Дээшээ

Хэрхэн бүртгүүлэх тухай


Хэрхэн бүртгүүлэх тухай

Боловсрол Шинжлэх Ухааны Яамны 2013 оны 3 сарын 18 – ны өдрийн А/79 тоот “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд оюутан элсүүлэн суралцуулна.

Хөдөө орон нутгаас элсэгчдийн бүртгэл болон хуваарь  сонголтыг Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК) –тай хамтран, МИДСК-аас баталсан журмын дагуу Улаанбаатар хотоос   элсэгчдийн бүртгэл болон хуваарь  сонголтыг ХИС-ийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулдаг. Элсэлтийн бүртгэлийг www.elselt-his.mn сайтаар тогтоосон хугацаанд явуулна.

Олон улсын болон улсын чанартай мэргэжлийн олимпиадад I, II, III байр эзэлсэн, Монгол улсын Ерөнхий сайдын шийдвэрээр “Оны шилдэг хүүхэд” өргөмжлөл хүртсэн иргэд ХИС-д элсэх өргөдөл гаргавал хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлдэг.

ХИС-д элсэхийг хүссэн гадаадын иргэдийг “Гадаадын иргэдийг суралцуулах журам” –аар бүртгэнэ. Элсэгчид нь тухайн бүртгүүлсэн бүлгийн мэргэжлүүдээс авсан нийт онооны дарааллаар хуваарь сонгож, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авна.

Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авч сургалтын төлбөрийг бүрэн төлсөн элсэгчдийг жил бүр  8-р сарын 11-15 -нд ХИС дээр бүртгэнэ.

Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүй болсонд

Элсэлтийн талаарх мэдээллийг доорх хаягаар авна уу.

Цахим бүртгэлийн систем: www.elselt-his.mn

Элсэлтийн комиссын и-мэйл: admission@humanities.mn

Факс:  976-11-322702

Утас:   976-11-318524

Элсэгчээр бүртгүүлэх

Элсэгч та бүхнийг:

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөр бүхий
  • Гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан “хоёр сургууль, хоёр диплом”, “3+1” солилцооны хөтөлбөрүүдтэй.
  • Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин хамгийн өндөр

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:   http://elselt-his.mn/ хаягаар авна уу.

Магистр, докторын шинэ элсэгч

Хөтөлбөрийн онцлог, тавих шаардлага:

  • Бүртгүүлэгч бакалаврын зэргийн боловсролыг ХИС-д эзэмшиж, 3-аас дээш голчтой төгссөн бол тухайн мэргэжлээрээ ХИС-ийн магистрын хөтөлбөрт шалгалтгүйгээр элсэнэ.
  • ХИС-д бакалаврын хөтөлбөрт суралцагч нь мэргэжлийн тэнхимийн тавьсан шаардлагыг хангасан бол төгсөх курсдээ магистрын хөтөлбөрт давхар элсэн суралцаж болно
  • Бакалаврын зэрэг эзэмшсэн мэргэжил нь магистрын чиглэлээс өөр байгаа нөхцөлд мэргэжлийн тэнхимээс санал болгосон зөрүү кредитийг судлахыг зөвшөөрвөл элсүүлнэ.
  • Сургалтыг ажлын өдрийн 16 цагаас хойш явуулна. Хичээлийн хуваарийн талаарх мэдээллийг элсэлтийн шалгалтын дүн гарсны дараагаар элсэгчдэд мэдээлнэ.
  • Магистрын хөтөлбөрт элсэн суралцагч нь мэргэжлийн чиглэлээс хамааран профессоруудын төслийн багт орж ажиллах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  http://graduate.elselt-his.mn/  хаягаар авна уу.

Оройн сургалтын бүртгэл

Бакалаврын оройн сургалтын онцлог, тавих шаардлага:

  • Тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн иргэн 2 дахь мэргэжлийг эзэмших сонирхолтой бол энэхүү хөтөлбөрт хамрагдаж болно.
  • Сургалтыг мэргэжлийн чиглэлээс хамааран 7 хоногт 2 – 3 өдөр ажлын бус цагаар явуулна.
  • Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 2.5 жилийн хугацаанд бакалаврын зэрэг эзэмших боломжтой.
  • Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэд тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх шаардлага тавина.

Дэлгэрэнгүй мэдээллийг:  http://graduate.elselt-his.mn/  хаягаар авна уу.

Бүртгүүлсний дараа

Бакалаврын өдрийн сургалтанд шинээр элсэхийг хүсэгч  www.elselt-his.mn цахим хаягаар бүртгүүлсний дараа хяналтын тоонд багтсан тохиолдолд хуваарь сонголт хийнэ. Хуваарь сонголт хийх өдөр болон цагийг уг сайтаар зарлахаас гадна олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэнэ. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчид элсэлтийн бүртгэлийн системээс хуваарь сонголтоо хийнэ.

Элсэгчид сургалтын албанд бүртгүүлэхдээ дараах материалыг эх хувиар нь авч ирнэ.

