Дээшээ

Бидний тухай


Олон улсын харилцаа, Нийгэм судлалын сургуулийг (ОУХНСС-School of International Relations and Social Studies of the University of the Humanities)  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС)-ийн захирлын 2014 оны 3 дүгээр сарын 21-ний өдрийн тоот тушаалаар  тус их сургуулийн салбар сургууль болон шинээр зохион байгуулсан юм.

ОУХНСС нь Олон улсын харилцааны тэнхим, Нийгэм судлалын тэнхим, Олон улсын харилцааны сургалт-судалгааны төв гэсэн нэгжээс бүрддэг.  

Эдүгээ ОУХНСС-д олон улсын харилцаа, олон улсын харилцаа-эдийн засаг, олон улсын харилцаа-орчуулагч, сэтгэл судлалын мэргэжлээр 600 гаруй оюутанд бакалаврын сургалт эрхлэн явуулж байна. Багшлах боловсон хүчний 40% нь магистр, докторын зэрэгтэй.