Дээшээ

Оюутны тухай


Оюутны тухай

Cуралцагсадын тоо ( сүүлийн 5 жилээр )

 

Бакалаврын өдрийн сургалтаар



Салбар сургуулиар

Оюутны тоо

2010 он

2011 он

2012 он

2013 он

2014 он

1

Хэл, Соёлын Сургууль

766

879

930

1146

1211

2

Бизнесийн сургууль

1311

1402

1399

1338

1322

3

Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль

468

455

454

398

386

4

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль

689

738

657

601

729

5

Дархан салбар сургууль

127

257

275

280

298

 

Нийт тоо

3361

3731

3715

3763

3946

 

Бакалаврын оройн сургалтаар



Салбар сургуулиар

Оюутны тоо

2010 он

2011 он

2012 он

2013 он

2014 он

1

Хэл, Соёлын Сургууль

427

644

630

315

279

2

Бизнесийн сургууль

90

101

113

90

72

3

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль

40

35

46

8

9

4

Дархан салбар сургууль

48

-

124

50

33

 

Нийт тоо

605

780

913

463

393




Магистр, докторын сургалтаар

 



Мэргэжлийн зэрэг

Оюутны тоо

2010 он

2011 он

2012 он

2013 он

2014 он

1

Магистрын сургалт

990

920

666

1145

944

2

Докторын сургалт

66

66

87

79

93

 

Нийт тоо

1056

986

753

1224

1037



Төгсөгчдийн тоо ( сүүлийн 5 жилээр )

Бакалаврын өдрийн сургалтаар төгсөгчид



Салбар сургуулиар

Оюутны тоо

2010 он

2011 он

2012 он

2013 он

2014 он

1

Хэл, Соёлын Сургууль

206

214

210

195

144

2

Бизнесийн сургууль

266

303

320

302

308

3

Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль

123

122

86

106

98

4

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль

87

152

160

142

121

5

Дархан салбар сургууль

-

46

38

43

74

 

Нийт тоо

682

837

814

788

745

 

Бакалаврын оройн сургалтаар төгсөгчид



Салбар сургуулиар

Оюутны тоо

2010 он

2011 он

2012 он

2013 он

2014 он

1

Хэл, Соёлын Сургууль

159

84

186

178

159

2

Бизнесийн сургууль

68

37

48

46

56

3

Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль

9

19

13

20

11

4

Дархан салбар сургууль

 

11

24

32

22

 

Нийт тоо

236

151

271

276

248

 

Магистр, докторын сургалтаар төгсөгчид

 



Мэргэжлийн зэрэг

Оюутны тоо

2010 он

2011 он

2012 он

2013 он

2014 он

1

Магистрын сургалт

853

510

746

191

840

2

Докторын сургалт

6

5

3

13

15

 

Нийт тоо

859

515

749

204

855 

Оюутны ёс зүйн дүрэм

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь ХИС-ийн нийтийн соёл, имиджийг  дэмжих, хөгжүүлэхэд туслах, үүний тулд оюутны дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. ХИС нь аливаа хүчирхийлэл, сүрдүүлгээс ангид, хууль журмыг ёсчлон биелүүлдэг, ардчилал, хүний эрхийг хүндэтгэн дээдэлдэг, оюутны суралцах таатай орчныг бүрдүүлсэн эрдмийн их өргөө мөн.

1.3. Энэхүү дүрэм нь ХИС-д элссэн оюутан нэг бүрт сургалтын хэлбэр, мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр төгсөх хүртэл нь үйлчилнэ.

1.4. Оюутан бүр энэхүү дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг мөрдсөнөөр сургуулийнхаа хөгжил, дэвшил, түүний нэр хүндийг  бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Хоёр. Дүрмийн нэр томъёо

2.1. “Оюутан” ХИС-д элссэн, бакалавр, магистр, докторын зэргийн дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй этгээд;

2.2. “Оюутны ёс зүй ”- оюутны суралцах үйл ажиллагааны явцад мөрдөх нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдэл;

2.3. “Оюутны ёс зүйн хэм хэмжээ” - оюутан эрдэм боловсрол эзэмших үүргээ чанд биелүүлэх, оюутны нэр хүндийг хамгаалах талаар тогтоосон шаардлагын цогц;

2.4. “Оюутны ёс зүйн зөрчил ”-  энэ дүрмээр тогтоосон оюутны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэл.

