Дээшээ

Клубууд


 Оюутны “LEGIT IT” клуб 
 

 

Компьютерийн Ухааны тэнхимийн дэргэдэх “LEGIT IT” клуб нь  2018 онд  байгуулагдан оюутнуудын Мэдээллийн технологийн  мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, оюутныг хөгжүүлэх багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадвартай болгох зорилготойгоор ажиллаж байна.

LEGIT IT Клубд нэгдсэнээр:

-Хэрэглээний програм, Photoshop болон C++ зэрэг програм хангамжийг ашиглах чадвар эзэмших

- Ярианы чадвар, EQ, IQ  зэрэг авьяас чадвараа хөгжүүлж, нийгмийн идэвхи сайжруулах

-Олон, олон шинэ танилтай болж, ажлын дадлага туршлага суух

 -Ажил олгогчдын анхдагч шаардлага болох багаар ажиллах чадвараа хөгжүүлэх

 -Сонирхлынхоо хүрээнд нийтийг хамарсан арга хэмжээ санаачлах, зохион байгуулах

-Харилцааны соёл төлөвшиж, биеэ зөв авч явж сурах

Удирдах зөвлөл: Клуб нь 2018 оноос 34 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Удирдах зөвлөл нь тэргүүн Х.Номин (КПХ-3), дэд тэргүүн Э.Нямсүрэн (КПХ-3), нарийн бичиг Б.Төгөлдөр (ГД-3) болон бусад удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдэж байна.

Хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд:

  • "Startup 2019” тэмцээн
  • “Үүргэвчтэй аялал 2019”
  • “Төгсөгчийн үг”уулзалт

Одоогоор клубын гишүүдийн дийлэнх олонх нь КУ-ны тэнхимийн хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд ба  түүнчлэн бусад мэргэжлийн оюутнууд хамрагддаг. 2019 онд “LETIT IT” клубыг төгсөн гарсан Эрдэнэ-Очир, Алзахгүй зэрэг хүндэт гишүүдийн тусламж дэмжлэгтэйгээр клубын уур амьсгал, бүтээлч байдал улам илүү өсөж, гишүүн бүрийг хөгжүүлэхэд алхам тутамдаа анхаарч үйл ажиллагаагаа хэвийн, тогтмол явуулж байна.