Үүнд:

  1. Элсэхийг хүссэн өргөдөл, анкет
  2. Иргэний үнэмлэх, үнэмлэхгүй бол орон нутгийн Иргэний бүртгэл мэдээллийн байгууллагаас олгосон гэрэл зураг бүхий орлуулах түр баримт
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  4. Сурагчийн хувийн хэрэг
  5. Элсэлтийн ерөнхий шалгалтуудын дүнгийн баримт
  6. 2015 оны 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  7. Түгжээтэй хавтас
  8. Элсэлтийн журамд заасан тодорхой хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой бол, түүнийг баталгаажуулах баримт бичиг

Сургуульд элссэний дараа

  1. Шинээр элсэгчид холбогдох салбар сургуулийн сургалтын албан дээр дээрх материалыг бүрдүүлэн очиж, сургалтын системд албан ёсоор бүртгүүлж, системд нэвтрэх эрх болон интернэтэд нэвтрэх нууц үгээ авна.  
  2. Холбогдох сургалтын албандаа оюутны цахим үнэмлэхээ захиалж, зургаа өгнө. Оюутны цахим үнэмлэх авснаар номын сан болон бусад үйлчилгээнд хамрагдах эрхтэй.
  3. ХИС-ийн хичээлийн байр, анги танхим, салбар сургууль, тэнхим, нэгжүүдтэй танилцаж, мэргэжлийн  зөвлөх багштайгаа уулзаж ямар мэргэжлээр хэрхэн суралцах  талаар зөвлөгөө авна.
  4. Хичээл сонголтыг дараах журмаар зохион байгуулна.

ХИС-ийн Бакалаврын сургалтын журмаас ...

Гурав. Кредит сонгон суралцах сургалтын зохион байгуулалт

3.1. Бакалаврын зэрэг олгох сургалтын ажлыг сургалт, судалгааны хөгжил, аудитын үйлчилгээний алба (цаашид ССХАҮА гэх) удирдлагаар хангаж, зохион байгуулна.

3.2. Оюутан тухайн улиралд судлах хичээлүүдээ сонгон суралцах эрхтэй.

3.3. Хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн агуулга, стандартыг мэргэжлийн тэнхимийг түшиглэн боловсруулж, баталгаажуулах болон хэрэгжүүлэх ажлыг ССХАҮА зохион байгуулна.

3.4. Оюутны кредит сонголт буюу хичээл сонголтыг 2 үе шаттайгаар явуулна. 1-р үе шат нь урьдчилсан захиалга буюу СОНГОЛТ-1, 2-р үе шат нь эцсийн бүртгэл буюу СОНГОЛТ-2 байна.

3.5. Оюутан СОНГОЛТ-1-д дараагийн улиралд суралцахаар төлөвлөсөн хичээл тус бүрийг сонгон, захиалгаа ССХАҮА-д цаасан эсвэл цахим хэлбэрээр сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд багтаан өгч баталгаажуулна.

3.6. Оюутан хичээл сонгохдоо сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлүүдийн өмнөх болон давхар холбоог сайтар анхааран, өмнөх холбоо бүхий хичээлүүдийг дарааллын дагуу сонгоно.

3.7. ССХАҮА-аас оюутны СОНГОЛТ-1-ийг үндэслэн, тухайн улиралд заах хичээлийн жагсаалт, тэдгээрийг заах багш, анги танхимын хуваарилалтыг үзүүлсэн “Хичээлийн ерөнхий хуваарь” гаргана.

3.8. Хичээлийн ерөнхий хуваарь гарсны дараа оюутнууд тухайн улиралд судлах хичээлээ ямар багшаар заалгах, ямар хуваариар хичээллэхээ сонгон, СОНГОЛТ-2-г хийнэ.

3.9. Дан мэргэжлийн ангийн оюутнуудын хувьд нэг хичээлийн жилд судлах кредитийн доод хэмжээ 20, дээд хэмжээ нь 46 байна. Хос мэргэжлийн ангийн оюутнуудын хувьд сонгон судлах кредитийн доод хэмжээ 38, дээд хэмжээ нь 51 байна.

3.10. Оюутан СОНГОЛТ-1 хийсний дараа СОНГОЛТ-2 хийх хугацаанд сонголтоо өөрчилж болно. Сонголт өөрчилсөн тухайгаа ССХАҮА-д цаасан болон цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

3.11. Оюутнаас үл хамааран мэргэжлийн тэнхимийн багш нарын хүрэлцээ, анги танхимын хүрэлцээ, групп бүрдэлт зэргээс хамааран СОНГОЛТ-1-д өөрчлөлт орж болно. Нэг группт хичээллэх оюутны тоо лекцийн ангид 150 хүртэл, хэлний семинарын бүлэгт 25, лабораторийн ангиудын нөхцөлөөс шалтгаалан 15-20, бусад семинарын бүлэгт 30 оюутнаар хязгаарлагдана. Энэхүү өөрчлөлтийг ССХАҮА хийх бөгөөд сонголт өөрчлөгдсөн тухай мэдээллийг оюутнуудад цахим хэлбэрээр хүргэнэ.