Гурав. ХИС-ийн Оюутны ёс зүй хэм хэмжээ, зохисгүй үйлдлүүд

3.1. Оюутан нь боловсрол эзэмших зорилгоо эрхэм болгож, ямагт өөрийгөө хөгжүүлж, идэвхи чармайлт гарган суралцаж, эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах иргэн болон төлөвшиж, чадварлаг, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн болохыг хичээн суралцана.

3.2. Оюутан нь Боловсролын хууль тогтоомж, ХИС-ийн дүрэм, сургалтын журам, дотоод журам, оюутны байрын журмаар хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлдэг байна.

3.3.  Оюутан нь бусдыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус хандах, анги курсийн ялгаа гарган дарамтлахыг хориглоно.

3.4. ХИС-ийн оюутан ямар ч байдалд гадаад байдлын соёл, харилцааны ёс зүйгээр үлгэр жишээ ялгардаг байна.

3.5. Их сургуулиас гадуурх арга хэмжээ /семинар, бага хурал, тэмцээн, ../-д оролцохдоо оюутан өөрийгөө ХИС-ийн төлөөлөл  гэж үзэж, их сургуулийн нэр хүндийг хамгаална.

3.6.  ХИС-ийн оюутан ёс зүйд харшлах зохисгүй үйлдэлүүдтэй  тэмцэхийг өөрийн үүргээ гэж үзнэ. Оюутны ёс зүйд харшлах  зохисгүй үйлдлүүд:

3.6.1. Амаар болон бичгээр шалгалт өгөхдөө зөвшөөрөөгүй материал, техник хэрэгсэл ашиглах буюу биедээ авч явах

3.6.2.  Шалгалтын хариултад бусдын дэмжлэг авах

3.6.3. Шалгалтын асуултад хариулахад нь бусдад туслах, хариултыг нь бэлдэж өгөх

3.6.4. Бусдыг өөрийн оронд оруулж шалгалт өгүүлэх

3.6.5. Бусдын өмнөөс шалгалт өгөх

3.6.6. Сургалтын  бэлэн ажил /курс, диплом, реферат, эссээ, өгүүлэл, илтгэл, диссертаци..г.м./, интернетийн нөөц-ийг өөрийн ажлын үр дүн мэтээр шууд хуулан ашиглах

3.6.7 Шалгалтад тооцуулах буюу  илүү өндөр дүн авахын тулд хууль бус арга хэрэглэх

3.6.8. Бие даан гүйцэтгэх ёстой сургалтын ажлуудыг бусдаар хийлгэх

3.6.9. Сургалтын даалгаварт аливаа мэдээлэл, судалгааны статистик мэдээ, лабораторын өгөгдөл, ишлэл буюу ном зүй  зэргийг хуурамчаар үйлдэх

3.6.10. Бусдын хэвлүүлсэн болон хэвлүүлээгүй бүтээлийг бүхэлд нь буюу хэсгийг нь өөрийн мэт болгох

3.6.11. Бусад хувь хүн, байгууллага болон интернетээс авсан материалыг эх сурвалж заалгүй өөрийн хийсэн ажил мэт өргөн барих

3.6.12. Их сургуулийн сургалттай холбоотой дүнгийн хуудас, сурлагын дэвтэр, оюутны үнэмлэх, биеийн байцаалт, тодорхойлолт зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, буруугаар ашиглах

3.6.13. Бусдын нэр төрд халдах, басамжлах доромжилсон зан үйл гаргах, янз бүрээр дайрч давшлах,  ёс бус харилцаа хандлага, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, доромжлох

3.6.14. Их сургуулийн болон оюутан, багш, ажилтны эд зүйлийг хулгайлах

3.6.15. Их сургуулийн эд хөрөнгөд санаатайгаар гэмтэл учруулах, эвдэж хэмхлэх

3.6.16. Лаборатори, кабинет, анги танхим, хичээлийн байр, оюутны байраас янз бүрийн тоног төхөөрөмж, ном зохиол, багаж хэрэгсэл, бусад эд зүйлсийг зохих зөвшөөрөлгүй авч гарах

3.6.17. Их сургуулийн номын сангийн нөөцөд гамгүй хандах, сурах бичиг, гарын авлага, ном зохиолыг гэмтээх, дахин ашиглах боломжгүй болгох

