Магадлан итгэмжлэл

Магадлан итгэжмлэл гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм. Магадлан итгэмжлэл нь байгууллагын буюу сургалтын байгууллагыг бүхэлд нь хамарсан, хөтөлбөрийн буюу сургалтын тодорхой нэгжийн үйл ажиллагааг хамарсан гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна. /Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл. www.mncea.edu.mn/

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь Монгол улсын хууль эрх зүйн орчин, Олон улсын ISO21001:2018 стандарт, бусад холбогдох стандартуудыг мөрдлөг болгон Үндэсний болон Олон улсын магадлан итгэмжлэх байгууллагаар өөрийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийг баталгаажуулан чанарыг тасралтгүй сайжруулж байна. Ийнхүү чанарыг баталгаажуулах нь суралцагч, ажил олгогч, ажилтан болон бусад талуудын шаардлагад бүрэн нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чанартай боловсролыг олгох үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь дээд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлд 1999 онд амжилттай орж Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ, 2004 онд хоёр дахь удаагийн Дээд боловсролын магадлан итгэмжлэл, 2018 онд гурав дахь удаагийн Дээд боловсролын магадлан итгэмжлэлүүдэд тус тус амжилттай орж их сургуулийн статус, үйл ажиллагаагаа баталгаажуулсан.

Энэ хичээлийн жилд бид хүмүүнлэг, нийгмийн ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшинд нийт 30 гаруй хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Сургалтын хөтөлбөрүүдээс гадаад хэлний орчуулагч, олон улсын харилцаа, маркетинг, эдийн засаг, сэтгүүл зүй, програм хангамж мэргэжлийн хөтөлбөрүүд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгсэн бөгөөд бизнесийн удирдлага, маркетинг, менежмент, худалдаа, аялал жуулчлал, санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг хөтөлбөрүүд АНУ-ын Бизнесийн сургууль хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөлөөс олон улсад магадлан итгэмжлэгдсэн.

Магадлан итгэмжлэл нь байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүнэлт өгөх, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох дэмжлэг болохоос гадна, сургалтын чанарыг олон улсын түвшинд ойртуулан нийцүүлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан хөтөлбөр, кредит цагийг хүлээн зөвшөөрөх, суралцагчид төрийн хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх зэрэг ач холбогдолтой.

Байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
БМИҮЗ-д магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд:

Индекс

Хөтөлбөрүүд

Зэрэг

1

D031101

Эдийн засаг

Бакалавр

2

D041401

Маркетинг

3

D031202

Олон улсын харилцаа

4

D061302

Програм хангамж

5

D032101

Сэтгүүл зүй

6

D023101

Гадаад хэлний орчуулга (Англи)

7

D023101

Гадаад хэлний орчуулга (Хятад)

Хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
Олон улсад ACBSP-д магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд:

Индекс

Хөтөлбөрүүд

Зэрэг

1

D041301

Бизнесийн удирдлага

Бакалавр

2

D041302

Менежмент

3

D041601

Худалдаа

4

D041401

Маркетинг

5

D041304

Аялал жуулчлалын менежмент

6

D041201

Санхүү

7

D041101

Нягтлан бодох бүртгэл

ACBSP-ийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn