрол судлал, орчуулга судлалын чиглэлээр сургалтын агуулга, стандарт, технологийг боловсронгуй болгох ажлыг тэргүүлэн гүйцэтгэж, сургалт, судалгаа явуулдаг 10 эрдэмтэн багштай.
Үүнээс доктор /PhD/7 , магистр3 багш ажиллаж байгаа бөгөөд тухайн орнуудад магистр докторын зэрэг хамгаалсан багш нар байна.
Бид төгсөгчиддөө өндөр боловсрол олгохын зэрэгцээ ажлын байранд гарахад нь бэлэн байлгах тал дээр анхаарч ажилладаг. Оюутанд сурах хүсэл тэмүүлэл бий болгон төлөвшүүлэх, мэдлэгийг бүтээхэд оюутан өөрөө идэвхтэй оролцох, цаашид ажлын байран дээр бие даан хөгжих боломжийг бүрдүүлэхэд тэнхмийн багш нар анхаарч, хичээлийг сонирхолтой, үр дүнтэй зохион байгуулах, суралцагчийн сурах үйл ажиллагааг идэвхжүүлэх орчин үеийн дэвшилтэт сургалтын арга, технологийг сургалтад өргөнөөр ашиглаж байна.
Манай хамт олон ХИС-ийн “Багшийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд БНХАУ, БНСУ, Япон,ХБНГУ,Франц зэрэг улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран багшлах боловсон хүчнээ хөгжүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтад жил бүр хамруулахаас гадна ажлын байран дээр хамт олноороо хамтран суралцаж мэргэжлийн ур чадвараа тогтмол дээшлүүлдэг.
Гадаад хэлний багш нар өөрсдийн мэргэшсэн чиглэлээр судалгааны ажил тогтмол хийж дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд байнга илтгэл тавьж оролцдог.
 
 
Хөтөлбөр
 

 
Манай тэнхим БНХАУ-ын Далиэний их сургууль, Нинсиагийн их сургууль,БНСУ-ын Солонгосын дүрс бичлэгийн их сургууль, Мугпу их сургууль, Кённам их сургууль, Гён-Ин эмэгтэйчүүдийн их сургууль ,Япон улсын Фүкүхарагийн Их Сургууль, Үцүномияагийн Их Сургууль, Хокирикүгийн Их Сургууль,,Кокүгакүйн Их Сургууль, Акитагийн Их Сургууль, Ямагата Их Сургууль ,Австрийн Вена хотын их сургуулийн Герман судлалын институт, Франц улсын Хаврын Их сургууль зэрэгтэй нягт хамтран ажилладаг.
2016-2017онд Хятад, Япон, Солонгос хэлний багш, орчуулагчийн сургалтын төлөвлөгөөг шинэчилж HSK, JLPT, ТОPIK-ийн хичээл болон стандартыг сургалтын төлөвлөгөөнд тусган оруулсан.
Мөн Герман, Франц хэлний багш, орчуулагч чиглэлээр Европын олон хэлний суурь хөтөлбөр буюу Common European Framework of Reference for languages: learning, teaching, assesment (CEFR)-т заасан мэдлэг, чадвар, дадлыг олгох; хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэж байна. Үүнд:
Герман хэлний мэдлэг, чадварын түвшнийг Goethe Zertifikat, TestDaF, DSH, ÖSD, Франц хэлний мэдлэг чадварын түвшнийг TCF, DELF, DALF гэсэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний тогтолцоогоор үнэлдэг.
 
Төсөл
 

Австрийн Вена хотын их сургуулийн Герман судлалын институт болон Германы эрдмийн солилцооны албаны шугамаар жил бүр магистрын суралцагч оюутан манай тэнхимийн герман судлалын оюутнуудад багшлах дадлага хийдэг. Хатагтай Aнита Фарнигийн удирдлагаар Swiss Project Language Teaching and Instruction - Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Швейцари улсын Багш боловсролын чиглэлийн их, дээд сургуулиудад герман хэлний салбарын оюутан солилцож байна. Франц улсын Хаврын Их сургууль болон ХИС-ийн хооронд зурсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Магистрын түвшинд франц оюутнуудыг Монголд мэргэжлийн дадлага хийлгэх, Монголоос аялал жуулчлалын менежментийн чиглэлээр Францад оюутан сургах үйл ажиллагаа явуулж байна. Францын Ницца хотын Софиа Антиполис их сургуультай хийх хамтын ажиллагаа хэлэлцээрийн шатанд явж байна.

Эрдэмтэн багш нарын дийлэнх нь мэргэжлийн болоод судалгааны чиглэлээр гадаадын их дээд сургууль, судалгааны байгууллагуудад урт, богино хугацааны тэтгэлэгтэй хөтөлбөр, мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдсан бөгөөд дараах судалгааны сэдвийн хүрээнд олон улсын эрдэмтэн, судлаачидтай хамтарч судалгаа хийж байна.

  • Хэл шинжлэл
  • Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
  • Хэлний хэв шинжийн судалгаа
  • Соёл судлал: Орон судлал, Харьцуулсан соёл судлал, Соёл хоорондын харилцаа
  • Орчуулга судлал
  • Уран зохиол судлал
  • Боловсрол судлал гэх мэт