Дээшээ

Бидний тухай


Билиг дээд сургууль 2000 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эрхэм хариуцлагатай үүргийг чанартай сайн гүйцэтгэсээр ирлээ. Тус сургууль нь дээд боловсролын стандарт шаардлагыг бүрэн хангасан хөтөлбөр төлөвлөгөөгөөр Эрхзүй, Олон улсын эрхзүй, Олон улсын эдийн засаг, Олон Улсын харилцаа, Аялал жуулчлал-гадаад хэл, Багш, орос хэлний, Багш, Монгол-Англи хэлний, Багш, Англи хэлний, Монгол судлал тус тус мэргэжлээр бакалавр, эрхзүй мэргэжлээр 2,5-н жилийн бакалаврын оройн сургалт,  Эрхзүй, Хэл шинжлэлийн чиглэлээр эчнээ,  магистрын өдрийн танхимийн болон онлайн хэлбэрээр сургалтыг амжилттай эрхлэн суралцуулж байна.

Билиг дээд сургууль нь үндсэн 21 багштай. 500 орчим  оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Нийт эрдэмтэн багшийн 25 хувь нь доктор, профессор эрдмийн зэрэг цолтой. Дотоодын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн шаардлага шалгуурыг бүрэн хангаж 2005 онд анх удаа болон, 2012 онд хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. 2010 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн харъяа сургууль болж тус сургуулийн Гадаад хэлний хөтөлбөрийг мэргэжлийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна.  Эрхзүйн салбарын сургалтыг дэмжих суралцагчийн судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэднийг судалгааны ажил, төсөлд татан оролцуулах, зорилгоор 2015 оноос эрхзүйн чиглэлээр докторын сургалт эрхлэх зөвшөөрөл аваад байна.

Манай хамт олон сургалтын шинэ техник технологийг нэвтрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, оюутанд хүргэх үйлчилгээг зөв чанартай болгох, эрдэм судлалын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, мэргэжилтэн багш нараа эрдэмжүүлэн чадваржуулах, гадаад харилцааг хөгжүүлэх зорилтуудыг тавин ажиллаж, зохих ажлуудыг жилээс жилд ахиц дэвшилтэйгээр хийж гүйцэтгэсээр байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд нийт 1200 гаруй боловсон хүчинг бэлдэн гаргаснаар төр болон хувийн хэвшилд  эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж байна.