3.12. Зайн сургалтанд хамрагдаж буй оюутнуудын хувьд зөвлөх багштайгаа холбогдон дараагийн улиралд судлах хичээлийн СОНГОЛТ-1-ыг вебээр онлайн хэлбэрээр хийн тухайн улирлын 13 дахь долоо хоногт багтаан зөвлөх багшдаа мэдэгдэнэ.

3.13. Зайн сургалтанд хамрагдан суралцаж буй оюутанд хичээл зааж буй багшийн ачаалал, төлбөрийн нөхцөл зэргийг зайн сургалтын журам болон гэрээгээр зохицуулна.

3.14. Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд хичээл сонголт 1,2 хаагдана.

3.15. Онцлох шалтгаанаар заасан хугацаанд хичээл сонголтоо хийж, бүртгүүлж амжаагүй оюутан тухайн улирлын эхний 4 долоо хоногт багтаан бүртгүүлэх боломжтой хичээлд бүртгүүлнэ. Бусад тохиолдолд бүртгэлийн хураамж төлж, улирлын эхний 7 долоо хоногийн дотор хичээлээ сонгож, бүртгүүлж болно. Бүртгэлийн хураамжийг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн тогтооно.

3.16. СОНГОЛТ-1 хийсний дараа сонгосон кредитийн төлбөрийг төлж, СОНГОЛТ-2-оор оюутны хичээл сонголт баталгаажна. Төлбөрийн талаарх мэдээлэл болон хичээл баталгаажсан эсэх талаарх мэдээллийг удирдлагын мэдээллийн системээс авах боломжтой.

3.17. Хэрэв оюутан тухайн улиралд хичээл сонголт хийхгүй, СОНГОЛТ-2 хийгдээгүй бол эцэг, эх, санхүүжүүлэгч талд мэргэжлийн тэнхим мэдэгдэнэ.

3.18. Улирлын эхний 2 долоо хоногийн хугацаанд баталгаажаагүй бүртгэлүүдийг ССХАҮА цуцална.

3.19. Суралцах хугацаандаа 90–ээс доошгүй кредит цуглуулсан, 3.5-аас дээш голч дүнтэй оюутан өөрөө хүсвэл үндсэн ачааллаас нэмэлтээр магистрантурын хичээлүүдээс сонгон суралцаж болно.

3.20. Оюутан тухайн улиралд судалсан хичээлд хангалтгүй үнэлгээ авсан буюу 60–аас доош үнэлэгдсэн бол сургалтын төлөвлөгөөнд заагдсан улиралд уг хичээлийг дахин судлах хүсэлт гарган, урьдчилсан захиалга өгнө.

3.21. ССХАҮА хичээл сонголт-1-ын дагуу групп бүрдэх эсэхийг хянан, групп бүрдээгүй нөхцөлд хүлээлгийн жагсаалтанд оюутныг бүртгэн, хичээлийг судлах боломжтой болсон үед оюутанд цахим шуудангаар мэдэгдэнэ.

3.22. Оюутан хангалтгүй үнэлэгдсэн хичээлийг дахин судлахдаа 1 улиралд үндсэн ачаалал дээр нэмж 8 багц цаг хичээлийг сонгон судалж болно.

3.23. Оюутан өмнөх холбоо бүхий хичээлийн эхний хичээлд хангалтгүй үнэлэгдсэн бол,  тухайн хичээлийг дахин судалсны дараа дараагийн хичээлийг судална.

3.24. Хичээл дахин судлах оюутан журмын 3.16–д заасны дагуу багц цагийн төлбөрийг төлж, сонголтоо баталгаажуулна.

Шилжилт хөдөлгөөн

ХИС-ийн Бакалаврын сургалтын журмаас ...

Зургаа. Гадаад, дотоодын их дээд сургуулиас оюутан шилжин суралцах

6.1. Дараах нөхцөлийг  хангасан оюутан ХИС-д шилжин суралцах хүсэлт гаргаж болно.

6.1.1. Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр байгууллага, хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн, аттестатчилагдсан дотоодын их, дээд сургуульд суралцаж байсан оюутан байх

6.1.2. ХИС–тай хамтын ажиллагаатай болон оюутан солилцох, кредит хүлээн зөвшөөрөх гэрээ байгуулсан гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байсан оюутан байх

6.1.3. 5.1.1, 5.1.2–т заасан их дээд сургуулиудад 1–ээс доошгүй жил суралцсан, суралцах хугацаандаа жилд 24–өөс доошгүй багц цаг цуглуулсан байх

6.1.4. Голч дүн 1.7-оос багагүй байх

6.1.5. ХИС–д шилжин суралцах үндэслэл шалтгаан тодорхой байх.