3.6.18. Сургуулийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэх, сургууль дээр согтуу ирэх

3.6.19. Аливаа мансууруулах бодис хэрэглэх, бэлдэх, тараах

3.6.20. Сургуулийн хориглосон газруудад тамхи татах

Дөрөв. Ёс зүйн зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагааны хэлбэр

4.1. Сургууль нь Ёс зүйн зөвлөлтэй байна. Зөвлөл нь оюутны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  оюутны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол мэдээллийг холбогдох дүрэм журмын хүрээнд хянан шийдвэрлэх ба Ёс зүйн зөвлөл нь ХИСОХ-ны дэргэд байгуулна.

4.2. Сургуулийн Ёс зүйн Зөвлөлийн саналаар шаардлагатай бол оюутны гаргасан ёс зүйн зөрчлийг хэлэлцэх, холбогдох шийдвэр гаргах, хариуцлага тооцох үйл ажиллагааг ХИС-ийн Оюутны Ёс зүйн зөвлөлийн болон ХИСОХ-ийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж болно.

4.3. Оюутны ёс зүйн дүрмийн дагуу арга хэмжээ тооцогдсон оюутан нь хариуцлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзвэл ХИСОХ-ны дэргэдэх Ёс зүйн зөвлөлд хандах эрхтэй. Оюутны эрхийг хамгаалах үүднээс ёс зүйн зөвлөл нь асуудлыг дахин хэлэлцэх, тайлбарыг нь сонсох зэргээр заавал хэлэлцэн шудаага ажиллаж зохих шийдвэрийг гаргана.

4.4. Оюутны Ёс зүйн зөвлөлтийн  гишүүдийг ХИСОХ-ны дэргэдэх анги, курсийн ахлагчдын хурлаас ил санал хураалтаар сонгоно.

4.5. Оюутны Ёс зүйн зөвлөлийн  гишүүдийн тоо 7-9 хүний бүрэлдхүүнтэй байна.

4.6. Оюутны Ёс зүйн зөвлөлийн даргыг сонгогдсон гишүүдийн хурлаар нууц санал хураалтаар сонгоно. Дарга нь Оюутны Ёс зүйн хорооны бичиг баримтыг ХИСОХ-ны ерөнхийлөгчтэй зөвшилцөн ХИСОХ-ны зохих бланк, тэмдэгтээр үйлдэж ХИСОХ-ны ерөнхийлөгч ба Оюутны Ёс зүйн зөвлөлийн даргын хос гарын үсгээр ашиглаж болно.

4.7. Оюутны Ёс зүйн зөвлөлийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ. Ёс зүйн дүрмийг зөрчсөн оюутны асуудлыг хурлаараа хэлэлцэхдээ зөрчил гаргасан оюутанг байлцуулна. Уг хурлаас оюутанд холбогдох асуудлыг сургуулийн дотоод журам, энэхүү дүрмийн хүрээнд хэлэлцэн шийдвэр гаргаж протокол хөтөлнө. Хурлаас гаргасан санал, зөвлөмж, арга хэмжээг оюутанд мэдэгдэж шаардлагатай бол сургуулийн захиргаанд өгнө. Хурлыг ил тод, нээлттэй, шударга зарчмаар явуулна.

4.8. Оюутны Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрөөгүй оюутан иргэний журмаар Иргэний хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлэх эрх нь нээлттэй байна.

Тав. Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэх

5.1. ХИС-ийн нийт багш, ажилтан, ажилчид, оюутан суралцагч бүр ёс зүйн зөрчлийг гарсан даруйд нь таслан зогсоох, ёс зүйн шаардлага тавих, зөвлөлд хандан ёс зүйн зохисгүй үйлдлийн талаар мэдээллийг мэдээлэх үүрэгтэй.

5.2. Оюутны ёс зүйн дүрэм зөрчсөн талаар багш, оюутны гаргасан гомдлыг нарийн баичгийн дарга хүлээн авч, Зөвлөлийн даргад танилцуулна.

5.3. Зөвлөлийн дарга нь тухайн гомдол хүсэлтийг шалгах ажлын хэсэг байгуулан түүнийг хүлээн авсан өдрөөс  хойш 14 хоногт багтаан шалгана. Шалгалтыг явуулахдаа холбогдох албан тушаалтан, оюутнаас баримт гаргуулах, тайлбар авах эрхтэй.

5.4. Ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг Ёс зүйн зөвлөл хянан шийдвэрлэнэ. Удаа дараа болон ноцтой ёс зүйн зөрчил гаргасан оюутанд ёс зүйн зөвлөл тохирсон ёс зүйн арга хэмжээ авна. Ёс зүйн зөвлөлийн саналыг үндэслэн сургуулийн захирал сургуулийн дүрэм, дотоод журамд заасан  болон дараах сахилгын арга хэмжээ авна.

5.4.1. Амаар буюу бичгээр сануулах

5.4.2. Эрхийг хязгаарлах, дотуур байрнаас гаргах, диплом олгохыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх, сургуулиас олгосон биеийн байцаалт болон сургуулийн бусад өмч хөрөнгийг хураах, хохирлыг төлүүлэх.

5.4.3.Тодорхой нөхцөлтэйгээр үргэлжлүүлэн суралцуулах.

5.4.4. Сургууль, хамт олны нэр хүнд,  өмч, эд хөрөнгө, аюулгүй байдал, сургалтын хэвийн үйл ажиллагаанд учруулсан хохирлын хэмжээ, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан, хуулийн байгууллагаар зөрчил, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол сургуулийн захиргаа тухайн оюутныг сургуулийн Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр сургуулиас хасах хүртэл сахилгын шийтгэл ноогдуулж болно.

5.5. Сургуулиас хасах шийтгэл хүлээсэн оюутанд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.

Оюутны амьдрал

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь нийслэл Улаанбаатар хотын төвд Төрийн Ордны зүүн хойно байрладаг тул оюутан та их хотын амьдралын бүхий л үйл явдалд өөрийн биеэр оролцох боломжтой юм.

Байршлын давуу тал

ХИС-ийн хичээлийн төв байрнаас 5-10 минут алхах зайд Монголын Үндэсний Төв Номын Сан, Монголын Хүүхдийн номын ордон байрладаг тул хичээл, сурлагатай холбоотой нэмэлт материал олоход тань хамгийн дөт байх болно. Түүнчлэн  Байгалийн түүхийн музей, Монголын Үндэсний Түүхийн музей, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Драмын Эрдмийн театр, “976” уран зургийн галлерей гээд чөлөөт цагаа өнгөрүүлэх мэдлэгт тань тус болох газрууд ердөө хэдхэн алхмын зайд олон бий.

Хүртээмж

Улс орны амьдрал, бизнесийн түргэн уур амьсгал, зогсолтгүй хөгжих хөдөлгөөн дунд байрладаг манай хичээлийн байрууд хотын төвд “А” зэрэглэлийн бүст байршилтай учраас нийтийн тээврийн хангамж хамгийн хүртээмжтэй. Автобусны буудлууд сургуулийн өмнө, хойно хэдхэн алхмын зайд бий. Түүнчлэн ХИС-ийн оюутны дотуур байрууд руу 10-15 минут алхаад л хүрэх тул тээврийн зардалд санаа зовохгүй байж болно гэсэн үг.

Орчин үеийн техник, технологитой сургалтын орчин

Компьютерийн техник хангамж, Компьютерийн график дизайн, Мультимедиа сургалтын төв, Экологи-Орчны шинжилгээний лаборатори, Тархи судлалын төв гээд ХИС-ийн лаборатори, сургалтын төвүүд нь орчин үеийн техник, технологиор тоноглогдсон тул оюутнуудад олгох мэдлэг, чадвар нь хэзээд шинэлэг, чанартай байдаг. Ингэснээр манай төгсөгчдийн практик ур чадвар ямар ч ажлын байранд шаардлага хангасан байдаг.

Оюутны клубууд

Сургуулийн зүгээс ХИС-ийн оюутнуудын санал, санаачилгыг ямагт дэмжиж тэднийг олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, нэгдсэн үйл ажиллагаа явуулахыг дэмжсээр ирсэн. Салбар сургуулиуд, тэнхимийн хэмжээнд бүртгэлтэй нийт 20 орчим мэргэжлийн клуб байгаагаас гадна Мэтгэлцээн, илтгэх ур чадварын клуб, Урлагийн клуб гээд оюутны авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх өргөн боломжийг бий болгосон.