Дээшээ

Магистрын сургалт


Хөтөлбөрийн нэр: Сэтгэл судлал

Индекс: E03130101

Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ
 

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадахуйц, сэтгэл зүйн зөвлөгөөний чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Олгох мэдлэг
 

  • Сэтгэл судлалын шинжлэх ухааны орчин үеийн онолын мэдлэг эзэмших
  • Сэтгэл судлалын судалгааны арга зүй, статистик боловсруулалтын мэдлэг эзэмших
  • Cэтгэл зүйн зөвлөгөө өгөх, засал хийх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх чиглэлээр нарийн мэдлэг эзэмших
Олгох чадвар
 

  • Сэтгэл судлалын туршилт, судалгааг зохион байгуулах, дүгнэлт гаргах чадвар
  • Cэтгэл зүйн зөвлөх үйлчилгээг гэр бүл, хувь хүнд өндөр түвшинд үзүүлэх чадвар
  • Манлайлах, багаар ажиллах чадвар
Онцлог, давуу тал
 

  • Тархи судлалын лабораторит суурилан нейросайнсын чиглэлийн туршилт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх боломжтой.
  • Удирдагч багшийн удирдлаганд хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрт оролцох боломжтой.
  • Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ур чадвараа сайжруулах боломжтой.