6.2. Оюутны өмнөх сургуульд судалсан хичээлийн багц цагийг шилжүүлэн тооцох асуудлыг тухайн салбар сургуулийн ССХАҮА-ны менежер, мэргэжлийн тэнхимийн эрхлэгчтэй хамтран шийднэ.

6.3. 5.1-т заасан нөхцөлийг  хангасан оюутан шилжин суралцах хүсэлт гаргасан нөхцөлд багц цагийн зөрүүг тооцсоны үндсэн дээр мэргэжлийн тэнхим түвшин тогтоох шалгалт авч, дүнг салбар сургуулийн сургалтын менежерт өгнө. Шалгалтын дүнг харгалзан оюутныг шилжүүлэн суралцуулах боломжтой эсэхийг мэргэжлийн тэнхимийн эрхлэгч тодорхойлон, ХИС–ийн захирлын тушаалаар баталгаажна.

6.4. Оюутны өмнө судалсан дээд боловсролын суурь хичээлүүд болон мэргэжлийн суурь хичээлүүдээс 75–аас хэтрэхгүй багц цагийг шилжүүлэн тооцно.

6.5. Тухайн оюутан өмнө нь судалсан кредитээ стандарт агуулгаар нь таарч байгаа тохиолдолд дүйцүүлэн кредитийг тооцуулж болно.

6.6. Оюутны судалсан хичээл нь сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийн стандартад нийцээгүй тохиолдолд багц цагийг шилжүүлэн тооцохгүй.

6.7. Шилжин суралцах эрх нь баталгаажсан оюутан зөвлөх багштай хамтран үлдсэн багц цагийг ямар хугацаанд судлахаа шийдэн, хичээл сонголтоо хийж, төлбөрийг бүрэн төлсөнөөр сонголт баталгаажна.

6.8. Шилжин суралцах тухай хүсэлтийг улирлын эхний долоо хоног дуусах хүртэл хугацаанд хүлээн авч, салбар сургуулийн ССХАҮА-ны менежер болон мэргэжлийн тэнхим долоо хоногийн дотор хариуг оюутанд мэдэгдэнэ.

6.9. Шилжин суралцах хүсэлт гаргах оюутан дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Шилжин суралцах шалтгаанаа тодорхой бичсэн өргөдөл
  • Өмнө суралцаж байсан сургуулийн суралцаж байсан нь үнэн болохыг гэрчлэх албан ёсны тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • ЕБ-ийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хуулбарын хамт
  • 2 хувь зураг
  • Анх элсэн орсон сургуулийн томилолт
  • Анх элссэн сургуулийн элссэн болон сургуулиас гарсан тухай захирлын тушаалын хуулбар
  • Тухайн сургуулийн сургалтын албаны тамга, тэмдэг, албан тушаалтны гарын үсэг бүхий албан бланк дээр хэвлэсэн дүнгийн тодорхойлолт /Хэрэв гадаадын их, дээд сургуулиас шилжин ирж буй бол дүнгийн хуудас болон тодорхойлолтыг орчуулсан байх/
  • Тухайн сургуульд элсэхдээ өгсөн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Түвшин тогтоох шалгалтын хураамж

Гадаад оюутан

Гадаад оюутны элсэлтийн бүртгэл

ХИС–ийн намрын улирлын хичээл 9-р сарын 1-ний өдрөөс, хаврын улирлын хичээл 1-р сарын 25-ны өдрөөс эхэлнэ. Шинээр элсэхийг хүсэгч нь дараах хугацаанд хүсэлтээ салбар сургуулийн захиргаанд ирүүлнэ.

Магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдлийг

  • Намрын улиралд элсэх бол жил бүрийн 4-р сарын 1-ний өдрөөс 6-р сарын 1-ний хооронд
  • Хаврын улиралд элсэх бол жил бүрийн 9-р сарын 1-ний өдрөөс 11-р сарын 1-ний хооронд хүлээн авна.

Элсэхийг хүсэгч гадаад оюутны бүрдүүлэх материалууд:

  • Бүх шатны дипломын хуулбар (Англи, Монгол хэлээр хөрвүүлсэн)
  • Сургуульд элсэхийг хүссэн өргөдөл (англи хэлээр)
  • Гадаад оюутанд зориулсан анкет (татаж авах)
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  • Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаа тохиолдолд хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хуулбар (англи хэлээр)
  • Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдаж байгаа нөхцөлд, суралцаж байсан хугацааны дүнгийн баримт (англи хэлээр)  
  • Эрүүл мэндийн шинжилгээний бичиг (сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн байх)
  • 2-оос доошгүй профессорын тодорхойлолт (магистр, докторын хөтөлбөрт хамрагдах оюутанд хамаарах ба англи хэлээр бичигдсэн байна)
  • Гадаад паспортын хуулбар
  • Хэлний шалгалтын оноо (монгол эсвэл англи хэлний)
  • Банкны баталгаа, тодорхойлолт (англи хэлээр)

Гадаад оюутны элсэлтийн анкет

Гадаадын иргэдийг суралцуулах журам

Эрдмийн Зөвлөлийн 2013 оны 4-р сарын 04-ний өдрийн

хурлаар хэлэлцэж шинэчлэн батлав.

ГАДААДЫН ИРГЭДИЙГ СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль /цаашид ХИС гэх/-д гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг баримтлана.

1.2. Энэхүү журам нь Монгол Улсын Боловсролын тухай хууль, БСШУ-ны сайдын 2001 оны 113 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын Дээд боловсролын байгуулагуудад гадаадын иргэдийг суралцуулах журам, ХИС-ийн дүрэм, дотоод журмыг үндэслэнэ.

1.3. ХИС-д суралцах, мэргэжил дээшлүүлэх гадаадын иргэн нь /цаашид “суралцахыг хүсэгч” гэх/ Монгол Улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандарттай дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байвал зохино.

Хоёр. Элсэлт

2.1. Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулах асуудлыг гадаад харилцааны алба /ГХА/,сургалт, судалгааны хөгжил, аудитын үйлчилгээний алба /ССХАҮА/, сал сургуулиуд хариуцан ажиллана. Бүх шатны сургалтын элсэлтийг жил бүрийн 5 дугаар сарын 1-нээс 20, магистрантур, докторантурын элсэлтийг 1 дүгээр сарын 1-нээс 20,  9 дүгээр сарын 1-нээс 15-ны хооронд зохион байгуулна. Элсэлтийн шалгалт нь Монгол хэлний ярианы болон бичгийн шалгалт, мэргэжлийн шалгалтуудаас бүрдэнэ.

2.2. Суралцахыг хүсэгч нь элсэн суралцах анкетийг тус сургуулиас батлан гаргасан “ХИС-д суралцахыг хүссэн гадаадын иргэний өргөдөл” маягтын дагуу бэлтгэж ГХА-нд ирүүлнэ. Өргөдөлд дор дурдсан материалыг хавсаргасан байна.

  • Хувийн өргөдөл
  • Гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /3-аас дээш жилийн хүчинтэй хугацаатай байх/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх /эх хувь, нотариатаар гэрчлүүсэн хуулбар, монгол хэлнээ хөрвүүлж нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны хуулбар /
  • Бүх шатны боловсролын баримт бичиг /эх хувь, нотариатаар гэрчлүүсэн хуулбар, монгол хэлнээ хөрвүүлж нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны баталгаа/
  • Хэрвээ байгууллагын нэр дээр суралцах гэж буй бол тухайн иргэнийг Монгол улсад суралцахаар илгээж буй байгууллагын тодорхойлолт /Албан ёсоор баталгаажиж
  • Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулж авсан байх/
  • Эрүүл мэндийн бичиг /ХДХВ/ДОХ-ын шинжилгээний бичиг/
  • 3х4 хэмжээний 8 хувь зураг /Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан байх/
  • Элсэлтийн хураамж

2.3. Гадаад харилцааны алба материалыг хүлээн авч хянаад шаардлага хангасан нөхцөлд ССХАҮА-д танилцуулна. ССХАҮАлба салбар сургуулиуд элсэлтийн шалгалтыг зохион байгуулж, элсэлтийн шалгалт өгөх зөвшөөрлийн хуудас олгож шалгалт авна. Шалгалтад тэнцсэн тохиолдолд тус сургуульд суралцах эрхийн бичиг олгоно.

2.4. Суралцахыг хүсэгч нь Монгол хэлний ярианы болон бичгийн шалгалтаар мэдлэгийн түвшин нь  дундаас доош гэж дүгнэгдсэн тохиолдолд тухайн жилийн хичээл эхлэхээс өмнө 45 хоногийн Монгол хэлний төлбөртэй сургалтад хамрагдана.

2.5. Тус сургуульд суралцах эрхийн бичиг олгогдсон суралцахыг хүсэгчийг ХИС-ийн захиралд танилцуулж суралцагчтай ГХА-ны дарга, харъяалах сургуулийн захиралтай гэрээ байгуулна. Гэрээ нь тус сургуулиас батлан гаргасан загварт үндэслэгдсэн байна.

2.6. Суралцагч Гадаад оюутантай байгуулсан гэрээнд заасны дагуу сургалтын төлбөр, үйлчилгээний хураамжийг бүрэн төлж баримтыг хуулбарын хамт ГХХАГ-т тушаана.

2.7. Суралцагчийг Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн тухай хууль, дүрэм, журамд заасны дагуу эрүүл мэндийн даатгалд даатгуулна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суралцагч өөрөө хариуцана. Суралцагчийг эрүүл мэндийн даатгалд даатгуулах үүргийг харъяалах сургуулийн захирал хүлээнэ.

2.8. Суралцагчийн хүсэлтээр ХИС өөрийн оюутны дотуур байранд орох тохиолдолд  гэрээ хийж, төлбөртэйгөөр суулгана. Оюутны дотуур байрны ачаалал болон бусад шалтгаанаар ХИС-ийн оюутны дотуур байранд суугаагүй суралцагчид амьдрах байр, орон сууцаа олоход нь туслалцаа үзүүлнэ. Байр, орон сууц худалдан авах, хөлслөх зардлыг суралцагч өөрөө хариуцна.

ГУРАВ. ВИЗ, ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ

3.1. Гадаад харилцааны алба нь бүрдүүлсэн материал, суралцах эрхийн бичиг, суралцагчтай байгуулсан гэрээ, сургалтын төлбөрийн баримтыг үндэслэн тухайн суралцагчийн тус сургуульд суралцах эрхийн “S” ангиллаар орж ирэх зөвшөөрөл олгох хүсэлтийг БШУЯ, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газарт /ГИХАЭГ/ гаргана. Хүсэлтийн дагуу олгосон зөвшөөрлийг ГИХАЭГ-аар дамжуулан элсэгчийн харъяаллын консулын газарт явуулна.

3.2. Суралцагч харъяа консулын газраас “S” ангиллын виз авч Монгол улсад ирэх бөгөөд ирснээс хойш 2 өдрийн дотор тус сургуулийн Гадаад харилцааны албанд бүртгүүлж, 7 хоногийн дотор ГИХАЭГ-т бүртгүүлнэ.

3.3. Монгол Улсад орж ирснээс хойш 21 хоногийн дотор сургуулийн захирлын зөвшөөрлийн дагуу БСШУЯ, ГИХАЭГ-аас Монгол Улсад жилээр оршин суух зөвшөөрөл авна.

БШУЯ-наас оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх материалын жагсаалт

  • БШУЯ-нд хандсан албан бичиг /Сургуулийн суралцагчид оршин суух зөвшөөрөл хүссэн/
  • Сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн /гэрчилгээний/ нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Суралцагчаас элсэх шалгалт авч тэнцсэн тухай баталгаажсан баримт
  • Суралцагчийн эрүүл мэндийн бичиг /ХДХВ/ДОХ-ын шинжилгээний бичиг/
  • Суралцагчийн паспортын хуулбар /S ангиллын визтэй хуудасны хамт/
  • Зөвшөөрлийн хураамж 3000 төгрөг

ГИХАЭГ-аас оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх материалын жагсаалт

  • БСШУЯ-аас олгох суралцах зөвшөөрөл
  • Сургуулийн оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг
  • Оршин суугаа засаг захиргааны тодорхойлолт
  • Хүчин төгөлдөр паспорт
  • Цээж зураг авахуулж хурууны хээгээ баталгаажуулсан байх
  • Зөвшөөрлийн хураамж /хураамжийн үнийг тухайн үеийн үнэлгээгээр тогтооно/. Одоо: шинээр авахад зөвшөөрлийн 41000 төгрөг+үнэмлэхний 17700 төгрөг төлнө.
  • Оршин суугчийн анкет /үнийг тухайн үеийн үнэлгээгээр тогтооно/. Одоо: 2000 төгрөг

Дөрөв. Сургалт

4.1. БШУЯ, ГИХАЭГ, ГХЯ-ны зохих зөвшөөрлийн дагуу Монгол улсад орж ирсэн суралцагчийг ГХА-аассуралцах сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчид танилцуулна.

4.2. Суралцагчийн харъяалан суралцах сургууль, тэнхим нь ХИС-ийн дүрэм, журам, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх асуудлыг хариуцна.

4.3. Сургалтын үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлоо суралцагч харъяалах бүрэлдэхүүн сургуулийн тэнхимийн эрхлэгч, захиралд гаргах бөгөөд харъяалах сургуулийн захирлын эрх хэмжээнд шийдвэрлэгдэх боломжгүй бол ХИС-ийн захиралд тавьж шийдвэрлүүлнэ.

4.4. Суралцагч нэг хичээлийн жилд хоёр удаа буюу оюутны өвлийн болон зуны амралтаар өөрийн нутагтаа явах эрхтэй. Амралтаараа нутаг явахдаа суралцагч нь чөлөө олгохыг хүссэн өргөдөл, чөлөө олгохыг зөвшөөрсөн бүрэлдэхүүн сургуулийн захирал, албаны даргын гарын үсэг, суралцаж дууссан семестрийн дүнгийн жагсаалтын хамт Гадаад харилцааны албанд хүсэлт гаргах бөгөөд өргөдөл гаргаснаас 7-14 хоногийн дотор ГИХАЭГ-т хандсан гарах орох визний албан бичгийг хийж өгнө.

4.5. “S” ангиллын виз бүхий суралцагч нь 90 хүртэлх хоногийн гарах орох визийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэг жилийн ахин “S” ангиллын визний урилга явуулахгүй бөгөөд оюутантай байгуулсан “Оюутан суралцуулах гэрээ”-г цуцлах үндэслэл болно.

