Дээшээ

Алтан үзэг наадмын тухай


Наамдын тухай
 

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс Монголын их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг дэмжих, тэдний авъяас чадварыг нээн илрүүлэх, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх,  онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай холбох зорилгоор “Алтан үзэг” улсын наадмыг 2010 оноос зохион байгуулж байна. Жил бүр нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультмедиа нийтлэл гэсэн таван төрлөөр оюутнуудын бүтээлийг хүлээн авч агуулга, хийц, ур чадвар, сэдвийн сонголт, хөдөлмөр зарцуулалт, асуудлыг нягталсан байдалд нь сэтгүүл зүйн судлаачид болон туршлагатай сэтгүүлчдээс бүрдсэн баг үнэлэлт өгч, байр эзлүүлдэг билээ.

“Алтан үзэг” анхны наадмаас эхлэн “Өдрийн сонин”, “Өнөөдөр”  сонин хамтран ажиллаж, өөрийн нэрэмжит шагнал, төгсөөд сониндоо ажиллах эрх олгодог билээ. Сүүлийн жилүүдэд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, ХИС-ийн Сэтгүүл зүйн салбарыг төгсөгчдийн холбоо, ЦЕГ, НЗДТГ болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж байна.