4.6. Суралцагч оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө Гадаад харилцааны албанд мэдэгдэж зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах материалыг бүрдүүлж өгнө. Хэрэв суралцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар визний хугацааг хэтрүүлэх тохиолдолд холбогдох баримтаа өргөдлийн хамт хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө тус сургуульд захидал, албан бичиг, факсаар мэдэгдсэн байна.

4.7. Суралцагч энэхүү журмын 4.4 дэх хэсэгт заасан үндэслэлээс бусад гэнэтийн болон ар гэрийн гачигдал, судалгаа хийх зорилгоор хичээлийн дундуур нутаг буцах тохиолдолд үндэслэл бүхий өргөдөл гарган мэргэжлийн багш, тэнхим, сургуулийн зөвшөөрлийг авсан байна. Энэ тохиолдолд сургалцагчид нэг жилийн чөлөө олгоно.

4.8. Суралцагч нь тухайн хичээлийн жилд сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон сургалтын төлбөрийг хичээл эхлэхээс 14 хоногийн өмнө тус сургуулийн харилцах дансанд тушааж, баримтыг хуулбарын хамт Гадаад харилцааны албанд өгснөөр сургалтанд хамрагдах, номын сангаар  үйлчлүүлэх болон бусад үйлчилгээ авах эрх нь нээгдэнэ.

4.9. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгаснаас гадуур өөрийн хүсэл сонирхлоор хөдөө орон нутагт болон бусад газарт зорчсонтой холбогдон үүсэх аливаа харилцаанаас бий болох хариуцлагыг суралцагч өөрөө хүлээнэ.

Тав. Суралцагчийг чөлөөлөх, шилжүүлэх, хасах

5.1. Суралцагчийн өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх болон бусад сургуульд шилжин суралцах хүсэлтийг хэлэлцэн зөвшөөрсөн бүрэлдэхүүний сургуулийн саналыг үндэслэн ХИС-ийн захирлын тушаалаар түүнийг сургуулиас чөлөөлж БШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг хасуулж холбогдох зардлыг суралцагчаар гаргуулна.

5.2. Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх тохиолдолд хариуцсан сургуулийн сургалтын мэргэжилтний тодорхойлолт, захирлын тушаалыг үндэслэн судлаагүй үлдсэн хичээлийн багц цагийн төлбөрийг Санхүүгийн албанаас буцаан олгоно.

5.3. Суралцагч Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, энэхүү журмын 4-р зүйлийн 4.6, 4.7 дахь хэсгийг зөрчсөн, оюутан суралцуулах тухай гэрээний сургуулиас хасах үндэслэл бүхий зүйл заалтыг зөрчсөн бол ХИС-ийн захирлын тушаалаар сургуулиас хасч БШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгуулна.  

5.4. Суралцагч энэхүү журмын 5.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр сургуулиас хасагдсан тохиолд түүний судлаагүй үлдсэн хичээлийн цагийн төлбөрийг буцан олгохгүй.

Зургаа. Төгсөлт

6.1. Бакалаврын суралцагч 4 жил, магистрантурын суралцагч 1.5-2 жил, докторантурын суралцагч 3 жил  суралцсан байна.

6.2. Тухайн мэргэжлээр сургалтын төлөвлөгөөний дагуу суралцаж, сургалтын агуулгыг бүрэн эзэмшиж, зохих үнэлгээ авч төгсөж буй гадаадын төгсөгчийн дипломыг судласан кредит цагийг илтгэсэн хавсралтын хамт англи, монгол хэл дээр үйлдэж олгоно.

6.3. Суралцагчийн кредит цагийн тооцоо, үнэлгээ, дипломын дүнг нэгтгэн гаргах ажлыг тухайн  салбар сургууль, сургалтын алба,сургуулийн захирал баталгаажуулна.

6.4. Суралцах хугацаандаа сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хөтөлбөрөө бүрэн судалж дуусгаагүй болон зэрэг хамгаалж чадаагүйн улмаас оршин суух хугацааг сунгах тохиолдолд суралцагч нэмж нэг жилийн сургалтын төлбөр төлнө.  

6.5. Төгсөгчид Гадаад харилцааны албанаас олгох тойрох хуудсаар сургуультай тооцоо хийж диплом гардуулах өдрөөс 7 хоногийн өмнө ССХАҮА-нд өгнө.

Долоо. Хариуцлага

7.1. Суралцагч Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, энэхүү журмын 4-р зүйлийн 4.6, 4.7 дахь хэсгийг зөрчсөн, оюутан суралцуулах тухай гэрээний сургуулиас хасах үндэслэл бүхий зүйл заалтыг зөрчсөн бол ХИС-ийн захирлын тушаалаар сургуулиас хасч БСШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгуулна.  

7.2. Энэхүү журмын 7.1-дэх хэсэгт заасан зөрчлөөс бусад зүйл заалтыг зөрчсөн суралцагч нарт эхний удаад сануулж, 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд сургуулиас хасах хүртэлх арга хэмжээ авна.

Оюутан солилцооны хөтөлбөрүүд

ХИС-д элсэн суралцагч та оюутан солилцооны дараах хөтөлбөрүүдэд хамрагдах, Японы Акитагийн Олон Улсын Их Сургуультай хамтарсан 3 +1 хөтөлбөр Бизнесийн удирдлага, олон улсын худалдааны менежмент, олон улсын харилцаа, олон улсын худалдааны менежмент - орчуулагч, олон улсын харилцаа - орчуулагч хөтөлбөрөөр суралцаж буй I-III түвшний оюутнууд нь тодорхой шаардлагыг хангасан нөхцөлд ХИС-ийн үндсэн төлбөрөөр Японы Акитагийн Олон Улсын Их Сургуульд тэтгэлэгтэйгээр 1 жилийн хугацаанд суралцах боломжтой.

Энэхүү оюутан солилцооны хөтөлбөрийг 10 гаруй жил амжилттай хэрэгжүүлж буй бөгөөд 20 гаруй оюутан энэхүү хөтөлбөрт хамрагдаад байна. Оюутны Японд суралцсан хугацааны кредитийг ХИС – д шууд дүйцүүлэн тооцно. Оюутнууд Японд суралцах хугацаандаа мэргэжлийн бүх хичээлийг англи хэлээр судлахаас гадна нэмэлтээр япон хэлийг сонгон судална. Хөтөлбөрт хамрагдах оюутнууд дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгч зохих оноог авсан, хугацааны хувьд хүчинтэй байх /TOEFL 550 – аас дээш/
  • Голч дүн 2.8 – аас дээш
  • Хамтын ажиллагаатай сургуульд 1 – ээс доошгүй жил суралцсан байх
  • Солонгосын Конжугийн Их Сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр
  • Японы Шейгагийн Их Сургуультай хамтарсан 3 +1 хөтөлбөр
  • Бизнесийн удирдлага, санхүүгийн менежмент, банкны эдийн засаг, олон улсын эдийн засаг, олон улсын худалдааны менежмент, олон улсын худалдааны менежмент - орчуулагч хөтөлбөрөөр суралцагч оюутнууд тодорхой шаардлагыг хангасан нөхцөлд ХИС-д суралцах 4 жилийн хугацааныхаа аль нэг жилд нь Японы Шейгагийн их сургуульд сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлттэйгөөр суралцах боломжит хөтөлбөр юм.
  • Оюутны Японд суралцсан хугацааны кредитийг ХИС-д шууд дүйцүүлэн тооцно.
  • Оюутнууд Японд суралцах хугацаандаа өөрийн мэргэжлийн дагуу бүхий л хичээлүүдийг япон хэлээр үзэж судална.Хөтөлбөрт хамрагдах оюутнууд нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Хамтын ажиллагаатай сургуульд 1 – ээс доошгүй жил суралцсан байх
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалт өгч, 2 – р түвшнийг хангасан байх
  • Голч дүн 2.5 – аас дээш
  • Японд суралцах хугацааны амжиргааны зардлыг гаргах санхүүгийн боломжтой БНСУ-ын Радио, Телевизийн Их Сургуулийн /Korea University of Media Arts/ сургуулийн хамтарсан “Компьютер График Дизайн” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр

Хөтөлбөрийн онцлог:

  • Хичээлийн хөтөлбөрүүд нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн
  • Тус хөтөлбөрт хамрагдсан оюутан KUMA-д сурах сургалтын төлбөрөөс 20-80% хүртэл хөнгөлөлт эдлэх боломжтой
  • Нэр хүнд бүхийн хоёр их сургуулийн хоёр бакалаврын зэргийн дипломтой төгснө.

Хөтөлбөрт хамрагдах оюутанд тавих шаардлага:

  • Дээрх мэргэжлийн дагуу ХИС-д элсэх
  • KUMA-д суралцахаас өмнө солонгос хэлний TOPIC-3 түвшинг хангасан байх
  • Мэргэжлийн түвшинд англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Мэргэжлийн суурь ойлголтыг эзэмшсэн зохих ур чадвартай байх

Холбоо барих:

  • БНСУ-ын Радио, телевизийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Компьютерийн график дизайны “2+1” хөтөлбөрийн зохицуулагч Компьютерийн програм хангамжийн тэнхимийн багш Н.Дугараас авч болно.

И-мэйл: dugar@humanities.mn

Утас: 9905 8979

  • Японы Шийгагийн их сургууль, Акитагийн олон улсын их сургуультай хамтран хэрэгжүүлдэг оюутан солилцооны хөтөлбөрийн талаарх мэдээллийг Бизнесийн удирдлагын тэнхмийн эрхлэгч С.Эрдэнэтуулаас тус тус авч болно.

И-мэйл: erdenetuul@humanities.mn

Утас: 9911 0420